Хацу башё: Хакүхо, Кисеносато, Такайнова нарын хэн нь түрүүлэх вэ?

Японы мэргэжлийн сүмо бөхийн Хацу башё Токио хотын “Регоку Кокугикан” ордонд үргэлжилж байна. Тэмцээний 9 дэх өдөр Их аварга Хакүхо Такаясуд өвдөг шороодон хоёрдахь унаагаа авсан байна. Такаясу Хакүхо аваргаас түрүүлэн босон өөртөө давамгай байдал бий болгож чадсан байна.

Тэгвэл океки Кисеносато ганцаараа нэг ч унаагүйгээр башёг тэргүүлж явсан боловч цол нэгт Котошёогикүд ерикири мэхээр уналаа. Озеки Котошёогикү энэ сард муу барилдаан үзүүлж байгаа боловч өчигдөр өөрийнхөө үндсэн барилдааныг үзүүлж чадсан юм.

Ёкозүна Какүрюү М.Ананд өчигдөр маэгашира Икиойд унасанаар 4 дэх унаагаа авч башёг улам бүр өрсөлдөөнтэй болгож байна. Тэрбээр сүүлийн барилдаануудаа озеки цолтонууд болон Хакүхо аваргатай хийх билээ.

Сэкиваке Тамаваши өчигдөр Митаекумид унасанаар 4 дэх унаагаа авсан байна. Озеки Тэрүнофүжи өчигдөр Араваши Э.Дөлгөөнтэй барилдан унасан. Тэрбээр мөн сүүлийн барилдаанууд том цолтонгуудтай хийх юм.
Өнөөдөр озеки цолтонууд хоорондоо хүч үзэн барилдахаар оноолт таарчээ. Тэрүнофүжи-Кисеносато, Гойёдо-Котошёогикү нар тус бүр учраа таарсан байна.

Дээд зиндааны монгол бөхчүүдээс эхний барилдааныг хийж буй Ичиножёо А.Ичинноров өчигдөр Сококурайг давсанаар ижилхэн 7 даваа, хоёр унаатай боллоо. Мөн Такайнова А.Баасандорж Айояамаг давсанаар Найман даваатай озеки Кисеносатотой хамт башёг тэргүүлж байгаа юм.

Тэргүүлэгчийн эгнээнд явж буй Такайнова А.Баасандорж /7-1/ өнөөдөр Чиёотайрутай барилдана.Чиёошома Г.Мөнхсайхан өчигдөр Кайсейг давсан ба 5 даваатай барилдаж байна. Тэрбээр өнөөдөр Ишиуратай барилдах аж. Ёкозүна Какүрюү сэкиваке Тамавашитай, Хакүхо Икиойтой тус тус оноолт таарсан байна.


URL:

Сэтгэгдэл бичих