Су.Батболд чинь Улаанбаатар хотын захирагч биш юм биш үү

6733

Сонгуулийн үр дүнд нийслэлд МАН үнэмлэхүй ялалт байгуулсан. Өнгөрсөн дөрвөн жилд Улаанбаатар хотыг өөд нь татсан Үүл даргын баг санаанд оромгүй ялагдал хүлээж, олон хүний гайхшралыг төрүүлсэн. Яахав, нэгэнт сонгуулийн үр дүн ийм гарснаас хойш. Харин МАН Улаанбаатар хотын захирагч бөгөөд нийслэлийн Засаг даргаар С.Батболд гэдэг нөхрийг томилсон. Тэрбээр ажлаа авснаас хойш тийм ч дорвитой ажил хийж алаагүй л байна. Миссийн тэмцээнд мөнгө хандивлаж, хамтлаг дуучдад 100 саяар нь цацаж, шинэ жил хийж бөөн мөнгө зарлагдаж байгааг эс тооцвол шүү дээ.

Нээрээ саяхан гэр хорооллын хэдэн айлд очиж, цахилгаан халаагуур үнэгүй бэлэглэсэн байх шүү. Гэх мэтээр мэр сэр ажил хийсэн, хийсэн. Үгүйсгэх арга байхгүй. Гэхдээ зарим нэг хийж байгаа ажил нь үнэхээр хөх инээд хүргээд байна. Мань эр байсгээд л нэг яамны төлөөлөлтэй уулзаж, хамтарч ажиллах санамж бичиг байгуулаад, гарын үсэг зурж, түүнийгээ сүрхий мэдээлдэг боллоо.  Дахиад нэг зүйл сануулъя. Сонгуулийн үр дүнгээр МАН үнэмлэхүй олонх болсон. УИХ, аймаг, нийслэл, цаашлаад дүүрэг, хороодод ч МАН-ынхан ажиллаж байгаа шүү дээ. Бүх яамны удирдлагууд нь МАН-ын гишүүд. Тийм болохоор тэд Монгол Улсын төлөө хамтарч ажиллах л ёстой. Тэртээ тэргүй тэд ямар байдлаар уялдаа холбоотой ажилладаг. Өмнө нь ч гэсэн тэгж ажилласаар л ирсэн.

Гэтэл Су.Батболд даргатан нэг шинэ жишиг гаргаж ирээд, толгойтой бүхэнтэй хамтарч ажиллах гэрээ байгуулаад уналаа. Бараг бүх яамны удирдлагуудтай гэрээ байгуулж байгаа байх шүү. Цаашлаад дүүрэг, аймгийн Засаг даргатай хамтарч ажиллах гэрээ байгуулах юм байлгүй дээ. Хамтарч ажиллах гэрээ байгуулахгүй л бол хамтын ажиллагаа байхгүй болчих гээд цаадуул нь гэдийгээд байгаа бол бас ингэж хөдөлсөн нь л дээр байх. Гэхдээ энэ бүхнээс хараад байхад Су.Батболд гэдэг нөхөр чинь Улаанбаатар хотын захирагч биш шиг л байх юм. Улаанбаатар хотын захирагч тэр улсын тийм хотын даргатай хамтарч ажиллахаар боллоо. Санамж бичиг байгууллаа л гэж сонсч байснаас нэг засагт байгаа нөхдүүд хоорондоо ингэж санамж бичиг байгуулж байсныг нэг их хараагүй л юм байна.

Бид чинь нийслэлийн Засаг даргаасаа жишээ аваад, ажил дээрээ албан дарга нартайгаа хамтарч ажиллах санамж бичиг байгуулах гээд л байгаа юм.  Тэгвэл ажил улам эрчимтэй урагшилж магадгүй шүү дээ. Гэхдээ байна аа, зарим хүмүүс Су.Батболд даргыг ажил хийсэн болж харагдах гэж бүр ядаж байна гээд л байгаа юм. Үгүй ээ, ингээд бодохоор оргүй яриа ч бас биш юм. Мань хүн энэ өвөлжин цас тоолж байгаа. Цас орохоор Сундуй тооллын 14 дүгээр цастай өдөр гэсэн хуанли яваад байгаа. Цаашлаад баахан санамж бичигт гарын үсэг зурж байна. Энэ бүхэн яг үнэндээ ажил хийсэн дүр үзүүлж байгаа хүний л жишиг л дээ.

