Дарьтай торх руу шидсэн ШҮДЭНЗ

ffffffffffffffffffffffffffffffffffАН-ын таван фракцыг төлөөлж намын даргын сунгаанд өрсөлдөж байгаа таван нэр дэвшигч лидерийнхээ хувиар өрсөлдөөнд оролцож буй. Бүгдээрээ намын дарга болох том амбийц тээж яваа хүмүүс.

Саяхныг хүртэл “эв нэвдэл”-тэй явсан АН-ын даргад нэр дэвшигч таван эрхэм барианы зурхай харагдахтай зэрэгцэн тэсэрч эхэллээ. Намын дарга нь Алунгоо эхийн хувиар эв нэгдэлтэй байхыг уриалж, багцалсан таван сум гардуулж, бүр хувийн тоглолт хийхийг хориглосон утга бүхий гэрээнд гарын үсэг зуруулж үдэн гаргаж өгсөн нь ердөө сарын өмнөх үйл явдал. Сумтай таван нэр дэвшигч тэсрэх, хувийн тоглолт хийх боломж бололцоо байсан ч намын даргын захиас, цагаан дээр хараар бичсэн гарын үсгийн үр дүнд хэрэндээ эв нэгдэлтэйгээр 21 аймаг, есөн дүүрэг тойрч уулзалтаа өндөрлүүлээд гурав хонож байна.

Гэвч буцах эхнэрт үнээ тугал нийлэх хамаагүй гэдэг шиг буух хугацаа нь өдрөөс өдөрт айлсах болсон намын дарга З.Энхболд “эвтэй” тав руугаа шүдэнз зураад шидзж орхилоо.

Нэг үгээр хэлбэл, хэзээ мөдгүй тэсэрч мэдэх торхтой дарь руу Алунгоо эхийн дүрд “хувирсан” намын дарга нь өөрөө шүдэнз зураад шидчихсэн хэрэг. Хэд хоногийн өмнөхөн дөө. АН-ын дарга З.Энхболд “Цензургүй яриа” нэвтрүүлэгт орох үеэрээ “АН-ын даргад өрсөлдөгч зарим хүн өөрийгөө магтаж бусдыгаа муулсан нэвтрүүлэг цацаж байгаа нь ёс зүйгүй харагдаж байна” хэмээх сэтгүүлчийн асуултад “Намын дарга сонгох дүрмээрээ ийм нэвтрүүлэг хийхийг хориглосон. Хэрвээ ийм тохиолдол байвал тэр өрсөлдөгчийг нэр дэвшигчийн жагсаалтаас хасах ёстой” гзж хариулсан нь гишүүд, дэмжигчдийнх нь ой тоонд “Нэг Ардчилал” фракцаас өрсөлдөж буй Лу.Гантөмөр рүү тавьсан сум болж буув. Намын даргын сонгууль зохион байгуулах хорооны нарийн бичгийн дарга Д.Үүрийнтуяа ч “Л.Гантөмөрийн хийлгэсэн гэх захиалгат нэвтрүүлэгтэй холбоотой гомдол ирсэн. Намын даргын сонгуулийн хороо өнгөрсөн 17-нд хийсэн хуралдаанаараа энэ асуудлыг хэлэлцээд нэр дэвшигч Л.Гантөмөрт анхааруулга өгсөн. Дахиад ийм зүйл хийвэл нэр дэвших эрхийг нь хасна. Намын даргын сонгуулийн хороонд ийм эрх бий” хэмээсэн нь З.Энхболдын үгийг баталгаажуулж орхив.

Улмаар УИХ-ын гишүүн асан М.Батчимэг хэвлэлийн хурал хийж намын даргаа уучлалт гуйхыг шаардлаа. Ингэж бичсэнээрээ хэн нэгний буруу зөвийг шүүж, дэнслэх гэсэнгүй. Харин эв нэгдэлтэй байхыг өнгөрснөөс өдийг хүртэл өөрөө уриалж явсан эрхэм таван нэр дэвшигчээс нэгийг нь сонгон “түгжилдсэн” нь Лу.Гантөмөрийг биш З.Энхболдыг муухай харагдуулав. Үүгээрээ тэр намын даргын хувиар биш “Шонхор” фракцынхаа байр суурийг гэрэл цохиулчихлаа.

Угтаа бол АН-ын таван фракцыг төлөөлж намын даргын сунгаанд өрсөлдөж байгаа таван нэр дэвшигч лидерийнхээ хувиар өрсөлдөөнд оролцож буй. Бүгдээрээ намын дарга болох том амбийц тээж яваа хүмүүс. Анх удаагаа намынхаа бүх гишүүдээс шинэ дарга тодорно, түүнийгээ дагаад шинэчлэл явах, хамгийн гол нь эв нэгдэлтэй болох нь одоогийн АН-д амь тариа мэт хэрэгтэй байгаа. Хачирхалтай нь, “шонхордох” гэдэг үгийг улс төрд трэнд болтол оруулж чадсан шигээ “Шонхор” фракцын тэргүүн З.Энхболд нэг нэр дэвшигчээ “шонхордсон нь” эргэлзээ төрүүлж эхлээд байна. Захиалгат нэвтрүүлэг хийж, түүнийгээ түгээж хувийн тоглолт хийсэн нь мэдэзж Лу.Гантөмөрийн буруу байж болно.

Гэхдээ намын дарга хэн болохоос үл хамаарахгүйгээр эв нэгдэлтэй болохыг цаг үе нь сануулсаар байтал дундаас нь сугалж “шонхордож” эхэлсэн нь гишүүд дэмжигчид лав таалагдаагүй л байх. Гэхдээ нэр дэвшигч С.Эрдэнийг З.Энхболдынхоо амаар ийм үг хэлүүлсэн гэж хардах хүн олон байна. Учир нь, энэ хоёр эрхэм “Шонхор” хэмээх нэг малгайтай. Тэгээд ч С.Эрдэнийг том биетэй З.Энхболд гэдэг яриа намынхан дунд зүгээр нэг гараагүй байх. Дахин тодотгоход тэр дарьтай торх руу шүдэнз шидчихлээ.

 

С.СҮЛД /ҮНДЭСНИЙ ШУУДАН/

 


URL:

Сэтгэгдэл бичих