Хилийн дагуу хана барих ажилд хоригдлуудыг дайчлахыг санал болгов

42b44f3a9abb8504a58051d7a9598ac9Массачусеттс мужийн орон нутгийн цагдаагийн дарга саяхан албан тушаалдаа ороод хачирхалтай мэдэгдэл хийжээ. Тэрбээр Дональд Трампийн сонгуулийн мөрийн хөтөлбөрт багтсан Мексикийн хилийн дагуу аварга хана босгох ажилд хоригдлуудыг ашиглахыг санал болгосон байна.

Массачусеттс мужийн Бристон нутгийн цагдаагийн дарга Томас Хожсон “Мексикийн хилийн дагуу хана барьснаар хил зөрчих гэмт хэрэг илт буурна. Америкийн аюулгүй байдалд чухал баталгаа болно. Энэ ажилд шоронгийн хоригдлуудыг дайчлах нь зардал мөнгө хэмнэхэд ач холбогдолтой юм” гэжээ.

Тэрбээр Бүгд найрамдах намын дэмжигч гэдгээ нуугаагүй бөгөөд Дональд Трампийн хана барих төлөвлөгөөг хэрэгжихийг тэсэн ядан хүлээж байгаагаа илэрхийлсэн байна. Томас Хожсон “Хоригдлуудаар хөдөлмөр эрхлүүлэх нь тэдний ялын хугацаа дуусч, нийгэмд дахин хөл тавихад тус болно” хэмээн онцолсон байна.

Дональд Трамп энэ сарын 20-нд албан тушаалаа хүлээн авч, ажлаа эхэлнэ. Гэвч тэрбээр арваннэгдүгээр сард сонгуульд ялалт байгуулснаасаа хойш Мексикийн хилийн дагуу Өмнөд Америкийн хууль бус цагаачдаас хамгаалсан хана хэрэм босгох асуудлын талаар огт яриагүй байгаа юм.

Т.Мунаа


URL:

Сэтгэгдэл бичих