ДУУЧИН ХОСЫГ НАЙРАГЧ БОЛГОСОН ДУУЛИАНТ САЛАЛТ НЬ ЖҮЖИГ БАЙВ УУ

af08478d9d648dde23ae17674be19a8bХэдхэн хоногийн өмнө хувийн амьдралынхаа болж бүтэхгүй бүхнийг олонд дэлгэн, хань нөхрөөсөө салж буйгаа тун чиг уран яруу байдлаар шүлэглэн хүргэсэн хүн бол дуучин Э.Чулуунчимэг. Олны танил, бэлтэй эрчүүдтэй хэвлэлээр нэр холбогдож явсан дуучин бүсгүй “B sound” продакшины захирал болох дуучин Б.Болдтой ханилснаар урлагийн ертөнц дэх байр суурь нь улам дээшилсэн гэлцдэг.

Тиймдээ ч хувийн амьдралаа төвөггүйхэн өөд татаж, уран бүтээлийн аз одтой явсан дуучин хосыг салж сарнисан тухай дуулаад олон хүн харамсч суугаа нь мэдээж биз. Охиноо төрүүлээд удалгүй нөхрөөсөө салсан хэмээн ярилцлага өгч байсан дуучин Э.Чулуунчимэг мөдхөн эргээд эвлэрч, энэ бүхнээ устгуулсан нь бий. Харин өдгөө албан ёсоор олон нийтэд зарлан “тунхагласан” түүний энэ үйлдэлд эр нөхөр нь мөн л шүлгэн хариу бариад байгаа.

Олны анхаарлыг ихэд татаж буй тэдний энэ “салалт” угтаа бол шинэ уран бүтээлийн сурталчилгаа гэдгийг учир мэдэх хүмүүс нь ярьж яваа. Үнэхээр ч нийтийн дуучид дотроо чамгүй сэргэлэн сүйхээтэй гэгддэг Б.Болд энэ удаа ямархуу менежмент боловсруулсныг хэн мэдэхэв. Ямартай ч, дуучин хосыг найрагч болгох дөхсөн дуулиант САЛАЛТ нь жүжиг болөн өндөрлөж магадгүй л юм.


URL:

Нэр: ЗОЧИН Огноо: 5 February 2017

ЯНХАН АВГАЙИАЙ ШД ЯРЬЖ Л БАЙДАГ ЧУКА ЗҮГЭЭРГҮЙ ЯНХАН

Нэр: Амина Огноо: 16 April 2017

Миний шүлэг бн шүү дээ.

Сэтгэгдэл бичих