Шоронгийн хоригдлууд нэгнээрээ шорлог хийжээ

Бразилийн Алькакуз шоронгийн хоригдлууд бослого дэгдээн, зарим нэгнээрээ шорлог хийж байгаа зэрлэг бичлэг олон нийтийн сүлжээнд тавигдсан байна. Уг шоронгийн нутаг дэвсгэр дээр 10 хоног үргэлжилсэн эмх замбараагүй үймээний үеэр 26 хүн амь үрэгдсэн бөгөөд хоригдлуудын бослогыг тусгайгийнхан дарлаа гэж Mirror-д мэдээлжээ.

Натал хоттой зэргэлдээ оршдог шоронгийн хоригдлууд сөргөлдөгч бүлэглэлийн амь үрэгдсэн зарим нэгний цогцсыг гал дээр шарж байгаа хачирхалтай үйлдлүүд бичлэг дээр дүрслэгдсэн аж. Хүний мах идэж буй тэдгээр зэрлэгүүд нүүр царайгаа далдлахыг ч оролдохгүй байсан гэнэ.

Амь үрэгдсэн хоригдлуудын ар гэрийнхэн гомдол гаргаж, тэдэнд өгсөн цогцоснуудын заримынх нь толгой, гар, хөл болон биеийн бусад хэсгүүдээс дутуу байсан гэжээ.

Одоогийн байдлаар, 22 хоригдлын цогцсыг таниулаад байгаа бөгөөд тэдний ихэнх нь сөргөлдөгч хар тамхины бүлэглэлийн төлөөллүүд байсан гэнэ. Харин шоронгийн нутаг дэвсгэр дээр хүний мах идэх зүй бус үйлдэл гарсан талаар шоронгийн захиргаа батлахаас татгалзаж байгаа аж.

Д.Мөрөн

Эх сурвалж: ZONE.MN


URL:

Сэтгэгдэл бичих