БЗД-ийн хэсгийн ахлагч нар дүүргийн хурлын танхимд “амьдардаг болж”

Баянзүрх дүүрэгт ажил хийдэг төрийн албан хаагч гэж байхгүй боллоо. Шалтгаан нь ердөө л энэ.

1483503360_15841272_1672389463053894_1190441793_n

Тус дүүргийн хороодын хэсгийн ахлагч нар дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын танхимд цуглаад л сууж байдаг болж. Бүр сүүлдээ халуун савтай цайгаа авч ирээд жижүүрлэж, төлөөлөгчдийг хуралдах боломжгүй болгож байгаа тухай эх сурвалж мэдээлж байна.

Тэд Д.Пүрэвдавааг өмгөөлж ийнхүү улс төрийн эсэргүүцэл илэрхийлж байгаа аж. Уг нь тэдэнд хийх ажил мундахгүй л баймаар. Гэтэл намын даргынхаа гар хөл болоод л явж байна.

Д.Пүрэвдаваа гэж яачихсан, эрх мэдэлд шунасан хүн байдаг юм бэ. Түүнд эрх мэдэлд л хүрч байвал дүүргийнх нь иргэд хохирч байна уу, үгүй юу огтхон ч хамаагүй бололтой юм. АН-ын гишүүнчлэлтэй гэх эдгээр хүмүүс даргаа өмгөөлөөд ажлаа хаячихсан хурлын танхимд цайлаад л сууж байна шүү дээ. Хяналт, хариуцлагын тогтолцоо хаана, хэнд үйлчлээд байна вэ.

Шар хүү

Үндэстэн агентлаг


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.