Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль ерөөсөө ийм л учиртай

zuragЭнэ 2017 оны онцлох үйл явдлын нэг бол Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль. УИХ дахь олонхийн бүлэг оны анхны хуралдаанаараа Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэж, энэ сардаа багтан шинэчлэн батлахаар төлөвлөсөн байна.Нам эвслийн анхаарлыг татсан энэ асуудал улстөрчдийн хэл ам, хэрүүлийн сэдэв болоод эхэлснийг Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл Үндсэн хуулийг зөрчиж байна гэх УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн мэдэгдлээс эхэлсэн юм. Ингээд хуулийн төслийг санаачлагч Н.Энхболд болоод эсэргүүцэгч О.Баасанхүү нарын байр суурийг хүргэж байна. Эсрэг тэсрэг доорх байр сууриөс Ерөнийлөгчийн сонгуулийн тухай хууль ямар учиртай болохыг уншигч та тунгаана биз ээ.

О.Баасанхүү: Нөгөө 65-ын л гай

Image result for О.Баасанхүү“Монгол Улсын Үндсэн хуульд Монгол Улсын Ерөнхийлөгч болох шалгуурыг тодорхой заасан. Тодруулбал, “ 45 нас хүрсэн байх ёстой, аль нэг намыг төлөөлөхгүй байх ёстой” гэж хатуу шаардсан байдаг. Гэтэл одоогийн өргөн баригдаад байгаа хуулиас харах юм бол нэгдүгээрт заавал өөрийн намын гишүүнээ дэвшүүлнэ, хоёрдугаарт нам бус байгаа бол тэр нам бус гишүүнээс зөвшөөрлийг нь бичгээр заавал авна гэсэн ийм заль оруулчихаад байгаа юм. Гэтэл энэ нь ерөөсөө сонгуулийн хуулийн тогтолцоотой харшилж байна. Тухайлбал, орон нутгийн сонгууль гэж байна. Тухайн орон нутагт зургаан сараас дээш заавал амьдарсан байх ёстой гэж заадаг. Парламентын сонгууль бол заавал өөр аль нэг намын гишүүнийг дэвшүүлж болохгүй. Яагаад гэвэл намууд мөрийн хөтөлбөрөөрөө өрсөлддөг учраас Монгол Улсын Ерөнхийлөгч бол тийм биш. Ерөнхийлөгч бол нийт ард түмнээс сонгогддог. Гэтэл өнөөдөр энэ хуулийн 6.3 дахь заалт дээр эсрэгээр нь тайлбарлачихсан. Өөрөөр хэлбэл, Монгол Улсад сүүлийн арван жил амьдарсан байх ёстой гэж. Энэ нь хүний эрхийг зөрчиж байгаа хэрэг. Монгол Улсын иргэн хүн хаана ч амьдарч байсан байж болно. Хоёрдугаарт, парламентад гуравхан нам ерөнхийлөгчид нэр дэвших бие даасан субьект байгаа. МАН, АН, МАХН. Гэтэл үүн дээр нэр бүхий намууд хамтран нэр дэвшүүлнэ гэсэн заалт оруулж ирж байгаа. Тэгэхээр  хоёр нам хоорондоо өрсөлдөнө гэсэн санааг хатуу тусгаад байгаа юм. Гэтэл цаана нь Монгол Улсад бүртгэлтэй 21 нам байна. Тэднийг дэмжиж ажиллаж болно гэж байгаа. Өөрөөр хэлэх юм бол хэдий суудалгүй ч гэсэн танай нэр дэвшиж байгаа хүнийг дэмжиж байгаа шүү гэсэн хэвлэлийн хурал хийхээс өөр ямар ч оролцоо байхгүй. Гэтэл өнөөдөр суудалгүй намтайгаа эвсээд хэдэн ч нам хамтраад нэрээ дэвшүүлэх эрхтэй байх ёстой. Эрхийг нь зөрчөөд байгаа юм. Тийм учраас миний хувьд үүнийг эрс эсэргүүцээд байна. Аливаа зүйл нотлох баримттай буюу бас  ярих зүйл маань үндэслэлтэй байх ёстой. Тухайлбал, үүн дээр  хуулийн заалт байна. Энэ хуулийн заалт дээр 6.3-т 45 нас хүрсэн сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан гэсэн заалт. Таван жилийн дотор  гадаад руу гарч болохгүй гэсэн санаа байна шүү дээ. Хоёрдугаарт 30.7 дээр Нэг намын гишүүнийг өөр намаас намууд хамтарсан тохиолдолд өөр намын гишүүн нэр дэвшихийг хатуу хориглоно. Тэгэхээр энэ бол заавал тухайн намын гишүүн байх ёстой гээд байна шүү дээ. Мөн 30.8 Нам аливаа нэгэн намын бус иргэнийг түүний бичгээр гаргасан зөвшөөрлийн  үндсэн дээр нэрийг дэвшүүлж болно гэх зэрэг ийм утгагүй зүйл заалт нь юуг хэлээд байна вэ гэхээр ард түмнээ гурван сая иргэнээ намуудад хуваачихсан,Ийм утгагүй зүйл байж болохгүй.

