Экс спикер, Ерөнхий сайд, ЗГХЭГ-ын дарга нарын хэн нь худал залаад байна?

d4fe63808dd2a066ddaabcbcdcb05a93_1465624366Сэтгүүлч Л.Мөнхбаясгалангийн “Цензүргүй яриа” нэвтрүүлгээр Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, УИХ-ын дарга асан З.Энхболд нар дараалан орж бие биенээ үгүйсгэлээ.

Ер нь З.Энхболд ба түүний эсрэг Ч.Сайханбилэг, С.Баярцогт гэсэн хүчний хуваарилалттай улс төрийн сөргөлдөөн сонгуулийн өмнөөс, АН сонгуульд навс ялагдсанаас хойш шинэ намын даргатай болох гэж байгаа өнөөг хүртэл үргэлжилсээр байна гэж эндээс харагдана.

ЗГХЭГ-ын дарга асан С.Баярцогт “З.Энхболд хэтэрхий гэнэн, харалган байна. Түүний энэ бодол яг үнэндээ манай намын ялагдлын үндэс болсон”, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг “Сонгуулийн өмнөх өдрийн Эрдэнэтийн 49 хувийг Монголд авчирч байгаа тухай мэдэгдлийг З.Энхболд дарга шахаж хийлгэсэн” хэмээн тус тус хэвлэлээр ярьсан.

Хариуд нь “Сая доллартойгоо мартатлаа баяжсан Баярцогтоос болж манай нам ялагдсан. Түүнийг дэвшүүлэхгүй байх эрхгүй байсандаа уучлал гуйя” гэсэн жиргээнээс өөр хариу өгөөгүй байсан З.Энхболд энэ удаад С.Баярцогтод ч, Ч.Сайханбилэгт ч хариуг нь барилаа.

Парламентын экс спикер болон экс Ерөнхий сайд, ЗГХЭГ-ын дарга нарын хэн нь үнэн яриад, хэн нь худал залаад байна вэ?


vs


vs be

POLITIK


URL:

Сэтгэгдэл бичих