20 гаруй жил Сүмогийн дэвжээг эзэгнэсэн Монголчууд

41e0efaf406f5aa7originalЯпоны мэргэжлийн сумогийн түүхэнд 1991 оноос Кёкүшюзан Б.Батбаяр анхлан хөл тавьснаас хойш Асашёорюү Д.Дагвадорж, Хакухо М.Даваажаргал, Харумафүжи Д.Бямбадорж, Какурюү М.Ананд нарын залуу үеийн дөрвөн ёкозуна төрж Монголчууд Наран улсын дэвжээнээ эх орныхоо нэрийг мандуулсан. Харин сүүлийн 20 гаруй жил Японы мэргэжлийн сумог эзэгнэж байсан Монголчуудын эринг завсарлуулж Япончуудын бахархлыг төрүүлэн Мэргэжлийн сумогийн Хацу башёд Япон бөх Кисэносато түрүүлж эзэн хааны цом хүртлээ.

Ийнхүү Японы Сүмо бөхийн холбоо озэки Кисэносатод ёкозуна цол олгох санал гаргаснаар 19 жилийн дараа анх удаа Япон улс аваргатай боллоо. Кисэносато нь сүмо бөхийн түүхэнд 72 дахь ёкозуна болоод зогсохгүй 1998 онд Ваканоханаг ёкозуна цол авснаас хойших анхны япон бөх боллоо.  Түүний шинэ цолыг маргааш болох Сүмогийн холбооны удирдах зөвлөлийн хурлаар баталгаажуулахаар болжээ.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих