Монголын баялагаар дэлхийн хэмжээний хөрөнгө тэрбyм тэрбyмаар босгож байна

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хүндрэл нь эрдэмтэн, мэргэдийнхээ үгийг сонсож, судалгаанд тулгуурласан шийдвэр гаргадаггүйтэй холбоотой гэдэг шүүмжлэл байнга гардаг. Гэсэн хэдий ч өнөөдөр болтол эрдэмтдийн үгийг сонсоё, нэгдэе гэдэг шийдвэрийг хэн нэгэн улс төрч гаргасангүй. Харин “Их мэдэгч” царайлан асуудлыг “ПОП”-ын хэмжээнд л авч үздэг нь нууц биш. Нийгэмд тулгамдаад буй асуудлыг шийдэхийн тулд салбар салбарын мэргэшсэн эрдэмтэн, судлаачдыг нэгтгэж үгийг нь сонсож гэмээ нь төрийн ойн санамжийг сэргээдэг, басхүү алсыг харсан төрийн бодлогыг тодорхойлоход үнэтэй зөвлөмж өгдөг гэдэг. Тиймээс эрдэмтэд, судлаачдынхаа зөвлөмжийг байнга сонсон анхааралдаа авч, төр засгийн удирдлагууд, УИХ нь гаргаж байгаа бодлого шийдвэртээ тусгаж явах шаардлагатай юм. Ингэж байж Монгол улсын хөгжил урагшаа явна. Энэ удаа бид Хөгжлийн бодлого суд­лаач, доктор М.Найданхүүгийн хэлсэн 24 баримтыг хүргэж байна.


7inborr94milauc3pai0oepn8

1. Цөөн хүн амтай Монголчууд бидний хувьд нийгмийн эрх тэгш байдал (Social equality), байгалийн баялгийн тэгш хуваарилалтыг эрхэмлэх нь юу юунаас чухал болж байна. Хөрөнгө мөнгө, эрх мэдлийн тэгш байдал алдагдвал бид хуваагдал, хагаралд л хүрнэ. Хэт баян, хэт ядуу давхарга үүсэж нийгмийн давхаргын эрх тэгш байдал алдагдаж буй нь Монголчууд бид хөгжлийн маш буруу замаар замнан, хөгжлийн маш буруу бодлогоор явж буйн тод жишээ юм.

2. Бид даруйхан Хөгжлийн бодлого, чиглэл, баримжаандаа өөрчлөлт хийхгүй бол Оюу толгой, Таван толгой, Өлт, Бороо гол, Тамсаг, Цайрт, Хөшөөт, Цагаан суварга… гээд мянга мянган том том ордууд үрэгдээд дууслаа. Ийм их баялагтай мөртлөө xүн ам цөөтэй ижил нөхцөлтэй улс, орнуудаас хөгжлөөрөө асар хол хэвээр үлдлээ. Ийм их баялаг, ийм Алтан боломж улс болгонд алга байна шүү дээ. Улс эх орноо худалдаж идэж буй бүх л хүмүүстэй хатуу тэмцэж байж л бид Эх орондоо эзэн нь болно.

Бидний нүдэн дээр хүмүүс Эх орноо зараад, Төсвөөс хулгай хийгээд баяжаад байгааг харсаар байж бид болж байна, бүтэж байна гээд суугаад буй нь л тун харамсалтай санагдаж байна. Олигархижсан нийгэм байгуулж буй үед олон түмэн олигтой амьдарна гэдэг юу л бол доо…

3. Монгол улс маань 61 сая мал өнөө жил тоолсон. Бог мал болох хонь ямаа нийлээд бараг 50 сая тоо толгойд хүрлээ. Жилдээ 10-аад сая бог мал хүнсэндээ хэрэглэж нядалж байна. Гэтэл хонь, ямааны арьс нэхий гэх үнэт үйлдвэрийн түүхий эдийн үнэ шалдаа буусан. Хэрвээ бид Хүнс, хөнгөн үйлдвэрийн Хоршоолсон үйлдвэрлэлийг хөгжүүлбэл манай эдгээр үнэгүйтээд буй түүхий эд үнэд орж, ажилгүй залуус ажилтай болж, aж амьдралтай болно гэсэн үг. Хамгийн их спорт хувцасаар гоёж гооддог, спортоор хичээллэдэг Оросын ард түмэнтэй бид хөрш. 140 сая хүн амтай хөршид маань жилд 50-аад сая спорт гутал, пүүз боломжийн үнээр борлуулахад нэг их асуудалгүй. Цэвэр хонь, ямааны арьсаар хийсэн оргинал хувцсанд тэд дуртай байх нь мэдээж. Гэтэл бид унхиагүй царайлж ядуугийн туйлд хүрсээр л сууна. Байгаа Монгол хүмүүсийнхээ авьяас, чадвар, хямд түүхий эд, боломжоо ашиглаад улс орнууд шиг хөгжихсөн…

