Яг яасан байх нь уу?

oo6h67p07bcph6usg7cej301jАрдын намын хатуу самар Ц.Нямдоржийн эсрэг Ардчилсан намын ван С.Эрдэнэ бослоо. Тэрбээр Ц.Нямдоржийн хүү Анхбаяр гэгч Эрдэнэт үйлдвэрт 2,5 тэрбум төгрөгийн шахаа хийсэн баримт бийг хэлж орхив. Гэхдээ хэлье гэж хэлэв үү, хэл нь хальтирч хэлсэн үү бүү мэд. Ямартай ч шулуун шударга, хатуу үгийг хайр найргүй чулууддаг гэдгээрээ алдартай Ц.Нямдоржийн хажуу хавирганаас хатгаадахав.

Мэнгэт дарга ч иймэрхүү зүйл дээр мөчөөгөө өгөхгүй нь лав. Тиймдээ ч өчигдөр Ардын намын байр, саарал ордон орчмоор С.Эрдэнийн булхай луйврын талаар жижигхэн судалгаа явуулсан тухай “Бор шувуу” чих шүргэлээ. Өөрөөр хэлбэл С.Эрдэнэ ч өндөг шиг өөгүй, өөх шиг цагаан нэгэн бишгэдгийг сошиалаар явж буй наад захын мэдээлэл хэлээд өгнө гэдгийг ах намынхан жиг жуг гэлцсэн сурагтай. Бас The Mongolian Mining Journal сэтгүүлийн эрхлэгч, сэтгүүлч, алдарт нийтлэлч Л.Болормаа агсны хамгийн сүүлчийн нийтлэл болох “Эрдэнийн өргөөнөөс хийсэн жижигхэн сурвалжлага”-ны тухай ч хөндөгдсөн бололтой юм.

Нээрээ ч тэр жил хүүхдийн паркийн хойт захад “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүийн ордон” баригдаж байгаа тухай мэдээлэл хэвлэлийн хуудаснаас салаагүй хэдий ч “Шонхор тауэр” боссон ч хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн асуудал усанд хаясан чулуу шиг таг болсон түүхтэй.

С.Эрдэнэ хийгээд Ц.Нямдорж хоёр яасан байх нь уу. Хоёулаа хүүхдээ“ашиглаж” мөнгө угаадаг байх нь.

“Шударга” С.Эрдэнийн нэрийг хөөдөж байгаа дараагийн нэг асуудал нь түүний хүүтэй холбоотой гэх. Тодруулбал, Тариалан Эрхлэлтийг Дэмжих Сангийн 10 000 тонн улаан буудайг хадгалж байхдаа горим зөрчсөны улмаас улсад 3.5 тэрбум төгрөгийн хохирол учруулсан Д.Балдан-Очир болон түүний “Дархан гурил тэжээл” ХК-тай халаас нэгтэй болсон байж магадгүй гэх асуудал.

Гэтэл улсад учруулсан хэдэн тэрбумын хохирлыг төлөөгүй том толгойлсон Д.Балдан-Очир нь Хөгжлийн банкнаас 18 тэрбум төгрөгийг 2014 онд авчихсан аж. Үүнд  нь С.Эрдэнэ оролцсон байж магадгүй гэх хардлага байдаг гэх.

“….Д.Балдан-Очирын Хөгжлийн банкнаас авсан 18 тэрбум төгрөг ногоон гэрлээр данс руу нь оржээ. Учир нь түүнд том зуучлагч байсан бололтой. Тэр нь өнөөгийн УИХ-ын гишүүн С.Эрдэнэ гэх хардлага байна. Тухайн үеийн Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг С.Эрдэнэ шөвөгдөж, Д.Балдан-Очирт 18 тэрбум төгрөг гаргуулж өгсөн байж болзошгүй. Үүнийхээ хариуд С.Эрдэнэ “Дархан гурил тэжээл” ХК-ийн томхон хувьцаа эзэмшигч болсон гэх баримт байна. Гэхдээ С.Эрдэнэ хэмээн өөрийнхөө нэрийг оруулсангүй. Харин Э.Содгэрэл хэмээн охиноо хувьцаа эзэмшигч болгосон бололтой. Аяганы хариу өдөртөө ирсэн нь энэ…” гэх мэдээлэл сошиалаар хөвөрч байна. Энэ мэдээллийг төрийн эрхийг атгаж буй ах намынхан лавшуулан атгаж буй байх.

Тэгэхээр С.Эрдэнэ хийгээд Ц.Нямдорж хоёр яасан байх нь уу. Хоёулаа хүүхдээ“ашиглаж” мөнгө угаадаг байх нь. Хэрвзээ “Шударга” С.Эрдэнийн үг үнэн байх аваас ард түмэнд шулуун шударгаараа алдаршсан Ц.Нямдоржийн Эрдэнэтийн хувьчлалыг эсэргүүцээд байсны учиг тайлагдаж, “Поп” Ц.Нямдорж гэх дүгнэлт цахим ертөнцөөр даваалгах нь мэдээж. Харин шударга Ц.Нямдоржийг дууриан шударга болохоор зүтгэж буй С.Эрдэнийн “Шонхор тауэр”-ын асуудал, түүний охин Э.Содгэрэлийн “Дархан гурил тэжээл” ХК-ийн томхон хувьцаа эзэмшигчийн асуудал “Но”-той байх аваас “Үхэл нь ирсэн огтоно муурын сахалаар наадах” гэгчийн үлгэр болж дуусна. Өөрөөр хэлбэл “Шударга”-ын индэрт гарах эхний шатны гишгүүрээ Ц.Нямдоржоор эхэлсэн нь байгаа оноогүй сум боллоо гэсэн үг.

24tsag.mn

Л.Болормаа агсны “Эрдэнийн өргөөнөөс хийсэн жижигхэн сурвалжлага”-ыг ЭНД ДАРЖ уншина уу


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.