Эртхэн газраа өмчилж аваарай

Газрын албаны мэргэжилтнүүд иргэдийг 2013 оны тавдугаар сарын 1-нээс өмнө газраа үнэ төлбөргүй өмчилж авахыг сануулж байна. Учир нь нийслэлийн газрын нөөц дуусч байгаатай холбоотой гэнэ.

Анх 2003 онд УИХ-аас батлагдсан иргэдэд газар үнэгүй өмчлүүлэх тухайн хуульд  2013 оны тавдугаар сарын 1-нийг хүртэл газар олгоно хэмээн заасан аж.

Энэхүү ажил эхэлснээс хойш нийслэлийн хэмжээнд нийт 88138 иргэн 4801,59 га газрыг гэр бүлийн хэрэгцээнд ашиглахаар өмчилж авсан байна. Энэ нь  нийт хүн амын 7.6 хувь нь болж байгаа аж. Тиймээс нийслэлд оршин суух хаягтай л бол аль ч аймгийн дурын суманд 0.7 га газар өмчилж авах эрх нээлттэй байгаа учраас газраа өмчилж авахыг сануулж байна.

Э.Мөнх


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.