Баячууд хаана амьдардаг вэ?

bayachuudМонгол Улсад одоогоор 5000 орчим тансаг харш байгаа гэсэн мэдээлэл буй. Харин манай төрийн томчууд, хөрөнгө чинээтэй баячууд жирийн иргэдийн зүүдэндээ ч үзэж харж байгаагүй тэр тансаг харшуудад амьдарцгааж байна. Эдний дунд өөрийн хүч хөдөлмөрөөрөө энэ зэргийн тансаг хаусанд амьдрах бэл бэнчинтэй болсон нь бий ч, бас буруу замаар будаа тээсний хүчинд өдий дайтай яваа нөхөд ч байгаа. Ингээд хотын төвийн тансаг харшуудад хэн хэн хөрш зэргэлдээ амьдардгийг сонирхцгооё.

-“Villa Vesta” хотхонд /Бурхан багшийн хөшөөний урд/ “Алтжин”-гийн Purewkhuu Tserendorj-н зураг.Г.Алтан, “Эко констракшн”-ы С.Нямдаваа, “МТ”-ийн Б.Ганзориг, ЗГХЭГ-ын дарга Ч.Хүрэлбаатар, БСШУ-ы дэд сайд Ё.Отгонбаяр, Элчин сайд асан Л.Хангай нарынх амьдардаг. Бас энд ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийнх амьдардаг гэдгийг МАХН-ын дарга Н.Энхбаяр гэрчилдэг.

-“Dream land” хотхонд /ХААИС-ийн чанх ард/ Экс ерөнхий сайд С.Баяр, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ хоёр дээд доод давхрыг эзэгнэн амьдардаг.

Purewkhuu Tserendorj-н зураг.-“Royal castle” хотхонд /Чингис зочид буудлын ойролцоо/ “Алтжин”-гийн Г.Алтан /тэрбээр “Villa vesta” хотхонд ч бас харштай/, “Монгол газар”-ын Ц.Мянганбаяр, “хэвлэлийн магнат” Ц.Балдорж агсных, “Бишрэлт”-ийн Г.Ариунболд, “Бурхан халдун” группын ерөнхийлөгч, Монгол Улсын Манлай уяач Н.Мөнхдаш, УИХ-ын дэд дарга Н.Энхболд, Ерөнхийлөгч асан Н.Багабанди нарынх тухалдаг гэнэ.

-“Green villa” /Чингисийн хойно/ Их аварга Д.Дагвадорж, Ерөнхий сайд Сү.Батболд, “Мантууш” ХХК-ийн эзэн бөгөөд Ерөнхийлөгч асан Н.Багабандийн охин Болороо, УИХ-ын дэд дарга Г.Батхүү, “Жаст” группын Батхүү, “Дорнын говь”-ийн Г.Дэлгэрсайхан, аварга Д.Сумъяабазар,”Мон Уран”-ы Б.Наранхүү нар амьдарч байсан бөгөөд сүүлийн үед энэ харшийн хөршүүд “Poyal County” хотхон руу хошуурцгааж байгаа гэх яриа олны дунд буй.

Эх сурвалж: Criminal.mn


URL:

Нэр: Venetta Огноо: 4 September 2018

Venita Qui nait poule aime a gratter. Thise

Сэтгэгдэл бичих