Өмнөд Солонгос улсын урлагийн салбарынхныг улс төрийн үзэл баримтлалаар нь ялгаварласан “Хар жагсаалт” байсан нь илэрчээ

92025000f87101dbce1acdf4c757972fӨмнөд Солонгос улсад бизнэс эрхлэгч Чуй Сүн Шил-ийн хэргийг шалгах тусгай алба ажлаа үргэлжлүүлсээр байгаа юм байна.

    Тус албанаас Соёл урлаг, аялал жуулчлалын яамны сайд Чу Юн Сон-ийг  урлагийн салбарынхныг улс төрийн үзэл баримтлалаар нь ялгаварласан “Хар жагсаалт” бий болгосон хэргээр шалгаж байсан юм.

    Тэрээр энэ тухай өмнө өгсөн мэдүүлэгтээ ”Энэ тухай мэдэхгүй” гэж хариулж байсан бол өчигдөр мэдүүлэг өгөхдөө ”Хар жагсаалт байсан ба би энэ тухай огт мэдээгүй байсан байна” гэж хэлсэн байна.

    ”Хар жагсаалт” гэгдэх баримт бичигт Солонгос улсын урлагийн салбарын 9473-н хүний нэр бичигдсэн байгаа ба тэднийг улс төрийн баримжаа, үзэл бодол болон сонгуульд аль намаас нэр дэвшсэн хүнийг дэмжиж байсан байдал зэргээр нь ялгаж, тус тусад нь бүртгэсэн байна.

    Мөн өнгөрсөн удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд тэдгээр 9473-н хүний хэд нь тухайн үеийн нэр дэвшигч Пак Гын Хе болон өрсөлдөгч намаас нэр дэвшигч Мүн Че Ын нарыг дэмжиж байсан гэдгийг ч дэлгэрэнгүй бичсэн ажээ.

    Эдүгээ хэргийг шалгаж байгаа тусгай албаны зүгээс Соёл урлаг, аялал жуулчлалын яамны сайд Чу Юн Сон-ий яаманд харъяалагдах энэхүү ”Хар жагсаалт”-ад Ерөнхийлөгч Пак Гын Хе холбоотой эсэхийг тодруулахаар ажиллаж байгаа юм байна.

WWW.MGLRADIO.COM


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.