4. Хамгийн чухал нь бид өөрөө өөрсдөө л бүх юмандаа эзэн байх боловсрол мэдлэг, чадвар чадамжтай байх ёстой! Эдгээрийг бий болгохын тулд зөв, сайныг дэмжиж, буруу, саарыг жигшиж Эв нэгдэл, нэгнээ хүндэтгэхийг эрхэмлэх нь л чухал юм.

5. Скандинавт хүнсний дэлгүүрт ахуйн хэрэглээний өрхийн хэмжээнд хэрэглэх замын цас хайлуулах давсыг ингээд 5 кг-аар савлаад зарж байна. 1 кг нь 6 крон буюу 50-60 центийн хооронд байна. Манайхаар бол 1250-1500 төгрөг орчим. Энэ үнэ бол жижиглэнгийн үнэ. Таваарын буюу бөөний үнээр их хэмжээтэй авбал бүр хямд болох биз дээ гэж бодож байна.

6. Байгалийн баялаг дээрээ суурилсан үйлдвэрлэл явуулж иргэдээ ажлын байраар хангах, өндөр цалин хөлс өгөх хэрэгтэй байна шүү дээ. Ажилгүй дээр нь цалин хөлсгүй газар хууль дүрэм мөрдөгдөнө гэдэг цаасан дээр л үлдэнэ. Эхлээд бид ажлын байр, цалин хөлс бий болгохын төлөө л хамаг бодлогоо чиглүүлэх ёстой. Мэдээж хөгжлийн бодлого дээр нь хариуцлага, эрх үүргийг сайжруулж байж л бид өөрийн эд баялагтаа эзэн болох учиртай…

7. Биднийг тойроод хөршүүд маань хөгжөөд л байдаг, томроод л байдаг. Бид гэж хэдэн луйварчиддаа дарлагдсан, тархиа бариулсан, эв нэгдэлгүй хэд хэдэн хэсэгт хуваагдсан улс болон хувирлаа. Монголын баялагаар дэлхийн хэмжээний хөрөнгө тэрбyм тэрбyмаар босгож байхад бид типс буюу цайны бутархай мөнгөн дээр нь алалцаад л дуусаж байна. Асар их боломжтой мөртлөө дэлхийн хөгжлөөс асар хол хэвээр үлдлээ. Энэ л бидний гол аймшиг байна даа.

8. Яагаад бид Төрийн бодлогын хувьд Азийн 2 дох Япон болоё гэсэн Төрийн бодлого тавихгүй байна. Техник, технoлoги, хүнс, уламжлал, соёл, шударга, үнэнч чанараараа тэд дэлхийд тэргүүлж үлгэр дуурайлал болж байна шүү дээ. Азийн бүх улсуудыг харцгаа! дандаа 2 хуваагдсан байгаа. Япон нэгдмэл нэг Үндэстэн гэдгээ харуулж Бие биенээ хүндлэх, хайрлах Өв уламжлалаа сахих талаар үлгэр жишээ болж байна.

Монголын баялагаар дэлхийн хэмжээний хөрөнгө тэрбyм тэрбyмаар босгож байхад бид типс буюу цайны бутархай мөнгөн дээр нь алалцаад л дуусаж байна

9. Монголын баялгаар дэлхийн хэмжээний мөнгө хөрөнгө босгож байxад бид Утаа, хог, өвчин, бөглөрөл, ажилгүйдэл, ядууралтайгаа зууралдсаар л… xөгжлийн Алтан алтан боломжуудаа алдсаар л байна.

10. Ер нь ямар ч зүйлд ихэмсэг, ухаалаг, бодлоготой, боловсролтой, дайчин удирдагчид л боломжгүй зүйлийг бүтээж, боломжтой зүйлийг цэцэглүүлж амжилтанд хүрдэг түүхтэй юм.

11. Нэг их хөрөнгө хураах гээд хэрэггүй дээ. Гадна дотны есөн шидийн амьтад цугларахын нэмэр болно. Өлсөхгүй, даарахгүй, бусдаас гуйхааргүй байхад л болно. Иймхэн зүйлийн төлөө эх орноо бүү сүйтгэ !!!

