А.Цогцэцэг гуай хүүхдийн өвчлөлөөр бизнес хийгсдээ хянаж чадахгүй бол ажлаа өг

322d5be0b1779a85da18a9dfc60ed914_1200“Илжигний чихэнд алт хийсэн ч сэгэрнэ, ус хийсэн ч сэгсэрнэ” гэдэг үг бий. Түүнтэй адил Эрүүл мэндийн сайд аа гэж оноож хэлээд, гуйгаад нэмэргүй л байх. Гэхдээ тэглээ гээд амнаас ам уначих юм биш, хэлье. Хэлэхгүй байхын ч арга алга. Улаанбаатарын утаа гамшгийн хэмжээнд хүрч, уушигны хатгаагүй хүүхэд нийслэлд бараг алга. Бага насны хүүхэдтэй айл болгон аргаа барж, үгээ хэлж байна. Гэтэл манай улсын эрүүл мэндийн салбар дампуурчихаад, хүүхдээ аврах нь битгий хэл алах шахуу болчихоод байгаа. Тийм болохоор л салбарын сайд нь жаахан ажиллаад өгөөч гэж гуйх гэсэн хэрэг. Одоо дүүрчээ “салбадай” байсан ч хамаагүй аргаа барсандаа гуйхаас өөр арга алга.

Хүүхэд уушигны хатгаа нь уг руугаа орчихоод өрхийн эмнэлэг дээр очиход мэдэж байгаа эмч гэж алга. “Уушгиндаа жаахан хатгаатай л байх шиг байна. Эм өгчихөд болох байх” гэж хэлээд, нэг эмч бичээд өгчихөж байгаа юм. Арай дөнгүүр нь болохоор эмнэлэгт хэвт гэнэ. Тэгэхдээ “Улсын эмнэлэг ч дээ, дүүрэн дараалал дугаарлалтай л байгаа. Ор байхгүй гэсэн, хонгилд хэвтэх болно доо. Хувийн эмнэлэг л дээр . Ийшээ ч яв, тийшээ ч үзүүл” гээд сууж байна. Дүүргийн эмнэлэг дээр очсон ч адилхан хариу сонсч байгаа юм. Ядаж байхад хүлээн авахынх нь эмч ч гэсэн бөөн уур уцаартай хүн. Хэвтэх ор байхгүй, шалан дээр хэвтвэл хэт гээд л дайраад байх нь тэр.  Ер нь бол хүүхдийн өвчлөл их байгаа болохоор хэцүү л дээ.

Гэхдээ бас эмч нар худлаа ярьж, аль болох хувийн эмнэлэг рүү явуулах төлөвлөгөөтэй байгаад байх шиг. Нэг танил маань “шалан дээр ч хамаагүй хэвтэе. Хонгилд ч хамаагүй хоноё” гээд хүүхдээ аваад хэвтэж. Гэтэл нэг хонуулчихаад өглөө нь өрөөнд оруулчихсан байгаа юм. Гэтэл эмнэлгээр нь дүүрэн ор байсан гэж байгаа. Эмчид нь хэлээд, ор байхад яагаад хэвтүүлэхгүй байгааг асуухад “Ор байхгүй гэхээр хүмүүс яваад өгдөг юм аа” гэсэн байна билээ. Юу гэсэн үг вэ энэ чинь. Харин хэвлэлийнхэнд болохоор “Яаралтай түргэн тусламжаар ирсэн хүнд өвчтэй хүн хэвтүүлэхэд нөөцөлж ор үлдээдэг” гэж тайлбарлаад байгаа. Яах вэ, тийм юм байх. Гэхдээ түүнээс арай өөрөөр, бүр бизнес хэлбэртэй болчихоод байна.

Улаан цагаан ор байхад байхгүй гэдэг. Бүр эмч, сувилагч болгон улсын эмнэлэгт хэвтээд дэмий. Нэмээд өвчин авна. Тэгж байхаар хувийн эмнэлэгт оч гэдэг болчихсон. Одоо бүр сүүлдээ хувийн эмнэлэгт хүүхэд хэвтүүлж болно, нийгмийн даатгалаас мөнгө өгнө гээд шийдвэр гарчихлээ. Худлаа хэлсэн хүнд эмэгтэйчүүдийн эмнэлэгт ч хамаагүй хүүхэд хэвтүүлэх нь холгүй байна. Тэгээд л таван хоног баахан үрэвслийн тариа хийгээд л гүйцээ. Өдрийн 40-50, цаашлаад 70-80 мянган төгрөгийн төлбөртэй. Хамгийн хямдхан нь шүү. Дээрээс нь эрүүл мэндийн даатгалын сангаас мөнгө авна. Ингэж л эмч нар бизнес хийж байна.

Бүр улсын эмнэлэгт ажилладаг гайгүй эмч нар өвөл эд хүйтэн болоод утаа нэмэгдэж, хүүхдийн өвчлөл ихсэхээр амралтаа авдаг. Тэгээд хувийн эмнэлэгтээ очиж ажиллаад, мөнгө төгрөгийг хүүлж байна. Эрүүл мэндийн салбар өнөөдөр нэг иймэрхүү янзтай. Гэтэл манай улсад олигтой хүүхдийн эмнэлэг ч алга. Барьж чадахгүй биш чадна. Тэр зэргийн хөрөнгө мөнгийг гаргаж чадна. Даанч хүсэхгүй байх шиг байна. Хувийн хэвшлийнхэн, эмч нарыг дэмжиж байгаа царай юм байлгүй. А.Цогцэцэг гэдэг хүнийг “мэргэжлийн” Засгийн газарт орсон цөөн хэдэн мэргэжлийн хүний нэг гээд л магтаад байдаг юм билээ. Үнэхээр мэргэжлийн хүн юм бол энэ асуудалд жаахан анхаарал хандуулаач ээ.

Ид утаа, ханиадны үеэр хувийн эмнэлэгтэй хүмүүс бизнес хийгээд, халаас нь түнтийж, зан нь хувирч байна. Энэ мэт асуудлыг шийдэж чадахгүй байна уу. Хэрвээ чадахгүй бол ажлаа өгөөд, огцрох хэрэгтэй. Өөрөө л хувийн эмнэлгээ хөгжүүлээд яваад байгаа л юм биш бол улсын эмнэлгийн эмч нарыг ажлаа хаяад, өөрийнхөө эмнэлэг рүү явчихдаг байдлыг цэгцлэх цаг болж. Эсвэл бүр улсын эмнэлэг гэж байхгүй болгоод, хувьд шилжүүл яршиг. Тэгээд цөөхөн хэдэн монголчууд мөнгөө төлөөд эмчлүүлж чадвал чадаад, чадахгүй бол…

mminfo.mn


URL:

Нэр: ЦАГААН САР Огноо: 4 January 2017

ЗӨВ ШҮҮ

Нэр: тэнээт Огноо: 5 January 2017

100 хүрэхгүй ортой эмнэлэг л удирдаж үзсэн гар энэ бид хоёрын бэлтгэгдсэн гэж юу байдгын

Сэтгэгдэл бичих