Мөн нэгдүгээр сард багтаан батлана гэж байгаа нь нөгөө 65-ын л гай шүү дээ. Монгол Улсад өнөөдөр дорвитой сөрөг хүчин байхгүй. Хэрвээ хүсвэл өнөөдрийн дотор Үндсэн хуулиа өөрчилж чадна. Өнөөдрийн дотор Ерөнхийлөгчийн сонгуулийг хийж чадахаар байгаа юм эрх бригчдад” гэсэн байр суурийг илэрхийлээд байгаа юм.

Н.Энхболд: Гүтгэлэг хэрээс хэтэрлээ

Image result for Н.ЭнхболдХарин түүний энэхүү мэдээлэлд Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг санаачилсан Н.Энхболд гишүүн хариу тайлбар хийсэн юм. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг өргөн барьснаас хойш гүтгэлэг хэрээс хэтэрч байна гэж УИХ-ын гишүүн Н.Энхболд өчигдөр УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанд оролцох үеэрээ хэллээ.

Тэрбээр “УИХ-ын гишүүд хэлж, ярьж буй үгэндээ хариуцлагатай хандмаар байна. УИХ-ын гишүүн О.Баасанхүү өчигдөр “Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд ганцхан МАН хүнээ нэр дэвшүүлэх боломжтой байхаар хуулийн төслийг санаачлан өргөн мэдүүллээ” гэж мэдэгдэл хийн олон нийтийг бужигнууллаа.

Монгол Улсын Үндсэн хуульд “Парламентад суудалтай улс төрийн хүчин Ерөнхийлөгчийн сонгуульд хүнээ нэр дэвшүүлнэ” гэж заасан. Энэ заалт тэр чигээрээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд суусан. Ерөөсөө Үндсэн хуульд заасан заалтуудыг хуулийн төсөлд тусгачихсан байхад л Үндсэн хууль зөрчсөн Ерөнхийлөгчийн сонгуулийн хууль өргөн барилаа” гэж тайлбарлаж байгааг ойлгохгүй байна. Хуулиа уншдаггүй юм уу, эсвэл хэргээр ингэж мушгиад байдаг юм уу” гэлээ.

С.Баяр

Эх сурвалж: Criminal.mn


URL:

Нэр: Улс тор судлаач. Огноо: 8 January 2017

Ямарч эрх баригч нам нь оорсдийнхоо эрх ашигт нийцуулж, сонгууль бухний омно нь тухайн сонгуулийн хуулийг оорчилдог нь ЗОВХОН МОНГОЛД Л БАЙДАГ УЗЭГДЭЛ ЮМ. Энэ нь Монгол улсын хувьд одоогийн энэ УИХ нь ОГТ ТОХИРОХГУЙ байгааг харуулсан нэгэн хэлбэр юм. Ер нь энэ 26 жилийн хугацаанд, Монголын нохцолд ХЭМЖЭЭГУЙ ИХ ЭРХ МЭДЭЛТЭЙ УИХ-ын гишуунтэй, Монголд тохирохгуй Торийн байгуулалтын бутэц нь УИХ юм гэдэг нь НОТЛОГДСОН ШУУ ДЭЭ. Монгол хун нь эрх мэдэлтэй ажилд очимогцоо л, оорийнхоо толоо чотгортэй ч хамаагуй нийлээд ажиллаад эхэлдэг, торийн ажлыг хийхгуй хирнээ хувийнхаа эрх ашгийн толоо цаг завгуй ажиллаад л, балаартуулаад л эхэлдэг биздээ. Тэгээд л ард тумэн нь тэр “худалч, хулгайчуудаасаа салах”-ын тулд элдэв юм хийж эцэст нь аргаа барахдаа тор, нийгийн байгууллагаа оорчлохоос аргагуй болж эцсийн эцэст Монгол улсын эрх ашиг л хохирдог шуу дээ. Ингэж тохирох, тохирохгуй олон янзийн торийн байгуулалтыг оорийн улс орон дээрээ туршиж байхаар, олон нийтийн хараа хяналтын дор зовхон хуулийн тосол боловсруулж, олон нийтээр хэлэлцуулж бэлтгэдэг богоод нийтээр дагаж мордох хуулийн тослийг АИХ-ын чуулганд оруулж хэлэлцуулж батлуулдаг, харин салбарын чанартай хуулийн тослийг тухайн салбарын мэргэжлийн хороо, торийн бус бух байгууллагууд ба олон нийтээр хэлэлцуулж, тэдний санал дугнэлтийг ундэслэн чуулганаараа баталдаг Улсын Бага хуралтай болох нь зуйтэй юм. Харин УБХ нь зовхон шуух, хууль, хяналтын салбарын тэргууний мэргэжилтэнгуудээс дотроос, нарийн шалгуураар, сонгон шалгаруулалтын замаар шалгарсан хуульч, эрх зуйчдээс бурдсэн байвал зохино. Оороор хэлбэл УИХ-ыг шаталсан бутэцтэй АИХ ба УБХ болгон оорчлох нь зуйтэй юм. Энэ тохиолдолд ямар нэг сонгууль болохын омно нь эрх барьсан нам нь оорийнхоо эрх ашигт тохируулж сонгуулийн хуулийг оорчилж, нийгмийн шударга есийг алдагдуулаад байхгуй болно шуу дээ.

Сэтгэгдэл бичих