Шатаж байсан машины галыг унтраалаа

5egbummle17bokmc95qgg24h4pАвтомашины зогсоол дээр машин шатсан хэрэг гарчээ. Хэрэг өчигдөр өглөөний 07:52 цагийн үед Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 14 дүгээр байрны гадаа гарсан байна.

Дуудлага ирсэн даруйд нийслэлийн Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 6 албан хаагч, 1 автомашинтай ажиллаж, иргэн Э-н “Тоёота Алфард” загварын автомашин, иргэн Э-н “Тоёота Волтс” загварын автомашин, иргэн О-н “Тоёота Кроун” загварын автомашинууд тус тус шатаж байсныг аюулгүй болгожээ.

Одоогоор галын шалтгааныг тодруулах шалгалтын ажил хийгдэж байгаа аж.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих