Тээврийн хэрэгсэл эзэмшигчдийн анхааралд!

1484095950587581ce73584Автотээврийн үндэсний төвөөс Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран автотээврийн хэрэгслийн албан татварын талаар мэдээлэл өглөө.

Нийслэлд бүртгэлтэй бүх төрлийн авто тээврийн хэрэгсэлийн албан татвар, төлбөр хураах ажлыг нэгдүгээр сарын 9-н буюу өнөөдрөөс тавдугаар сарын 31-ныг хүртэл зохион байгуулна.

Таны автомашины улсын дугаар 1, 6-р төгссөн бол энэ сардаа багтааж автотээврийн хэрэгслийн албан татвараа төлнө.

Монгол Улсын “Авто тээврийн өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хууль”, “Агаарын бохирдлын төлбөрийн тухай хууль”-ийн дагуу авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийг эзэмшиж байгаа хувь хүн, хуулийн этгээд жил бүр албан татвар төлдөг.

Хуулиар хувь хүн авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг жилд нэг удаа тухайн жилийн зургадугаар сарын 01-ний дотор төлөх үүрэгтэй бол албан байгууллага, аж ахуйн нэгж эхний хагас жилээр албан татварыг төлөх ба жилийн албан татварыг урьдчилан төлөх боломжтой гэж заасан байдаг.

2015 оны 01-р сарын 26-ны өдрийн 28 дугаар тогтоолоор “Нийслэлд авто тээврийн хэрэгслийн бүртгэл, төлбөрийн тогтолцоог шинэчлэн нэвтрүүлэх журам”-ыг баталсан. Шинэчилсэн журмын дагуу Авто тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр хураах ажлыг улсын дугаарын сүүлийн тооноос хамаарч төлөхөөр зохицуулалт хийсэн.

Тодруулбал, жолооч таны автомашины улсын дугаар :
1, 6 тоогоор төгссөн бол нэгдүгээр сард
2, 7 тоогоор төгссөн бол хоёр дугаар сард
3, 8 тоогоор төгссөн бол гуравдугаар сард
4, 9 тоогоор төгссөн бол дөрөвдүгээр сард
5,0 тоогоор төгссөн бол тав дугаар сард албан татвар, төлбөр хураамжаа төлнө.

Мөн та манай цахим хуудаснаас өөрийн эзэмшиж буй тээврийн хэрэгслийнхээ мэдээллийг хянах, хэдий хэмжээний төлбөр төлөх ёстойгоо мэдэх боломжтой.

Тээврийн хэрэгслийн бүртгэл, татвар, техникийн хяналтын үзлэгинй нэг цэгийн үйлчилгээний байршил:


URL:

Сэтгэгдэл бичих