Б.Сарантуяагийн тоглолт говийн бүсэд үргэлжилж байна

Зууны манлай дуучин Б.Сарантуяа “Аргагүй монгол аялгуу” цомгийн баяраа хийгээд хөдөө орон нутгаар аялан тоглолт хийхээр мордсон билээ. Аравдугаар сарын 14-нөөс арванхоёрдугаар сарын 6-ныг хүртэл үргэлжлэх аялан тоглолт өдгөө говийн бүс нутагт үргэлжилж байна. Өчигдөр Өмнөговь аймгийн Булган суманд тоглолтоо хийсэн Сараа болон түүний багийнхан өнөөдөр Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд тоглох бол маргааш Мандалговийн төвд говийн бүсийн хаалтын тоглолтоо хийх юм байна.

Орон нутгийн үзэгчид бүгд л Сараагийн тоглолтыг үзэх гэж хошуурцгаан сумын төвийн 100 гаруй хүний багтаамжтай зааланд 300-400-гаараа чихэлдэн үзэж байгаа гэнэ. Дуучин энэ удаа хуучин хит дуунаасаа илүүтэй “Аргагүй монгол аялгуу” цомогт орсон ардын дуунуудаас үзэгчдэд хүргэж байгаа юм байна. Ирэх баасан гаригаас баруун бүсийн аялан тоглолт Өвөрхангай аймгаас эхлэх юм байна.

Д.ЦОЛМОН


URL:

Сэтгэгдэл бичих