Телевизийн шууд эфирт зодолдох дөхөв

2Оросын алдартай жүжигчин, дуучин Никита Джигурда “Россия 1” телесувгийн “Шууд эфир”-ийн бичлэгийн үеэр асуудал үүсгэх шахжээ. Тэрээр экс эхнэр Марина Анисинатай хоорондын харилцаа нь хүндрэлтэй байсан тухай ярингаа уг нэвтрүүлгийн хөтлөгч Борис Корчевниковын үгийг тас цохин, өргөсөн гарыг нь авч шидсэн аж.

 

Джигурда өөрийн зохиосон шүлгээ идэвхтэй уншингаа, “Чимээгүй бай” хэмээн хөтлөгч рүү зандарсан байна. Гараа татаж авахыг хүссэн хөтлөгчийн урдаас Никита Джигурда улам адран, “Гөлөг минь, чаддаг юм бол цохичих л доо” гэж өджээ.

 

2016 оны 11-р сард Марина Анисина, Никита Джигурда нар гэр бүлээ цуцалсан билээ. Жүжигчин, уран гулгагч хосууд найман жил хамт амьдарсан бөгөөд хоёр хүүхэд төрүүлсэн юм.

Гэр бүл салах үеэр Никита Джигурда мөн эхнэрийнхээ өмгөөлөгч Сергей Жоринтой зодолдох дөхөж байсан билээ.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.