​Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Б.Обама нарыг иргэд нь ингэж үнэлэв

de20cefc183cba2714b00f94a3f655bbЕрөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Төрийн ордонд агаарын бохирдлын асуудлаар сэтгүүлчидтэй уулзсан. Тэрбээр энэ үеэр хэвлэл мэдээлэл тэр дундаа сэтгүүлчид утааны эсрэг  дуу хоолойгоо хангалтгүй хүргэж байна хэмээн зэмлээд, “Дэлхийд утаатай хамгийн сайн тэмцсэн Ерөнхийлөгчөөр намайг тодруулж шагнасан. Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах хуулийг би анх санаачилсан. Сэтгүүлчдийг нисдэг тэргээр авч явж утааг дээрээс нь харуулж байсан. Гэр дулаалах мөнгийг Хас банкнаас иргэдэд гаргуулах ажлыг дэмжсэн. Та нар мартсан байх л даа.

Өөрийгөө магтсан, өөр хүмүүсийг шүүмжилсэн зүйл ярьсан бол уучлаарай. Утаан дээр улстөржилт хийхээ больё. 13 удаа зөвлөмж шийдвэр тэмдэглэл гаргаж, 5 удаа хуралдаж байсан. Өнгөрсөн жилүүдэд жилдээ нэг удаа ярьж байсан бол уучлаарай” хэмээн ярьсан нь сошиал медиад шүүмжлэл дагуулж байна.

Мөн энэ өдөр АНУ-ын төрийн тэргүүн Барак Обама бүрэн эрхийн хугацааныхаа сүүлийн өдрүүдийг үдэж, ард түмэндээ хандаж илтгэл тавьсан бөгөөд түүний илтгэлийг дэлхийн томоохон хэвлэлүүд болон фэйсбүүк сүлжээгээр шууд дамжуулав.

Харин ялгаатай нь манай Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн илтгэлийг фэйсбүүк LIVE-аар хүлээн авч үзсэн манай иргэд уурлаж бухимдаж буй сэтгэдэл хөдлөлөө үзүүлж, сэтгэгдэл хэсэгт шүүмжлэл бичсэн бол Б.Обамагийн илтгэлийн хүлээн авч үзсэн америкийн иргэд баярлаж, талархаж буйгаа бичиж, олон мянган “зүрх” илгээжээ.

Х.Онон

Zuv.MN


URL:

Нэр: jsfj Огноо: 11 January 2017

http://Cash4Visits.com/ref.php?refId=344036 энэ линкээр нэвтэрч ороод Register now дарж бүртгүүлсэнээр 2$ таны дансанд орох бөгөөд цаашид таны линкээр зочилсон хүний тоогоор 0,5$ нэмэгдэж орох болно. Хамгийн багадаа 30$ хүрэхэд та мөнгөө авах эрхтэй болох бөгөөд тус веб сайтаас олон улсын карт бэлэглэх бөгөөд Голомтбанк болон Капитрон банк ашиглан мөнгөө авах боломжтой. Одоогоор тус сайтад 380000 гаруй мянган гишүүн бүртгэлтэй байгаа бөгөөд өдөртөө 5-30$ доллар сардаа 150-900$ долларын цалинтай ажиллаж байна. Интернет хандалтын тоогоор тус сайтад интернетийн компаниуд мөнгө төлдөг бөгөөд хичээнгүйгээр линкэн дээрээ хүн элсүүлээд хийгээд үз. Харин үр дүнг гагцхүү та л гаргаж чадна. Мянга сонсохоор нэг үз гэдэг, линкээр ороод үзээрэй. Таниас элдэв бусын нэмэлт зүйл шаардахгүй. Маш амархан шүү. Амжилт.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.