“Хариуцлагагүй” ХААН банкны АТМ МӨНГӨ ЛУЙВАРДСААР БАЙХ УУ

khaanbank445“Таньд ойрхон, Түмэнд итгэлтэй” гэх уриатай ХААН банкны бэлэн мөнгөний машин буюу АТМ нь иргэдээс мөнгө салгах хэрэгсэл болсоор удлаа. Гүйлгээ хийх болгонд л 100-500 төгрөгний шимтгэл суутгаж иргэдийнхээ халаас руу гараа шургуулна. Харин иргэд үүнийг байх ёстой зүйл хэмээн хүлээцтэй өнгөрөөсөөр… Гэхдээ иргэд өөрсдийн олсон жаахан мөнгөнөөсөө хумслуулаад байхаар тийм баян цатгалан биш л дээ.

Сүүлийн үед ХААН банкны бэлэн мөнгөний машиныг тойрсон асуудлууд ойр ойрхон гарах болсон. Сүлжээ тасарсан гээд виза карт нь хаана ч уншихгүй болох. Энэ үед ХААН банкны оочир ёстой л нэг утгаараа ихсэнэ. Арга ч үгүй биз Монголчуудын дийлэнх хувь нь ХААН банктай хамтран ажилладаг, басхүү мөнгө төгрөгөө байршуулж хадгалуулдаг болохоор тэр. Харин виза уншихгүй болоход ямар нэгэн хариуцлага хүлээдэггүй, уучлалт ч гуйх ухаан байхгүй. Нөгөө хэрэглэгчид хаан гэх уриа бол цаашаа л байна гээд өнгөрдөг гэхэд хилсдэхгүй.

Гэтэл даварсаар даварсаар дагвын оронд гэгчээр бүр нөгөө АТМ нь хэрэглэгчийн мөнгийг өгөхгүй гонжирдог болсон сурагтай. Тодруулбал: Энэ сарын 18-нд нэгэн хэрэглэгч Сансарын ТУННЕЛ-д байрлах ХААН банкны АТМ-аас мөнгөө авах гэхэд данснаас нь мөнгө хасагдсан мөртлөө гарч ирээгүй гэнэ. Энэ талаар хэрэглэгчээ дээдэлдэг гэх ХААН банк руу утасдахад өргөдлөө өгчих л гэсэн аж. Харин энэ асуудлыг хэзээ хэрхэн шийдвэрлэх нь тодорхойгүй өнгөрсөн байна. Эсвэл өргөдөл авсан нэрээр тэгээд л мартах юм болов уу.

Хаан хэмээн хэрэглэгчдээ хошгоруулсан ХААН банк АТМ гэх бэлэн мөнгөний машинаараа иргэдийнхээ халаас руу савраа шургуулсаар байх уу.

16128058_1856736724611921_790350673_n 16128514_1856736747945252_1013236805_n 16176169_1856736737945253_514579031_n

Эх сурвалж: FACT.MN

ЧОЙ


URL:

Нэр: jsfj Огноо: 20 January 2017

http://Cash4Visits.com/ref.php?refId=344036 энэ линкээр нэвтэрч ороод Register now дарж бүртгүүлсэнээр 2$ таны дансанд орох бөгөөд цаашид таны линкээр зочилсон хүний тоогоор 0,5$ нэмэгдэж орох болно. Хамгийн багадаа 30$ хүрэхэд та мөнгөө авах эрхтэй болох бөгөөд тус веб сайтаас олон улсын карт бэлэглэх бөгөөд Голомтбанк болон Капитрон банк ашиглан мөнгөө авах боломжтой. Одоогоор тус сайтад 380000 гаруй мянган гишүүн бүртгэлтэй байгаа бөгөөд өдөртөө 5-30$ доллар сардаа 150-900$ долларын цалинтай ажиллаж байна. Интернет хандалтын тоогоор тус сайтад интернетийн компаниуд мөнгө төлдөг бөгөөд хичээнгүйгээр линкэн дээрээ хүн элсүүлээд хийгээд үз. Харин үр дүнг гагцхүү та л гаргаж чадна. Мянга сонсохоор нэг үз гэдэг, линкээр ороод үзээрэй. Таниас элдэв бусын нэмэлт зүйл шаардахгүй. Маш амархан шүү. Амжилт.

Нэр: Zochin Огноо: 20 January 2017

Za Ali ch bank tegdeg harin ch haan gaigui baih

Нэр: Anonymous Огноо: 25 January 2017

үнэн шдээ ядаж данс хоорондын гүйлгээнээс авч болох ч орлого, зарлага хийхэд нь шимтгэл авахгүй байж болдоггүй л юм байхдаа. арай л дэндүү юм аа.

Нэр: vye80e80mt5enfn5tcev5y6ec6 Огноо: 16 August 2018

Title

[...]usually posts some quite interesting stuff like this. If you’re new to this site[...]

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.