Төвдийн талаар таны төсөөлөөгүй ХАРГИС зүйлүүд

Төвд улс хятадын автономит улс болхоосоо өмнө ямар тогтоцтой байсан талаар тухайн үед Төвдөөр аялж байсан гадаад дотоодын гэрчүүд түүхнээ хэдэн үг үлдээснийг уншив. Бас л гомдмоор улс байжээ. Доор ерөнхийд нь товчлов:

1. Нийт хүн амын 35% нь боол, 30% нь харц (боолоос наагуурхан), 20% нь лам гэлэнмаа

2. Боол бол ноёны өмч тул түүнийг зарах, зодох, хоол хүнсээр боох, тамлах, алах, тахир дутуу болгох эрхийг хуулиар олгосон байв.

3. Тэр үеийн ламууд хүний мөчөөр хийгдсэн элдэв шашны эдлэл их хэрэглэдэг байсан тул боол, хоридлуудын гар хөлийг ноёд цавчиж лам нарт өргөл барьдаг байсан байна

4. Том хүний ба хүүхдийн бүтэн арьсыг шашны үйлд мөн хэрэглэдэг байсан тул ноёдууд боолоон алж арьсыг нь өвчин хатааж тусгай “үнэт” өргөл барьдаг байсан байна

5. Хамгийн аймаар зан үйл: Зурхайн тодорхой нэг өдөр төрсөн хүүхдийг лам нар шавилуулж ивээлдээ авна. Хэдэн жил сургалт явуулсны эцэст тохирох өдрөөн шавьдаа мансууруулах бодис өгч ухаан алдуулаад шинээр баригдах сүм дуганы сууринд амьдаар нь тодорхой зүг чиг рүү харуулж булна. Амьдаар нь. Яах гэж: тэр сүмийн энергийг өндөр байлгах, энергийн зүгийг зөв чиглүүлэх, булуулсан шавь тэр явдалд эхнээсээ зориулагдан бэлтгэгддэг гэвэл яаахуу?

6. Шашны байгууллагууд (одоо…. лам хуврагууд) харц ардаас татвар хураадаг. Төдөн кг шар тос, төдөн кг арвай, мах, сүү, шинэ шавь.

7. Татварын хүү: жилийн 50-80%.

8. Хүүтэй татвар төлж чадахгүй харц автоматаар боол болно.

9. Боол болчихоод төлж чадахгүй үхчихвэл хүүхэд ач гуч нь төлөх үүрэгтэй. Лам нарт төлөх татвар шүү дээ.

10. 1920 онд “чихний татвар” гэж шинэ татвар хураадаг болов. Боол, харц хүн чихтэй бол татвар төлнө, төлөхгүй бол чих тас няс.

11. Төвд нь зөвхөн 1959 онд боолчлолоос албан ёсоор татгалзсан

12. Боол харц ардыг шийтгэх аргууд: гар, хөл, хэл, чих, хамар огтлох, нүд сохлох, арьсыг өвчих, ташуурдах, шөрмөс тасдах, гар хөл хугалах, улайссан төмрөөр тамгалах

13. Далай лам-уудын 5-ыг нь лам шавь нар нь өөрсдөө алсан байдаг

14. Шашны урсгалаасаа болж ламууд хоорондоо байлдаж бие биенээ алдаг байв.

15. Хуримын, шинэ хүний, үхлийн татвар: харц нарт хамрагдах татварууд

16. Ер нь их сонин татваруудтай байсан байна: баяр тэмдэглэсний, бүжиглэсний, шоронд хоригдсоны, шоронгоос суллагдсаны, мод тарьсны, амьтан тэжээсний (энэ татвар манайд ч байгаа шүү), ажилгүйдлийн, өөр аймагт зорчсоны татвар гээд.

Хөлөө цавчуулсан боол шинэ коммунист нөхдүүдэд хов зөөж байгаа нь


Нөгөө шашны үйлд хэрэглэдэг том хүний ба хүүхдийн бүтэн арьс. Ноёдууд боолоон алаад арьсыг нь өвчин хатааж лам нарт өргөл барих нь их хүндэт хэрэг байж



Төвдийн элитүүд





Боол ноёндоо шинэ хүүхдээ бүртгүүлж татвараан төлж байна.


Морь явах боломжгүй газраар нутгийн элит нөхөр боолоон ашиглаж авирч байгаа нь.


URL:

Сэтгэгдэл бичих