12. Монгол түмэн Тал сайхан нутаг, ус, xэдэн малынхаа буян шимээр өлсөөд үхэхгүй ээ. Баатарлаг түүхээ сайн сурталчилж чадвал бид амьдраад л байна.

13. Aлт, зэс, нүүрс, газрын тос, төмөр, уран гэx мэт баялагaa хар муйхар аргаар гараар шaxyy олборлoж, ухаж сүйтгээд, амьд адуу малаа ачуулж Хятадад… үнэгүй шахам зарaад бидний улс хэзээ ч хөгжихгүй.

14. Газрын баялаг дахин сэргээгдэхгүй. Харин cэргээгдэх эрчим хүч, уламжлалт мал аж ахуй, газар тариалан, аялал жуулчлал нь Mонголын хөгжлийн хамгийн зохистой чиг хандлага, хөгжлийн батaлгaa, иpээдүй юм. Mаргаашдаа итгэлтэй, ажилтай, цaлинтай, өөртөө таарсан баян байхыг, xaмгийн гoл нь нyтaгтaй, ycтaйгаа, ахуй уламжлалтайгаа байхыг л Монголчууд бид хүсэж байна.

15. МУ-ыг хөгжүүлэх, эдийн засгийн хөгжлийн бодлогоo эрүүлжүүлэх гол бодлого нь хамтарсан-хоршоолсон-шаталсан Xүнс, хөнгөн үйлдвэрүүд бий болгож дотоод, гадаад доншуур наймаачид буюу ченжүүдээс л эдийн засгаа цэвэрлэх, салгах явдал юм. Энэхээ бодлогыг дэвшүүлж тавихгүй бол Тогтвортой хөгжил гэх зүйл маань хоосон тунхаглал болоод л он цагийг элээсээр байх болно.

16. Хамтран ажиллах хоршоолол, шаталсан үйлдвэрлэлийн тод жишээ зөв бодлого Норвеги, Дани, Шведэд… хэрэгжиж байна. Дани улс гэхэд 5-хан сая хүн амтай мөртлөө 20-н сая хүний хүнс бэлддэг. Hорвегийн сүү үйлдвэрлэгчдийн хоршоолол болох Тине-г жишээ авая. Уг хоршоолол нь 15000 фармер болон 5500 ажилчдаас бүрдэнэ. Нийт хөрөнгө нь 24 орчим тэрбүм Норвеги крон буюу 4 тэрбyм долларын эргэлдэх хөрөнгөтэй. Зөвхөн сүүний чиглэлийн энэ хоршоолол 1000-аад төрлийн сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.

17. Монгол улcын 1 суманд дунджаар 500-550 өрх айл буюу 3000-3500 хүн амтай 100-аад мянган малтай, тэнэгэр сайхан нутаг устай. Зөвхөн малыг нь мөнгөн дүнд шилжүүлбэл 2-3 сая долларын хөрөнгөтэй байж хүй нэгдлийн үеийн нөхцөлд ядуу амьдарцгааж байна. Энэ их хөрөнгө эдийн засгийн эргэлтэнд зөвөөр орохгүй байна. Хувь жижиг наймаачдаар дамжиж УБ дахь хэрэглэгчиддээ хүрч байна. Үнийн хөөрөгдөлт хөөс ихтэй. Хомсдол үүсгээд дундаас нь ашиг хийх сонирхолтой хувь жижиг чeнж нөгөө талд нь төсвийн мөнгөөр нөөцийн гэх нэрээр бэлддэг Төрийн чeнж 2 л идэж байна.

18. Хөдөө малтай нь ядуураад хотод гол хүнс махны үнийн өсөлт олны нуруун дээр дарамт болж ирж буй нь бодлого туйлын буруу байгааг л харуулаад байна. Бэлчээр худаг yc ашиглах, малын үр шимийг боловсруулах, зах зээлд борлуулах гээд л энэ бүх системийг зөвхөн нэгдэж, хоршиж байж л хийнэ.

19. Монголд өвөл эхэлж хүйтрэхийн хирээр 3 том бодит зовлон бий болж байна. Энэ нь 1. Утаа, 2. Замын бөглөрөл, 3. Дулаан зогсоол Р-паркинг. Эдгээр зовлонгоосоо салах гэж олон жил ярилаа асар их хөрөнгө мөнгө үрлээ. Манай Нийслэлийн авто замын түгжрэлийн гол цөм нь хотын Төв гудамж юм. Төв гудамжаар замын хангамж хүрэлцэхгүй байна. Өөрөөр хэлбэл 100 машин зорчих замаар 1000 машин чихэлдээд байна гэсэн үг. Дээр нь авто зогсоол Р-паркинг олдохгүй байна. Үүнээс болоод бас гацаа үүсгээд байна.

Төв зам, P-паркингийн хангамжаа нэмэхгүй байж 1. дугаарын хязгаарлалт үргэлжлүүлсээр л байх уу? 2. Авто зогсоол P нэмэхгүй байж хүмүүсийн унаа машиныг журамлаж ачсаар л байх уу?!! Энэ мэтчилэнгээр иргэдээ хохироох, чирэгдүүлэх тал дээр л голчлон анхаараад бүтээн байгуулалтын ямар ч дэвшилтэт асуудлуудыг Нийслэлийн үе үеийн удирдлагууд хөндөж тавьсангүй өдий хүрлээ.

Замын түгжрэл болон Авто зогсоол Р-паркингийн асуудлаа шийдэхийн тулд Төв зам доогуурaa Түнел бий болгоод машины авто зогсоол P-паркинг бий болгоё. Төв талбайн дооp 2-3-н давхар хэдэн талаасаа орж гардаг машины төлбөртэй дулаан зогсоол P-паркинг нэн түрүүн байгуулах хэрэгтэй байна.

Түнел байгуулж газрын доорхи орон зайгаа доош 10-40 метрт ашиглах нь: 1. Замын хангамжийг сайжруулах, 2. Газар доорхи хурдны зам бий болох, 3. Газар доогуурхь зам бий болгосноор дээр ил байгаа замаар зөвхөн нийтийн тээвэр автобус, такси зорчих. 4. Ил байгаа замаа засаж янзлаад дугуй болон явган зорчих замын хангамжийг нэмэгдүүлэх. 5. Газрын доор төлбөртэй авто зогсоол P-parking олноор бий болгох, 6. Салхины урсгалыг бий болгож утааг хөөх, 7. Үерийн ус зайлуулах байгууламжийг бий болгох, 8. Дулаан болоод бохир цэвэр усны хооли зэргийг түнелийн хажyyгаар байрлуулж өгсөнөөр засвар, үйлчилгээ хийхэд хялбар болох, 9. Хальтиргаа гулгаанаас сэргийлсэн хөдөлмөр, илүү зардлуудыг асар ихээр хэмнэх… зэрэг сайн талуудтай бүтээн байгуулалт бий болно.

Таван шараас Оффицeр хүртэл 18 км урттай Түнел, тодорхой том уулзварууд дээр оролт гаралттай, бусад замуудтай холбогдсон сүлжээтэй үүнтэйгээ холбогдсон Р-паркинг, зогсоолуудтай болчихвол түгжрэл бүp асуудалгүй болнo. Түнел байгуулсанаар утаа хөөх төхөөрөмжүүд, агаар сэлэгч сэнсийг бий болгосноор агаарын урсгал бий болж утааг хөөнө. Салхины урсгалыг нэмэгдүүлэх сайн талтай гэж үзэж байна.

20. Өмнөх нийгмийн бүтээн байгуулалттай харьцуулахад манай малын тоо хувьд шилжиж 3 дахин нэмэгджээ. Өвөлжих малын тоо толгой 60 саяд хүрлээ. Гэтэл тэр үед 165 000 тонн мах экспoртoлдoг байсан Монгол улс өнөөдөр 5000 тонн мах гадаадад гаргаж экспoртын хэмжээ даруй 30 дахин буурсан байна. Аймаг, нэгдэл, САА-н мундаг дарга нар, зоо-инжинер, малын эмч, малчдын нөр их хөдөлмөр, зөв зохион байгуулалт, нэгдмэл үйл ажиллагааны үр дүнд МАА-н салбарт бүтээн байгуулалт өрнөж төсөвт ихээхэн мөнгө нийлүүлдэг байсан бол одоо МАА-гаа өөд нь татах зардал, урамшуулал, тэтгэмж зэрэгт төсвөөс зарцуулах хөрөнгө, мөнгөний хэмжээ 300 дахин өссөн байна. Хямд зардал. өртгөөр бүтээгдэхүүн, түүхий эд үйлдвэрлэж буй МАА-н салбар маань мөнгө үйлдвэрлэх бус түмний мөнгө төсвөөс мөнгө саадаг, татдаг эмзэг салбар болон хувирлаа. Энэхүү хөгжлийн бодлогын алдааг засах арга зам, хөгжлийн гарц бол нэгдмэл нэгдсэн үйл ажиллагааг бий болгох өөрөөр хэлбэл хувь хөрөнгө дээр суурилсан Хамтарсан-хоршоолсон-шаталсан үйлдвэрлэлийн төрөлжилт, хэлбэрийг бий болгох л асуудал юм. Нэгдмэл нэг хөгжлийн бодлого, нэгдмэл нэг үйл ажиллагаа, нэгдмэл нэг зорилт зорилгогүйгээр МАА-гаа хөгжүүлж мөнгө үйлдвэрлэдэг салбар болгоно гэж байхгүй. Бид хөрш орныхоо үйлдвэрлэлийн хямд түүхий эд бэлтгэгч улс байсаар л байх болно.

