АТМ-ээс их хэмжээний мөнгө залилжээ

ATM-security-by-image-processing12Катманду: Энэтхэг үндэстэй хоёр залуу АТМ-д хуурамч карт үйлдэн гүйлгээ хийж 600 мянган рупи залилжээ. Тэднийг Непалийн цагдаа нар энэ сарын 23-ний өдөр баривчилсан байна.

Цагдаагийн ажилчид АТМ-ын бүхээгт байрлах хяналтын камерийн бичлэгийг шалгаж үзжээ. Бичлэгэнд сэжигтэн болох Иктедар Кхан 23 настай, Ниранжа Мета 33 настай этгээдүүд энэ сарын арванхоёрны өдөр нийслэл Делид байсан нь батлагджээ.

Непалийн цагдаагийн төв, мөрдөн байцаах товчоонд тус мөнгөний талаар иргэд олон тооны гомдол гаргажээ. Цагдаагийн ажилчид уг мөнгийг буцаан шилжүүлсэн талаар Гималайн Таймс мэдээллээ.

Тус хотын цагдаагийн газрын мэдээллэж буйгаар 600 мянган рупиг 20 АТМ-аас сарын хугацаанд залилан авсан байна. Сэжигтнүүдээс 8000 рупи, гар утас болон бусад эд материалыг хурааж авжээ. Сэжигтэнд таван жилийн хорих ял оноохыг тус цагдаагийн газар мэдэгдсэн байна.

Б.Номин-Эрдэнэ

Эх сурвалж: Criminal.m


URL:

Сэтгэгдэл бичих