Луйварчдыг ”Шилдэг”-ээр өргөмжилдөг шалгуур зөвхөнд Монголд байна!

4e2b8sus5snmjcqkjdqlrcitb3Зөвхөн Монголд л харж болох доромжлолууд нэг нь Монгол Улсад 35.3 тэрбум төгрөгийн өртэй “Саусгоби Сэндс ХХК-ийг “Компанийн нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч оны онцлох байгууллага”-аар шалгарсан явдал. Хөөрхий дөө, манайдаа нэр хүндтэйд тооцогддог МҮХАҮТ-аас явуулж буй ажлуудын нэг нь шүү дээ.

Танхимаас зохион байгуулдаг Монгол улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулж буй шилдэг аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийг өргөмжилдөг “ENTREPRENEUR-2016” ёслолын ажиллагаа ч бас том л доо. Гэтэл энэ “Том”-д тооцогддог тодорхойлолттой МҮХАҮТ-ын ээлжит ёслолын ажиллагааны үеэр Саусгоби сэндс ХХК нь энэхүү нэр хүндтэй шагналыг бардам гэгч нь бахархалтайгаар хүлээн авчээ.

Ядарсан Монголын даварсан дарга нар ичиг ичиг ичиг.

Яагаад энэхүү шагналыг тус компанид олгосон гээч. “Саусгоби Сэндс” компани нь байгуулагдсан цагаасаа хойш улс болон орон нутгийн төсөвт нийт 208  тэрбум гаруй төгрөгийн татвар, хураамж төвлөрүүлж, Монгол улсын хөгжил цэцэглэлтэнд өөрийн хувь нэмрээ оруулсан явдлыг нь үнэлэн ийнхүү өргөмжилж байгаа хэрэг. Ядарсан Монголын даварсан дарга нар ичиг ичиг ичиг.

Хоёрхон жилийн өмнө Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Аймаар хүнд шийдвэр” гаргаж Жастин Каплаг өршөөсөн нь тухайн үедээ нийгмийг “Галзууруулж” байсан шүү дээ. Арга ч үгүй дээ, хөөрхий хэдэн монголчууд маань хуруу хумсаа хугалан, хөлсөө дуслуулан байж олсон хэдэн төгрөгөө татварт яг таг төлж үлдсэнээр нь амьжиргаагаа залгуулдаг.

Энэ асуудал үндэсний гэгдэх томоохон компаниудын хувьд хуулийн дагуу байж болох ч өнөөдрөөс сайхан маргаашийн төлөө зүтгэж байгаа өрхийн үйлдвэрлэгч нарт нуруун дээрх хүнд ачаа болдог гэдгийг мөн ч олон хэлсэн дуу, уг нь. Гэвч Монгол төр зүтгэдэг ардууддаа хатуу учраас татварын дарамтаа авах нь бүү хэл багасгаа ч үгүй, нэгд нэгэнгүй нэхэж авсаар олон ч жижиг дунд үйлдвэрлэгчийг дампууруулсан даа. Яахав дээ, зүтгээд үйлдвэрлээд байдаг, татвараас эхлээд зардал гараад байдаг, гэвч эцсийн бүтээгдэхүүнийг борлуулах зах зээл, дэлгүүр хоршооны асуудал шийдэгдээгүй, бор зүрхээрээ зүтгэсэн хэдэн үйлдвэрлэгчид ядмагхан явсаар дампуурсан нь үнэндээ үндэсний эмгэнэл шүү дээ.

Гэтэл “Саусгоби Сэндс” компанийн удирдлагууд болох АНУ-ын иргэн Жастин Капла, Бүгд найрамдах Филиппин улсын иргэн Кристобал Ж.Дэвид, Хилармон В.Кажуком нар Монголын баялгаар ашиг олж, үүнээсээ улсад төлөх ёстой 35,3 тэрбум төгрөгийг төлөөгүй. Үүнийхээ хариуд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос өршөөл эрж, хүссэндээ ч хүрсэн.

Шүүхээс улсын төсөвт 35,3 тэрбум төгрөг төлүүлэхээр шийдвэрлэсэн байдаг ч “Саусгоби сэндс” компани 35,3 тэрбум төгрөгийн төлбөрөөс 15 тэрбум төгрөгийг 2016, 2017 онд тус бүр 7,5 тэрбум төгрөг төлж, үлдэгдэл 20,3 тэрбум төгрөгийн өрийг Төрийн өмчит “Эрдэнэс Таван толгой” компанийн Тавантолгойн уурхайд өөрийн зардал, хүн хүчээр зах зээлийн үнээс хямд өртгөөр олборлолт явуулан  барагдуулах санал тавьсныг хүлээн авсан явдал юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Аймаар хүнд шийдвэр” гаргаж Жастин Каплаг өршөөсөн нь тухайн үедээ нийгмийг “Галзууруулж” байсан

Улмаар ажил гүйцэтгэх гэрээ байгуулахыг “Эрдэнэс Таван толгой” ХК-д даалгахаар шийдвэрлэсэн байдаг. Үгүй энэ чинь одоо өөрөөс нь мөнгө аваад өөрт нь буцааж өгч байгаатай ямар ялгаа байна. Төрийн төмөр нударга хэн ч адил тэгш үйлчлэх ёстойг умартсан түшээд дэлхийн шившиг л болох юм даа. Капла нутагтаа очоод Монгол улсын Ерөнхийлөгчөөр өршөөлгөсөн тухайгаа ам бардам, Монгол улсын улс төрчид ямар ядмагхан бодлого явуулдагийг шоолон шоолон ярьсан байдаг шүү дээ. Дэлхий одоо тэгж л харж байгаа. Гэтэл дошин дээрээ бол манайд том том бодлого ярьсан, тив алгасан сэтгэсэн, мундаг мундаг улс төрчид. За энэ ч яахав.

Даварсаар даварсаар дагвын орон дээр сандайлсан “Саусгоби сэндс” компанийн хууль зөрчсөн асуудлыг эргэн сануулъя. Ашигт малтмалын тухай хуульд зааснаар бол хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлөөр олгосон тухайн талбайн гектар тутамд тодорхой зардлаар хайгуулын ажил хийж гүйцэтгэнэ. “Саусгоби Сэндс” компанийн хувьд хуульд зааснаар тусгай зөвшөөрлийн 7-9 дэх жилдээ 1.5 ам.долларын хайгуулын ажил хийх ёстой. Тус компанийн хайгуул хийсэн зардал нь энэ хэмжээнд хүрээгүй учир АМГ-аас ашигт малтмалын хайгуул хийх дээрх дөрвөн тусгай зөвшөөрлийг нь  цуцлах дүгнэлт гаргасан байдаг.

Гэтэл АМГ-ын дарга асан Д.Батхуяг, Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн дарга асан Л.Даваацогт нар эдгээр тусгай зөвшөөрлийг цуцлах үүргээ биелүүлээгүй. Дөрвөн тусгай зөвшөөрлийн нэгийг нь авлигад авч, үлдсэн гурвынх нь эрхийг сэргээжээ. Д.Батхуяг авлигад авсан лицензээ найз С.Жаргалсайханы “Зэлэм” компанийн нэрд шилжүүлсэн нь мөрдөн байцаалтын явцад баримтаар тогтоогдсон гэх мэдээлэл байдаг. “Саусгоби Сэндс”-ээс “Зэлэм” компани руу шилжүүлсэн 5261Х тоот тусгай зөвшөөрөл нь Өмнөговь аймгийн Гурвантэс, Ноён сумын нутаг дахь орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан Хайрхан толгой нэртэй 72499 гектар талбайтай,  42.8 сая тонн чулуун нүүрсний нөөцтэй ордынх байсан байдаг. Тэгэхээр Монголын эрх мэдэлтнүүдийг бүхэл бүтэн ордоор хахуульдсан гэх асуудалд холбогдож ирсэн “Саусгоби Сэндс” Монгол Улсад учруулсан хохирлоо барагдуулсан эсэх нь тодорхойгүй ч,  Монгол улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулж буй шилдэг аж ахуйн нэгжээр шалгарсан нь “Луйварчдыг “Шилдэг”-ээр өргөмжилдөг шалгуур зөвхөнд Монголд байна” гэхээс л өөр аргагүй.

24tsag.mn


URL:

Нэр: jsfj Огноо: 11 January 2017

http://Cash4Visits.com/ref.php?refId=344036 энэ линкээр нэвтэрч ороод Register now дарж бүртгүүлсэнээр 2$ таны дансанд орох бөгөөд цаашид таны линкээр зочилсон хүний тоогоор 0,5$ нэмэгдэж орох болно. Хамгийн багадаа 30$ хүрэхэд та мөнгөө авах эрхтэй болох бөгөөд тус веб сайтаас олон улсын карт бэлэглэх бөгөөд Голомтбанк болон Капитрон банк ашиглан мөнгөө авах боломжтой. Одоогоор тус сайтад 380000 гаруй мянган гишүүн бүртгэлтэй байгаа бөгөөд өдөртөө 5-30$ доллар сардаа 150-900$ долларын цалинтай ажиллаж байна. Интернет хандалтын тоогоор тус сайтад интернетийн компаниуд мөнгө төлдөг бөгөөд хичээнгүйгээр линкэн дээрээ хүн элсүүлээд хийгээд үз. Харин үр дүнг гагцхүү та л гаргаж чадна.
Мянга сонсохоор нэг үз гэдэг, линкээр ороод үзээрэй. Таниас элдэв бусын нэмэлт зүйл шаардахгүй. Маш амархан шүү. Амжилт.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.