Та биднийг аажмаар хөнөөж байдаг үйлдлүүд

Хүмүүс эрүүл саруул, урт удаан амьдрахыг хүсдэг ч өдөр бүр хийдэг өөрсдийн зарим нэг үйлдлийнхээ уршгаар эрүүл мэндээ устгаж байдаг.  Тухайлбал үсээ байнга “сэнсдэж” хатаадаг бол энэ нь үсийг унах нэг шалтгаан болдог. Оймстойгоо унтдаг бол арьс ба тархины эсийг гэмтээж, сайн амраахгүйгээс гадна агаарын солилцоо явуулдаггүй. Мөн түүнчлэн өдөр бүр шүршүүрт орох нь арьсны чийглэг чанарыг алдагдуулж хуурайшилт ихээр үүсгэдэг билээ.

Энэ мэтчилэн энгийн боловч мэдүүштэй маш олон зүйлээс болж амьдрах нас тань бага багаар богиносч байдаг талаарх мэдээллийг толилуулж байна.

Удаан хугацаагаар суух

Өдөрт зургаа ба түүнээс олон цагаар байнгын суугаа ажил эрхэлдэг бол зүрх судасны өвчлөлд өртөх магадлал 64% – аар нэмэгддэг байна. Суугаа ажлынхаа хажуугаар дасгал хөдөлгөөн хийдэг ч гэсэн удаан хугацаагаар идэвхигүй байдалтай буюу суугаа хөдөлмөр эрхлэх нь эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг юм.

Хэтэрхий их унтах

 


Унтаж амарснаар хүн төрөлхтөн эрч хүчээ сэлбэж, эрүүл амьдралын хэв маягийг бий болгодог. Гэвч хэтэрхий бага эсвэл хэтэрхий их унтахын аль аль нь эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг билээ. Тухайлбал хэтэрхий бага унтсанаар жин нэмж, амьдралын эрч буурах зэрэг эрсдэлтэй байдаг бол өдөрт 9 ба түүнээс олон цаг унтах нь зүрхний эмгэгээр өвчлөх магадлалыг 41% – аар нэмэгдүүлдэг байна. Сайн унтаж амрах нь бие махбод, сэтгэл санааг өргөдөг ч долоогоос найман цаг нь хангалттай хэмжээ юм.

Удаан хугацаагаар дэлгэц ширтэх

 

Зурагт үзэх, компьютер дээр ажиллах зэргээр дэлгэцийн өмнө удаан суух нь зүрхний шигдээс, саа өвчин тусах эрсдлийг нэмэгдүүлдэг. Дэлгэцийн өмнө дөрөв ба түүнээс олон цаг сууснаар эдгээр эмгэгээр өвчлөх магадлал 113% – аар нэмэгддэг ажээ.

Амь насанд аюулгүй өвчин эмгэгээ эмчлүүлэх

 


Канадын сэтгэл судлаач эрдэмтдийн 12 жилийн турш явуулсан судалгаагаар стресс, нойргүйдэл зэрэг амь насанд нэн эрсдэлтэй л биш бол ямар ч өвчнийг эмчлүүлэх шаардлагагүй гэж үзжээ. Ингэснээр амьдрах насаа уртасгах боломжтой бөгөөд судалгаанд хамрагдсан хүмүүсээс нойргүйдэл, стрессээ эмнээгүй хүмүүс бусадтай харьцуулахад 5% – аар урт насалдаг болох нь тогтоогдсон байна.

Хошин шогийн мэдрэмжгүй байх

 


Инээмсэглэл бол амьдралыг тэтгэгч амин хүчин зүйлсийн нэг билээ. “The Mayo Clinic” – ээс зөвлөж байгаагаар инээх нь дархлааг сайжруулж, стрессээс ангижруулахаас гадна сэтгэл тэнэгэр, урт удаан бөгөөд аз жаргалтай амьдралыг бэлэглэдэг юм. Мөн түүнчлэн тодорхой хэмжээгээр илчлэг шатааж өгдөг учраас жингээ барихад тустай билээ.

Нарнаас хамгаалах тос түрхэх

 

Нарнаас хамгаалах тос түрхэх нь арьсыг нарны хэт ягаан туяанаас хамгаалж, арьсны хорт хавдраас сэргийлэх ач холбогдолтой гэж үздэг ч эсрэгээрээ нарнаас шууд авах “D” амин дэмийг блоклодог юм байна. Энэхүү витамин нь ясыг бэхжүүлж, дархлааг сайжруулахаас гадна ХДХВ/ДОХ-ын вирусын эсрэг үйлчилгээ үзүүлж, хорт хавдар үүсгэдэг эсүүдийг хөнөөдөг гэдгээрээ амин чухал эрдэс юм. Европ эмэгтэйчүүдийн дөрөвний нэг хөхний хавдраар нас бардаг бөгөөд шалтгаан нь хангалттай “D” амин дэм авч чаддаггүй байснаас улбаатай гэж үзжээ.


Орчноо агааржуулахгүй байх

 

Та бид өөрсдийн амьдарч байгаа гэр, ажиллаж байгаа ажлын байраасаа илүү гаднах орчныг бохир хэмээн үздэг. Тэгвэл энэ нь эсрэгээрээ ойлголт бөгөөд орон гэрийн агаар нь гадаах орчноос дөрөв дахин илүү бохир байдаг гэнэ. Энэ бохирдол нь таримал цэцэг, будаг, цэвэрлэгээний бүтээгдэхүүн зэргээс ялгардаг агаарт амархан ууршдаг органик нэгдлээс үүддэг бохирдол (VOC) юм. Шинэ барилга, орон сууц нь хамгийн их бохирдолтой байдаг аж. Бидэнд мэдэгддэггүй энэхүү бичил бохирдолтой орчин нь элэг, бөөр, төв мэдрэлийн системийг гэмтээдэг тухай АНУ-ын “Environmental Protection Agency”-гаас мэдээлсэн байна.

Савлагаатай жимсний шүүс уух

 

 

Зарим нэр төрлийн хатаасан жимс, жимсний шүүсийг хадгалах горимд ашиглагддаг хүхрийн хоёрдогч исэл / Е220 нь мэдрэлийн эсүүдийг гэмтээж, уушигны үйл ажиллагааг саармагжуулахын зэрэгцээ харшил, агаарын бохирдол, зулбах үндэс болдог. Мэргэжилтнүүдийн онцолсноор АНУ ба Европын орнуудад өглөөний цайндаа түгээмэл зооглодог шар буурцгийн сүү, жимсний шүүс, жимстэй тараг, самар, хатаасан жимс, бүхэл үрийг хольж хийдэг Мюсли нь та бидний биед хамгийн хөнөөлтэй ажээ.  Ерөнхийдөө хүнсний бүтээгдэхүүний найрлагад ордог “Е” төрлийн химийн гаралтай бодисууд нь тодорхой хэмжээгээр та биднийг биеийг чимээгүй хөнөөж байдаг учир аль болох органик хүнсийг хэрэглэж заншаарай. Өөрөөр хэлбэл цэвэр жимсний шүүсийг өөрөө бэлтгэж хэрэглэх нь хамгийн зөв сонголт болох юм.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.