Өнөөдөр болох зарим үйл явдлууд

olloo_mn_1441756571_todayӨнөөдөр буюу 2017 оны нэгдүгээр сарын 13-ны баасан гарагт болох зарим үйл явдлын тоймыг хүргэж байна.


ТӨРИЙН ОРДОН

09.00 цагт:  Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойн хүрээнд Ардын Их Хурлын депутатуудын хүндэтгэлийн уулзалт, шагнал гардуулах, дурсгалын зураг авахуулах  арга хэмжээ болно.

11.30 цагт: Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойд зориулсан архивын баримтын үзэсгэлэнгийн нээлт болно. /Төрийн түүхийн музейн үзэсгэлэнгийн танхимд/

11.40 цагт: Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат хуульч Б.Чимидийн нэрэмжит шагнал гардуулах ёслол болно. /Төрийн ёслол хүндэтгэлийн их танхимд/


ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

09.00 цагт: Онцгой байдлын албаны чадавхийг дээшлүүлэх, болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх, тэмцэх, бэлтгэл бэлэн байдлыг хангах зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг бие бүрэлдэхүүний сургалтын нээлт болно. Утас 99249813, 88249813


МОНГОЛ-ХЯТАДЫН НАЙРАМДАЛ СУРГУУЛЬ

10.00 цагт: Монгол Хятадын нийгмийн хөгжлийн сангаас нийслэлийн 7 дүүргийг хамарсан амжиргааны түвшин доогуур айл өрхүүдэд хүнсний тусламж үзүүлнэ. Арга хэмжээнд БНХАУ-ын элчин сайдын яамны хүмүүс, мөн НЗДТГ болон дүүргүүдийн тамгын газрын албан тушаалтнууд оролцоно. Энэ үйл явдлыг сурвалжлаад өгөөрэй сэтгүүлчидээ. Хоол хүнсний хомсдол нэн ядуу өрхүүдэд хэрхэн нүүрлэж байгаа талаар хөндөж болно. Утас: 99089447


СҮХБААТАРЫН ТАЛБАЙ

11.00 цагт: Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойн хүрээнд Жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлнэ.


ЦЕНТРАЛ ТАУЕР

11.00 цагт: НҮБ-ын Хүний эрхийн Зөвлөлөөс ХДХВ/ДОХ-ын асуудлаар гаргасан Зөвлөмжүүдийг 2017-2019 онд хэрэгжүүлэх олон талт оролцооны байгууллагуудын зөвлөлдөх уулзалт болно.  Утас: 99118560, 99040735, 93090506


МОНГОЛЫН БАНКНЫ ХОЛБООНЫ БАЙР

11.30 цагт: Монголбанк, Банк, санхүүгийн академи, ХБНГУ-ын Хадгаламжийн банкны олон улсын хамтын ажиллагааны сан хамтран Монгол Улсад мэргэжилтэн бэлтгэх онол, практик хослуулсан сургалт болон Дэлхийн хуримтлалын өдрийг албан ёсоор нэвтрүүлэх төслийн гэрээнд гарын үсэг зурах ёслол болно. /Хаяг: Монголын банкны холбооны байр, Виста оффис/


МОНГОЛ БӨХИЙН ӨРГӨӨ

14.00 цагт: Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойд зориулсан Үндэсний бөхийн барилдаан болно.



URL:

Сэтгэгдэл бичих