С.Ням-Очир: Би гадаадад сурах зорилготой байна

4f259566d937f440bigОлимп, дэлхийн аваргын хүрэл медалып, гавьяат тамирчин С.Ням-Очиртой цөөн хором ярилцлаа. Тэрбээр хэдхэн хоногийн өмнө зодог тайлж буйгаа албан ёсоор мэдэгдээд байсан билээ. С.Ням-Очир 1998 онд нутгийнхаа багш Ю. Баттогтохын удирдлага дор жүдо бөхөөр хичээллэж, 2006 оноос шигшээ багийн тамирчин болсон юм. Насанд хүрэгчдийн УАШТ-ээс 2006, 2009, 2010 онд алт, ‘Их дуулга ”, Гран-при ангиллын тэмцээнээс олон медаль хүртсэн юм.

-Хэдхэн хоногийн өмнө болсон жүдо бөхийн насанд хүрэгчдийн УЛШТ-ий нээлтийн үеэр та зодог тайлж, бөх сонирхогчдоо гайхашруулсан. Уг нь таныг “Токио-2020” олимпийн наадамд зодоглоно гэж бүрэн нтгэж байсан…

-Өнгөрсөн оны зургадугаар сард манай жүдо бөхийн холбоо олимпийн наадамд хүч үзэх тамирчдынхаа нэрийг зарласан. Тэр үеэс би зодог тайлахаар бүрэн шийдсэн юм. Үүнийгэз сая болсон тэмцээний үеэр Монголынхоо ард түмэнд албан ёсоор мэдэгдлээ. Хувь хүний л шийдвэр болохоор багш, дасгалжуулагч, хамт олон маань зөвөөр хүлээж авсан.

-Шийдвэр гаргахад хүнд байв уу. Ямар шалтгаанаар дэвжээгээ орхихоор болов?

-Залуучууддаа боломж олгох зорилготойгоор.

-Тамирчин хүний хувьд 30 гаруй нас гддэг ахмадад ордог нь үнэн л дээ. Гэхдээ 2020 оны олимпийг өнгөрөөчих юмсан гэж бодогдсонгүй юу?

-Тийм ээ, 30 гаруй нас гэдэг тамирчдын хувьд хөгшиндөө орно. Би дэвжээнд гараад 20 иод жил болж. залуучууддаа зайгаа тавьж өгч, сурч боловсрох талд анхаарах цаг болсон. Ийм л шалтгаанаар хүндэт дэвжээн дээрээ барилдахгүй боллоо.

-Таныг дасгалжуулагч болох нь- гэж олон хүн ярьж байсан. Энэ мэргэжлээр ажиллахад V та өөрийгөө бүрэн бэлтгэгдсэн гзж бодож байна уу. Мөн өөрийн гэсэн бөхийн дэвжээ байгуулах уу?

-Одоогоор яг дасгалжуулагч болно гэж хэлээгүй шүү дээ. Яваандаа л болно байх. Тэгэхийн тулд сурах хэрэгтэй. Клуб ч байгуулахаар

-Таны үндсэн мэргэжил багш, дасгалжуулагч. Харин одоо хаана ямар мэргэжлээр сурах төлөвлөгөөтэй байна вэ?

-Яг шийдсэн юм алга. Ямартай ч гадаадад сурах бодолтой байгаа.

-Тэгэхээр жүдо бөхийн холбоонд та ямар үүрэг оролцоотой байх вэ?

-Миний зүгээс тэнд юу шаардлагатай байна, тэр бүхэнд чадах чинээгээрээ ажиллана.

-Таны гэргий олон улсын хэмжээний мастер ПЛхамдэгд мөн жүдо бөхөөр барилддаг. Таныг дагаад дэвжээгээ орхихгүй байлгүй дээ?

-Адилхан зодог тайлах гэж байгаа. Бид хоёр хамтдаа сурна.

-Таныг зодог тайлсны дараа бөх сонирхогчид “С.Ням-Очир “Лондон-2012” олимпийн наадмаас хүртсэн хүрзл медальдаа ханачихлаа. Тэгээд л зодог тайлж байна” гэсэн ярна гаргасан. Үүнд та ямар хариулт өгөх вэ?

-Тийм зүйл байхгүй ээ. Тэр цагаас хойш би бөхөөрөө улам сайн хичээллэж олимп, дэлхийн аваргаас алтан медаль хүртэх юмсан гэж хичээж явсан. Олимпийн наадамд дахин оролцож медалийнхаа өнгийг өөрчилнө гэсэн 100 хувь иттэлтэй байсан. Гэвч харамсалтай нь “Рио-2016” олимпийн наадамд барилдаж чадаагүй.

-Бэртэл бас бий юү?

-Байгаа. Жингийн асуудал ч бий. Миний барилддаг байсан 73 кг-ын жинд олон сайхан залуу тамирчин хүч түрэн гарч ирж байна. Тэд олимп, ДАШТ-д аваргалах байх аа.

 

Б.ЗУЛ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/


URL:

Сэтгэгдэл бичих