Хулгайлагдсан бүсгүй Налайхын нэгэн зоорьноос олджээ

Өнгөрсөн сарын 23-ний өдөр алга болсон 30 орчим насны А гэх бүсгүй Налайх дүүргээс олджээ. Тэрээр 23-ний өдөр Дэнжийн мянга орчимд такси барихаар замын хажууд зогсож байтал номергүй хар машин ирээд зогсож, арын суудалд байсан хоёр залуу чирэн  машиндаа суулгаад шууд хөдөлжээ. Тэрээр хэрэг гарсны маргааш ээжрүүгээ залган “Ээжээ би барьцаалагдсаан” гэж хэлээд л тасалсан байна.

Харин бүсгүйн аав цэрэг цагдаагийн байгууллагад ажилладаг байсан тул олж болох бүх арга хэмжээг авсан бөгөөд дөрөв хоногийн дараа Налайхын нэгэн зооринд хоригдож байхад нь олжээ. Бүсгүйг удаа дараалан хүчирхийлсэн бөгөөд эсэргүүцэл үзүүлсэнийх нь төлөө гар хүрч, биед багагүй гэмтэл учруулсан байна. Одоогоор бүсгүйн биеийн байдал тааруу байгаа бөгөөд хэрэгт холбогдох зургаан залууг саатуулан шалгаж байгаа ажээ.

Н.Хувьзаяа  www.secret.mn


URL:

Сэтгэгдэл бичих