10 дахь удаагийн “Япон киноны өдрүүд” 2017 он

2017 оны 01 сарын 18-20-ныг хүртэл

өдөр бүр 15:00,18:00 цагуудаас

Тэнгис кино театрт ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ

 

01 сарын 18-нд

15:00 цагт  “The Garden of Wolds-Үгсийн Цэцэрлэгт хүрээлэн” Хүүхэлдэйн кино

18:00 цагт  “Akanezora -Үүрийн Гэгээ” УСК

01 сарын 19-нд

15:00 цагт  “Kara age USA – КАРА АГЭ USA” УСК

18:00 цагт  “There is no lid on the sea – Яндашгүй их далай” УСК

01 сарын 20-нд

15:00 цагт  “Silver Spoon – Мөнгөн Халбага” УСК

18:00 цагт  “A Drop of the Grapevine – Усан Үзмийн Нулимс” УСК

teeeeeengis

Япон орны онцлог

Япон улс нь далайгаар хүрээлэгдсэн арал улс гэдгийг бид бүхэн мэддэг билээ. Японы газар нутгийн 75% нь уулархаг бүс нутаг бөгөөд үзэсгэлэнт байгальтай , дулаан уур амьсгалтай орон юм. Япон улс нь өнө эртний түүхтэй орон бөгөөд Бүдоо (зодооны урлаг) Кадоо (Икэбана,цэцгийн урлаг) Шёодоо (бийрээр уран бичих урлаг) Кабүки (Японы сонгодог драмын жүжиг) түүнчлэн дэлхийн өв газрууд олон байдаг. Дэлхийн өнцөг булан бүрээс жуулчдийн хөл тасардаггүй юм. Сүүлийн жилд дэлхий нийтэд хүчтэй эдийн засгийн эзэнт гүрэн гэдгээрээ танигдсан. Хүүхэлдэйн кино, зурагт ном, компъютер тоглоом, кино урлаг гэх мэт соёл нь дэлхий нийтийн анхаарлын төвд байдаг.

Түүнчлэн Япон улс нь дотоодын нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэлтээр дэлхийд хоёрт ордог. Хөгжлийн албан ёсны тусламж үзүүлэлтээр дэлхийд тавд ордог гээд дурдаад байвал мундахгүй олон. Япон орон хөдөө аж ахуйгаараа мөн амжилттай явж байгаа улсуудын нэг. Гол төлөв Хоккайдо болон Тоохокүд хөдөө аж ахуйн зонхилдог байна. Хоккайдо нь Японы хамгийн хойд хэсэгт оршдог бөгөөд өвөл нь их хүйтэн, цасанд хучигддаг. Зонхилох аж үйлдвэрлэл нь хөдөө аж ахуй болон саалийн ферм, аялал жуулчлал юм. Мөн далайн баялаг элбэгтэй. Тоохокүд Японы хүнсний гол хэрэглээ болсон цагаан будааны 28%-г үйлдвэрлэдэг. Мөн алим болон персик гэх мэт жимс, ногоо тариалдаг юм.

Энэ жилийн “Японы кино өдрүүд” дээр үзүүлэх кинонууд нь Япон улсын ард түмний ахуй амьдрал хийгээд хөдөө аж ахуй газар тариалан эрхлэгчидийн амьдралыг тусган өгүүлсэнээрээ онцлогтой бүтээлүүд үзэгч та бүхэнд хүрэх юм. Японы ард түмэн хэрхэн хөдөлмөрлөж байгаль дэлхийтэйгээ уяалдаа холбоотойгоор амьдардагийг тус кино өдөрлөгт гарах кинонуудаас харах боломжтой юм.

tengis2


URL:

Сэтгэгдэл бичих