Нинжа нар ухсан нүхэндээ амиа алджээ

Zurag_3-151908-636620945Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн нутаг, Будант тээл гэдэг газар нутгийн иргэд гар аргаар олборлогчид осолдсон байна.  Энэ тухай дуудлага энэ сарын 13-нд аймгийн Онцгой байдлын газарт иржээ.

Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын 8 албан хаагч, 1 автомашинтай хэргийн газар очин ажиллахад Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн харъяат иргэн Э /26 настай, эрэгтэй/, Т /28 настай, эрэгтэй/ нар амиа алдсан байсан аж.

Алт олборлогчид нүх ухаж байтал ухсан нүхний ханаар нь хиймэл нуурны ус задарч, дотор нь байсан 2 иргэн амь насаа алдсан байна. Онцгойгийнхон цогцсыг гаргахаар ажиллаж байна.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.