Сонгуулийн өмнө сая төгрөгийн хууль бус гүйлгээ гаргажээ

hugjliinbankҮр ашиггүй зарцуулалтын улмаас өр болон хувираад буй олон тэрбум ам.долларын бонд хаашаа, ямар замаар урссан болохыг тогтоохоор УИХ, Засгийн газрын төвшинд Ажлын хэсэг гарч, цагдаа, авлигатай тэмцэхийнхэн өргөн бүрэлдэхүүнтэй баг гарган ажиллаж эхлэв. УИХ-аас томилсон Ажлын хэсгийнхэн бондын хөрөнгөөс хувь хүртсэн компаниуд, иргэн нэг бүрээр нь олон нийтэд ил болгож, зөрчилгэй гэж үзсэн санхүүжилтийг шалгуулна хэмээн мэдэгдэж байгаа.

Харин хууль хяналтынхан Эдийн засгийн хөгжлийн яамны болон Хөгжлийн банкны удирдгуудын албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, улсад онц их хэмжээний хохирол учруулсан гэх хэрэг дээр төвлөрөн шалгалт хийхээр болсон.

Ингэснээр дарга, цэргээс сайд, захирал хүртэл хамтарч ажиллаж ирсэн Н.Батбаяр, Н.Мөнхбат нарын холбогдох хэргийг хуулийнхан эхний ээлжид нэг мөр шийдвэрлэх аж. Эх сурвалжуудын дурдаж буйгаар тэд олон тэрбумаар хэмжигдэх хууль бус гүйлгээнд оролцсон байж болзошгүй аж. Ямартай ч Архангай аймагт хэрэгжсэн дэд бүтцийн дөрвөн төсөлд хуваарилсан 933 сая төгрөгийн хууль бус гүйлгээ нь баримттай яригдах болжээ. Хөгжлийн банкнаас өнгөроөн оны зургадугаар сарын 17-ны өдөр 933 сая төгрөгийн хууль бус гүйлгээ гарчээ. Өөрөөр хэлбэл, тухайн жилийн улсын төсөвт суулгаагүй нэг тэрбум төгрөгийг УИХ-ын сонгуулийг урьтан шилжүүлсэн байгаа юм. Үүнийг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Баггбаяртай холбон тайлбарлаж болох талтай. Тэрбээр өнгөрсөн сонгуулиар Архангай аймагт өрсөлдсөн бөгөөд түүний тойрогт хэрэгжсэн дөрвөн төслийн нэрээр Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбат дээрх гүйлгээг эрх мэдлийнхээ хүрээнд хийсэн байна. Тухайн өдөр Архангайн Эрдэнэбулган сумын авто замын тохижуулалтын ажлыг гүйцэтгэсэн “ОДНД” компанийн нэрээр 236 сая, тус аймгийн төвд 6.25 км авто зам тавьсан ‘Тотик голд” компанийн нэрээр 310 сая, мөн 1.51 км авто замын ажил гүйцэтгэсэн “Авто зам” компанийн нэрээр 286 сая төгрөгийг Хөгжлийн банкнаас гаргажээ. Эдгээр гүйлгээ өнөөх “Гудамж төсөл”-тэй холбогдож байгаа бөгөөд “Гудамж төсөл”-ийн нэгжийнхэн ч үүнд хутгалдсан сурагтай. Анх Эдийн засаг хөгжлийн яамнаас “Гудамж төсөл”-ийн нэгжийг байгуулан Хөгжлийн банкны мөнгийг шууд захиран зарцуулж ирсэн. Улмаар Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбат УИХ, Засгийн газрын ямар нэг тогтоол шийдвэргүйгээр мөнгө гаргасан болохыг эх сурвалжууд тодотгож буй. Дээрх гүйлгээнүүд үүний хэсэг бөгөөд хөдөө орон нутагт хэрэгжсэн байтал захиалагч нь нийслэлийн Засаг даргын дэргэдэх “Гудамж төсел”-ийн нэгж байгаа юм. Тэгэхээр Архангай аймагт хэрэгжсэн төслийг нийслэлээс уцирдсан болж таарах нь. Шалгалтын явцад энэ мэт “Төслийн нэгж” нэрээр бондын хөрөнгийг үр ашиггүй зарцуулсан олон зөрчил байгаа талаар Ажлын хэсгийнхэн онцолсон. Тодруулбал, “Эгийн голын усан цахилгаан станц” төслийн нэгж, ‘Тавантолгойн цахилгаан станц” төслийн нэгж, “Хүрэн нүүрснээс байгалийн синтетик хий үйлдвэрлэх” төслийн нэгж, “Шинэ төмөр зам” төслийн нэгж тус бүрт зөвхөн үйл ажиллагааны зардалд 17 тэрбум төгрөг олгосон байна. Үүнтэй холбогдуулан дээрх төслийн нэгжүүдэд шалгалт оруулаад байгаа юм. Энэ нь Засгийн газраас зарласан 1.3 их наяд төгрөгийн зөрчлийн нэгээхэн хэсэг. Харин УИХ-ын гишүүн Ж.Энхбаяраар ахлуулсан Ажлын хэсгийнхэн хөгжлийн бондуудын зарцуулалтыг нэг мөр ил болгох учиртай.

Д.МЯГМАРДОРЖ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/


URL:

Нэр: z Огноо: 9 January 2017

ХҮҮШ ЭЭ ХҮМҮҮС ЭЭ ЭНЭ ГОМО МӨНХӨӨ ГЭЖ ЯМАР ИЧИХ НҮҮРЭЭ ЭЛГЭНДЭЭ НААСАН АМЬТАН БАЙДГИЙМ БЭ МЭДЭХ ХҮН АМЬТАН БАЙНА УУ ТАМИНЬ ЭЭ

Сэтгэгдэл бичих