“BLUE WIND” компани машины захиалга авч 70 гаруй хүнийг луйварджээ

52cca48aa63c668ab38becab1d9189e3

BLUE WIND  компани япон улсаас хямд зардалаар машин оруулж ирнэ хэмээн хүмүүсээс захиалга авч, луйвар хийсээр байгаа юм байна.  Энэ компани нь зарын сайт, группуудээр зар тавихдаа  “Манай компани нь Япон улсаас 4-с дээш үнэлгээтэй Pruis 20, 30, Harrier, Passo, Vitz, Crown, Allion зэрэг машиныг зах зээлийн хамгийн хямд үнээр оруулж ирнэ” гэдэг байна. Ингээд холбогдсон хүмүүсээс машины урьдчилгаа төлбөрийг нь авсан хэрнээ машиныг нь оруулж ирж өгөхгүй байгаа гэсэн үг. Одоогийн байдлаар тус компанид гомдол мэдүүлээд байгаа 70 гаруй хүн байгаа бөгөөд BLUE WIND  компанийн захирал И гэх залууг энэ хэрэгт холбогдуулан цагдан хорьж, шалгаж байгаа ажээ.

Хэргийг тодруулбал, И нь 2016 оны наймдугаар сарын 2-ны өдөр BLUE WIND  гэх компани байгуулж, бичиг баримтaа авсан байна. Ингээд 6 хүн ажилд авч, үйл ажиллагаа эхлэхдээ  unaa.mn unegui.mn болон машин зарах фэйсбүүк группуудээр японоос машин оруулж ирнэ гэх дээрх зарыг тавьжээ. Зарын дагуу ирж уулзсан хүмүүстэй гэрээ байгуулж, машины урьдчилгаа төлбөр болох 3-16 сая төгрөгийг авч байсан байна. Ингэхдээ хажуу талдаа байх нотариотоор баталгаажуулж гэрээ хийдэг байжээ. Нотариоттай байдаг учраас үйлчлүүлэгчид луйвардуулж байна гэдгээ мэддэггүй байж. Гэтэл нотариот нь хүртэл хуурамч нотариот ажилладаг байжээ.

Луйвар гэсний учир нь гэвэл менежер Уянга, хуулийн зөвлөх Бямбасүрэн зэрэг хүмүүс нь дээрх байдлаар байгуулсан гэрээнээс хувь авдаг байж. Ингэхдээ нэг хүний 240 мянган төгрөг авдаг байсан байна. Харин захирал нь гурван хүний урьдчилгаа төлбөрийг нийлүүлээд Да хүрээ эзахаас нэг машин аваад өмнөх хүнд нь өгчихдөг байжээ. Өөрөөр хэлбэл Японоос ирдэг нь гэж худлаа ярьдаг. Ийм байдлаар ажилласаар сүүлдээ бусад хүмүүсийн машиныг өгч чадахгүй байдалд хүрч цагдаад шалгагдах болсон байна. Энэ хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байгаа аж.

Хэргийн талаар хохирогч Б-ээс зарим зүйлийг тодруулахад “Энэ хүмүүс бүгдээрэ луйвар хийдэг эхлээд Японоос машин явуулах ёстой хүн маань биднийг хулхидчихлаа гэдэг байсан бол дараа нь шалгалтын явцад японоос нэг ч машин оруулж ирдэггүй. Халдвартын ард байрдлах Ундрам плазад байх ажлын байрныхаа гадаа хоёр гурван машин тавьчихсан хүмүүсийг мөнгийг залилж аваад, Да хүрээгээс машин оруулж ирдэг нь тогтоогдсон. Одоо бид цагдаад гомдол гаргасан шалгуулж байгаа ч цагдаа нар энэ хэрэгт дорвитой шалгалт хийхгүй байна. Би өнгөрсөн 10 сарын 17-нд гэрээ байгуулсан. Нэг сарын дараа машин ирнэ гэсэн боловч одоо болтол асуудал шийдэгдээгүй 4 сая 500 мянган төгрөг алдчихаад байна” гэсэн юм.

Үргэлжлэл бий

Г.Наран

zaluu.mn


URL:

Сэтгэгдэл бичих