Хуурамч дугаар ашигласан хэмээн 300 мянган еврогийн Lamborghini-ыг нь устгажээ /бичлэг/

6(94)Өнгөрсөн оны 12-р сарын 16-нд Тайваны нэгэн чинээлэг иргэн 300 мянган еврогийн үнэтэй Lamborghini Murcielago загварын спорт машинаа унаж яваад цагдаад саатуулагджээ. Шалгалтаар хуурамч дугаар ашигласан төдийгүй хууль бусаар хил нэвтрүүлсэн машин болох нь батлагджээ. Шүүх хэргийг хэлэлцээд эзэнд нь хорих болон торгуулийн ял оноож харин 300 мянган еврогийн үнэтэй машиныг нь устгах тогтоол гаргажээ. Шүүхийн тогтоолын дагуу хэвлэлийхнийг урин машиныг нь эвдэж устгасан байна.


URL:

Нэр: Mckinley Hupper Огноо: 10 November 2019

Сэтгэгдэл бичих