“V” бааранд хууль үйлчилдэггүй болсон юм уу Сүхбаатар дүүргийн цагдаагийнхаан?

2-9-1440x810Нийслэлд 821  баар үйл ажиллагаа явуулдаг. Эдгээр баарнууд энэ сарын 17-20-ны өдрийг дуустал ажиллахгүй. Ийм шийдвэрийг НИТХ-аас гаргасан байдаг. Гэтэл ах дүү  хоёрын ажиллуулдаг баарнууд болох болох “LUX”, “V архины хориг тавигдсан эхний шөнө, хоёр дахь шөнө ажиллав. Тэднийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрынхан яаж ч чадахгүй байнаХууль, журам, дүрэм, НИТХ-ын тогтоол тэдэнд арай өөрөөр үйлчлээд байх шиг…

Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа баарнууд сүлжээ болсон гэхэд хилсдэхгүй. Тухайлбал, баарны хамгаалагчаар ажиллаж байсан гэгдэх Бороо, Бааска гэх ах дүү хоёр өнөөдөр “V”, “Лакс” болон түүнийг тойроод ажиллаж байгаа клубууд, “Холливуд”, “Оушин” зэрэг баарнуудын эзэд болсон.  Хамгийн хямдхан уг баарнуудад муу муухай үүрлэсэн гэж хэлж болохоор байнга хэрэг төвөг гардаг бөгөөд байнга цаг хэтрүүлэн ажилладаг. Хууль дүрэм журам зөрчдөг энэ газруудыг Сүхбаатар, Баянгол дүүргийн цагдаагийн газар тэднийг  үеийн үед  хааж чаддаггүй. Өөрөөр хэлбэл Бороо Бааска нар цагдаагийн газрын дарга нартай “зузаан” харьцаатай бөгөөд үүний үндсэн дээр алдаа дутагдал гаргасан ч ажиллаж байгаа гэдгийг учир мэдэх хүмүүс ярьдаг.

Үүнийг батлах гэсэн шиг  архины хориг тавигдсан эхний өдөр “V”, “Лакс” клубууд ажиллав.  Харин  өчигдөр шөнө “Лакс” клуб амарч “V” нь ажиллав.  Ингэхдээ цагдаа нарыг оруулахгүй дотроосоо түгжсэн байв.

 

Улмаар хаалгаа 03:00 цагийн орчим тайлсан бөгөөд тайлах хүртэл нь  цагдаагийнхан  тус газрын үүдэнд ээлжилж  харуулдсаар байсан.  Хаалгаа нээхэд тус газраас цөөнгүй залуучууд гарч явсан.  Харин бааранд орсон  цагдаа нар үүрийн 05:00 цаг хүртэл гарч ирээгүй юм. Энэ бол төрийн цагдааг илтэд үл хүндэтгэсэн үйлдэл бөгөөд  тэдэнд бүх нийтийг хамарсан  хориг хамаардаггүй юм байна гэсэн бодлыг эрхгүй төрүүлж байна.

Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын дарга нараас асууя. Тэдний толгойг илэхээ одоо зогсоох ёстой юм биш үү. Архи согтууруулах ундаагаар хориглосон энэ үед согтууруулах ундаагаар үйлчилж байгаа нь өөрөө хууль зөрчсөн үйлдэл. Өчигдөр нийслэлд 52 хүн эрүүлжүүлэгдсэн. Тэдний хэд нь энэ баараар үйлчлүүлсэн бол… Та бүхний хэнэггүй зан, танилын нүүр халуун гэх энэ байдлаас болж  өнөөдөр цагдаагийн байгууллагын нэр хүнд унахын зэрэгцээ  зарим нэгэн нь хэт даварч байх шиг.

Хотын удирдлагуудаа та бүхний гаргасан шийдвэр энэ газарт үйлчлэхгүй байна. Гаргасан тогтоол шийдвэр хэрэгжүүлэхгүй байгаа цэнгээний газарт ямар арга хэмжээ авах талаар Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогчоор НИТХ-ын тэргүүлэгч Ж.Батбаясгалангаас тодруулахаар 9911…. дугаарт залгасан боловч утсаа авсангүй.

Уг нь Улаанбаатар хотын цагдаагийн даргаас архи согтууруулах ундаа зарсан, түүгээр үйлчилсэн бол  торгохгүй баривчил гэж чиглэл өгсөн байдаг.  Чиглэлийн дагуу цөөнгүй хүн  архи зарсан гэдгээр баривчлагдсан.   Харин энэ баарыг ажиллуулдаг ах дүү хоёрыг баривчлах эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Хэрвээ тэдэнд хууль, тогтоол шийдвэр тэгш үйлчлэх юм бол  урьд шөнийн бүх орлогыг хураах, уг клубт байсан архи согтууруулах ундааг хураах, эздийг баривчлах арга хэмжээ авах ёстой.  Бид энэ талаар Сүхбаатар дүүргийн цагдаагийн газраас тодруулан эргэн мэдээлэх болно.

 

http://tac.mn/p/34458

 


URL:

Сэтгэгдэл бичих