Сүүлийн үед мань хүн бас нэг уриалга гаргаад байгаа. Өнөө зарим хүмүүс цагаан сар болохоор л бэлэг өгөөх болихыг уриалдаг шиг л.  Эсвэл Ерөнхийлөгч архинаас татгалзахын уриалаад байгаа юм шиг. Харин мань эрийн уриалга жаахан сонин. Юу гэхээр, гэр хорооллын иргэдийг нүүрс түлэхгүй байхыг уриалж байгаа юм.  Энэ сонирхолтой уриалгын агуулгыг бодоод бодоод ойлгодоггүй. Яахав, шууд утгаараа бол утаанаас салах гэж аргаа барсандаа л хэлж гэж бодогдохоор. Гэхдээ хөхөө өвлийн хүйтэнд гэр хорооллын иргэд нүүрс түлэхгүй тэгээд яах болж байна аа. Мод түлэх юм уу. Тэгвэл түлш их орно. Өөр шатах болгоныг түлэхээр агаарын бохирдол чинь хэрээс хэтрэх гээд байна. Харин гал түлэхгүй бол хөлдөж үхэх байлгүй. Түүний оронд цахилгаан халаагуур хэрэглэхийг уриалбал арай дээр юм шиг санагдаад байх юм. Мунхаг миний санаж байгаа буруу ч байж магадгүй. Гэхдээ нүүрс түлэхгүй байхыг уриалж байна гэснээс цахилгаан халаагуур хэрэглэхийг урилъя гэвэл арай өөр биз дээ. Тэгэхдээ цахилгаан халаагуур хэрэглэхэд тээглэх саад тотгорыг нь арилгачихаад уриалсан нь бас зөв байх шүү, хотын дарга аа.

Эх сурвалж: MMINFO.MN
Пунцагболд


URL:

Нэр: х Огноо: 7 January 2017

Гомо баньд . өөрийгөө тойруулаад гомо баньд нараа томилчихсон

Нэр: ЦАГААН САР Огноо: 7 January 2017

ЗӨВ ШҮҮ

Нэр: Anonymous Огноо: 8 January 2017

дорвитойхон шийдтэй алхам хийгээч дэндүү унжгар байна халвал халаад сольвол солиад жоохон зангарагтай байггач үхээнц царайлаад яах гээд байгаа нь мэдэгдэхгүй байх юм мээр хүн шиг хатуу тууштай бодлого бариачээ хэдэн агентлаг чинь юу хийгээд бна огт гарт баригдаж нүдэнд үзэгдэх юм алга бшдээ

Нэр: Ням Огноо: 9 January 2017

Цэргээс халагдаж ирээд УБ хотод суурьшин 50 гаруй жил амьдарч байна.Энэ хугацаад хотын дарга нар ёстой шалгарсан дарга удирдаж, энэ зэрэгт хүргэсэн юм шүү. Эгээр 20 гаруй дарга нар дотор одоогийн УНДУЙ, СУНДУЙ шиг йим ЭРГҮҮ ТӨЛӨГ шиг дарга нар огт байгаагүй.Алдарт уяач, хотын орлогч дарга агсны хүүхдүүд гэдгээрээ ч юм уу? даа. Монгол төр үнэхээр БУЗАРТЖЭЭ.

Нэр: Болдоо Огноо: 9 January 2017

Энэ хөгийн амьтан чинь,МОННИС-ын борлуултын МЕНЕЖЕР-ээр 10 гаруй жил ажиллаж төр, засагт машин шахаж хөлжиж байгаа нэгэн. Одооч үүнийгээ хийж байгаа. Үүнийхээ төлөө үхэн хатан зүтгэж хотын дарга болсон эр шүү дээ. Харж л байгаагаараа.

Нэр: z Огноо: 9 January 2017

ХҮҮШ ЭЭ ХҮМҮҮС ЭЭ ЭНЭ ГОМО МӨНХӨӨ ГЭЖ ЯМАР ИЧИХ НҮҮРЭЭ ЭЛГЭНДЭЭ НААСАН АМЬТАН БАЙДГИЙМ БЭ МЭДЭХ ХҮН АМЬТАН БАЙНА УУ ТАМИНЬ ЭЭ

Сэтгэгдэл бичих