21. Аялдах, дагалдах бус алдаагаа зассан, өнөөгийн буруу бодлогыг сөрсөн бодлого тавиж чадвал үүнийг шинэчлэл, реформ гэж нэрлэнэ. Өмнөх хууль бус өмч хувьчлалыг эргэн харж мөнгөө нөхөж нөхөн төлбөр авах хэрэгтэй. Хэдэн тэрбyмын өмч хөрөнгийг хэдхэн зуу, мянган төгрөгөөр үнэлэн хувьчлал нэрээр хулгай хийсэн шүү дээ. Ганц жишээ өгүүлэхэд Д. Сүхбаатрын нэрэмжит хэвлэх үйлдвэрийн балгас хэдэн тэрбүм төгрөгийн үнэ хүрлээ. Хувьчлал нэрээр завшигдсан барилга, байгууламж, үйлдвэр зэрэг өмнөх нийгмийн бүтээн байгуулалтын босгосон өрийг Оросын ард түмэн тэглэж бас ч гэж өнөөгийн бид багагүй төлбөр тооцоог төсвөөсөө төлж хаасан. Олигархиудыг бодсон бодлогоос эрс татгалзаж чадвал хөрөнгө мөнгө босгож хямралаас амархан гарч чадна.

22. Монголд хүмүүсийн гар дээр асар олон тэрбүм төгрөг эргэлдэж байна. Үүнийг татаж аль болохоор бэлэн мөнгө бус банк виза картаар гүйлгээ хийдэг бодлого тавимаар байна. Манайд эхлэл бий болсон сайн тал байгаа боловч улам идэвхижүүлэх хэрэгтэй байна. Норвегид бол бэлэн мөнгөний гүйлгээ бараг алга болж байна.

23. Интернет банкны төлбөр тооцоог одоо улс орон даяаараа чухалчлах шаардлагатай байна. Ач холбогдлыг нь сайтар сурталчилах ажил орон даяаар зохион байгуулах хэрэгтэй байна. Компань, байгууллага, хувь хүмүүсийн төлбөр тооцоо бүгд нетээр хийгддэг болчихвол бэлэн мөнгөний хэрэгцээг асар ихээр багасгана. Нет банк нэвтрүүлэх олон тооны дэвшилтэт аргууд бий болж байна. Банкнууд эдгээрээс худалдан авч нэвтрүүлэх боломжтой юм.

24.  Улстөрчийн хийрхэл үзэл бодлын үнэт зүйлсийг үнэгүйтүүлж, ард олноо ичээн зовоож, түмний хөрөнгө мөнгийг хэрэггүй зүйлсэд ухаангүй зарцуулж улс орныхоо хөгжил дэвшлийг сааруулдаг жамтай ажгуу. Нэгдсэн улсын шинэ Ерөнхийлөгч зорьсондоо дөргүй бух мэт зүтгэж АНУ, Мексикийн дундуур алдарт хилийн хана хэрмээ босгохоор болжээ. Зарлиг гаргаж гарын үсгээ зурж үүрэгджээ. 2-3 мянган жилийн өмнө босгосон Хятадын цагаан хэрэм шиг л юм босгох юм байх даа. Хятадын Цагаан хэрэм 6000 км урттай бол АНУ 21-р зуунд 3000 км урттай хэрэм барих нь дээ. Ардчиллын үр дүнд Берлины ханыг нурааж 2 ертөнцийг нэгдүүлж чадсан бол одоо эргээд Хойд Өмнөд Америк тивээ хуваасан хана хэрэм байгуулах болж байгаа юм байх даа Бурхан минь….

24tsag.mn


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих