Үйлчлэгчдээ хуурч, доромжилсон “ХҮННҮ МОЛЛ”

scscssssscccҮйлчилгээ гэдэг зүйл манайд асуудал их дагуулдаг зүйл. Хэл амны бай ч гэж болно доо. “Хүннү молл”-д очоогүй хүнийг хүн биш” хэмээн анхандаа амнаас ам дамжин шуугиж байсан цаг саяхан.

Гэхдээ сайны хажуугаар саар гэгчээр тус газар үйлчлүүлэхэд хувцасны өлгүүрээс авахуулаад үйлчилгээний байгууллагат байх ёстой зүйл тутмаг талаар иргэд гомдол гаргадаг ч”нүдэн балай чихэн дүлий” байсаар… Уг нь тэнд амрах гэж очиж байгаа хүмүүс өөрсдийн хувцасаа хийгээд орхичих, шүүгээ өлгүүр байдаг бол ачааны тэмээ шиг бөөн хувцсанд даруулсан эрчүүл алхахгүй л байсан биз ээ.

За энэ ч яахав гэхэд иргэдээ хуурч авчрах санааг “Хүннү молл” ХХК-ынхан олоод байгаа аж. Тодруулбал: Сурагчдын өвлийн амралтанд зориулсан 8000 төгрөгийн багцын урамшуулал зарласан аж. Энэхүү багцад нь хүссэн нэг ундаагаа авч, дуртай киногоо үзэх мөн өөрийн хүссэн төвөө сонгон тоглох  /Мөсөн гулгуурын талбай, Уралдааны машин, Тоглоомын төв, Автомат тоглоомын төв/ эрхтэй ажээ. Гэвч энэ нь зөвхөн үйлчлүүлэгчдээ хуурч авчрах л төлөвлөгөө төдий гэнэ. Хотын төв, хойд, баруун, зүүн гээд л холоос зорин очсон хүмүүс үнэндээ буцахаас төвөгшөөн тэндээ үзэхээс өөр сонголтгүй болдог гэж болно.

Өнгөрсөн нэг дэхь өдөр буюу 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр нэгэн үйлчлүүлэгч алдарт “Хүннү молл”-ыг зорин очиж 8000 төгрөгний багцыг нь хүсэхэд үйлчилгээний ажилтан манай энэ үйлчилгээ дууссан гээд загнах нь холгүй байсан аж. Гэтэл өөрсдийнх нь цахим хуудсанд энэ сарын 31-ний өдөр хүртэл хүчинтэй гэх 8000 багц нь яагаад дууссан гээд үйлчлүүлэгчээ загнаж, зандрах нь холгүй байсныг гайхаад олохгүй юм. Үйлчилгээний байгууллага, үйлчилгээний ажилтан гэдэг хэрэглэгч, үйлчлүүлэгчдээ хүндэтгэн харьцаж, зөв боловсон соёлтой үйлчилгээгээрээ л олныг татдаг байх. Харин загнаж зандарсан, хуурч мэхлэх замаар үйлчлүүлэгчдээ татна гэж бодож байгаа бол САНАСНЫ ГАРЗ БИЗ ЭЭ.

fgffddddddddddddrerttynfggffg

ЧОЙ


URL:

Сэтгэгдэл бичих