Орон нутгийн замд болгоомжтой зорчихыг санууллаа

Сар шинийн баяр болон их дээд сургуулийн өвлийн амралт дуусах дөхөж байгаатай холбоотойгоор орон нутгаас нийслэл хотыг зорих иргэдийн болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөний эрчим нэмэгдэх хандлагатай байна.

7335

Иймд жолооч, зорчигч нар орон нутаг руу зорчих үедээ тээврийн хэрэгслийн онцлог, цаг агаар болон замын нөхцөл байдалд тээврийн хэрэгслийн хурдаа зөв тохируулж зорчихыг анхааруулж байна. Мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг сайтар хангах, хүн ба ачаа тээвэрлэх журмыг баримтлах, хууль бус тээврийн хэрэгслээр үйлчлүүлэхгүй байхыг Замын цагдаагийн албанаас зөвлөлөө.

 

Ус цаг уур эрдэм шинжилгээний хүрээлэнгээс ирүүлсэн мэдээгээр энэ сарын 28-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, 28, 29-нд ихэнх нутгаар хүйтний эрч чангарахыг онцгойлон анхааруулж байна.


URL:

Сэтгэгдэл бичих