Баримт 2: Б.Гарамгайбаатарын Монроуд компани нэг тэрбум гаруй төгрөгөөр төсөвт өртгөө нэмэгдүүлжээ

Хөгжлийн банкнаас зээл авсан ч төсөвт өртөг нь нэмэгдсэн нийт 33 төсөл байна. Анх гэрээ хийгдсэнээс хойш 3-5993 хувь хүртэл төсөвт өртгүүдийг нь нэмэгдүүлсэн төслүүд ч энэ дунд бий. Жишээлэхэд “Атар Өргөө”-гийн уулзварыг “Монроуд” компани засварлахдаа анх 440 сая төгрөгөөр гэрээг хийсэн ч шинэчлэгдсэн санхүүжилтээр 1 тэрбум 850 сая 550 мянган төгрөгийг нэмж авчээ. “Наранбулаг хаан” компани Яармагийн уулзварыг 800 сая төгрөгөөр засварлахаар гэрээ хийгдсэн ч яг хачир дээрээ нийт 4 тэрбум төгрөгөөр санхүүжүүлжээ.

15991838_955812771219384_1676255808_o

Ийнхүү компаниудын төсөвт өртөг нь нэмэгдсэнээс үүдэн Засгийн газар алдагдал хүлээх эрсдэлтэй байгаа юм. Учир нь эдгээр компанийн авсан зээлийг улсын төсвөөс эргэн төлөх юм. Тэгэхээр зарим компаниуд зориудаар төсөвт өртгөө өсгөсөн байх магадлалтай гэх хардлага олон нийтэд бий. Өнөөдрийн байдлаар  зөвхөн ханшийн зөрүүнээс үүдэн Засгийн газар 694 тэрбум төгрөгийн алдагдал хүлээгээд байна.

Төсөвт өртгөө нэмж асуудалтай зээлийн жагсаалтад нэр нь ороод буй компаниудаас ганц Монроуд компанийг жишээ татан танилцуулахад…

Б.Гарамгайбаатар худал ярьсан уу

Монроуд ХХК нь УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатарын компани хэмээн Хөгжлийн банкны албан ёсны бичиг баримтад бичигджээ. Тус компани нь “Атар Өргөө”-гийн уулзвараас Яармагийн гүүр хүртэлх 1 км автозамыг засварлахдаа анх 440 сая төгрөгөөр гэрээг хийж, шинэчлэгдсэн санхүүжилтээр 1 тэрбум 850 сая 550 мянган төгрөгт хүрчээ. Тэгэхээр тус компани 1 км замыг 1 тэрбум 850 сая төгрөгөөр барьсан гэсэн үг. Төсөвт өртгөө бараг гурав дахин нэмэгдүүлсэн байна. Хамгийн ноцтой нь тус компанийн нэмэгдүүлсэн өртгийг улсын төсвөөс эргэн төлнө гэсэн мэдээлэл бий.Тодруулбал, улс тус компанийн өмнөөс хариуцлага хүлээх нь. Өнгөрсөн жил Монроуд компанийн талаарх таагүй мэдээлэл хэвлэлээр хөврөхөд УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар “Би энэ компанийг бусдад шилжүүлээд 10 жил болж байна” гэж ярьж байсан . Тэгвэл тус компани нь 100 хувь Б.Гарамгайбаатарын нэр дээр бүртгэлтэй байгааг доорх баримтаас харж болно.

Мөн тус компанийг Халзан бүргэдээс Солонготын даваа чиглэлийн 100 км авто замын гүйцэтгэлд Хөгжлийн банкнаас  30 гаруй тэрбум төгрөг авсан. Тэгсэн хэдий ч нэг ч км зам тавиагүй байсан нь Хөгжлийн банканд хийсэн шалгалтаар илэрсэн гэх мэдээлэл байдаг. Үүнийг тус компанийн эзэн Б.Гарамгайбаатар үгүйсгэж ““Монроуд” компани намайг УИХ-ын гишүүн болохоос өмнө Архангай аймгийн Халзан бүргэдээс Солонготын даваа чиглэлийн 100 км авто замын тендерт ялсан. Тэр замыг өмнө нь Хятадууд барьж байгаад хаяад явсан. 30 гаруй тэрбум төгрөг “Монроуд” компанийн дансанд шилжсэн гэсэн мэдээллийг АТГ хэлсэн учраас би үүнийг мэдэхгүй байна. Ер нь тендерт ялсан үнийн дүн нь 30 гаруй тэрбум болсон юм. Гэхдээ үнийн дүнгээ бүгдийг нь авдаг аж ахуйн нэгж байхгүй. Замын ажил гүйцэтгэл тутмаар нь санхүүждэг. Үүнийг хүмүүс зориуд мушгиж яриад байгаа юм” гэж байлаа.

Эдийн засгийн хөгжлийн яам, Хөгжлийн банкны албан тушаалтнууд Халзан бүргэдээс Солонготын даваа чиглэлийн 100 км авто замын гүйцэтгэл нь нийт 38 орчим хувьтай байхад уг газарт шинээр зам тавих гэж байна хэмээн Засгийн газарт ойлгуулж, шинээр тогтоол оруулан батлуулсэн гэдэг. Ийнхүү батлуулсан төсвийнхөө дагуу нэмээд 46,3 тэрбум төгрөг гаргуулж, “Монроуд” гэдэг компанид шууд шилжүүлэн өгсөн гэх мэдээлэл бий.

Харин үүнийг нэг нь үгүйсгэж нөгөөх нь батлах гэсээр сонгуультай золгосноор одоо нам гүм болоод байна. Ямартай ч дээрх 30 тэрбумын ажлын талаар Хөгжлийн банкинд шалгалт хийж буй өнөөдрийн ажлыг хэсэг огт дурдахгүй байгаа нв сонирхол татаж байгаа юм.

Т.Энхэлээ

chuhal.mn


URL:

Сэтгэгдэл бичих