ШИРХЭГ Ч ТООСГО ӨРӨӨГҮЙ КОМПАНИ ЕРӨНХИЙ ГҮЙЦЭТГЭГЧ БОЛЖ, ХУУЛБАР БАРИМТААР УЛСЫН КОМИСС ХҮЛЭЭЖ АВСАН БАРИЛГА

olloo_mn_1485749009_santНХТ, ЕТГ-ын барилга байгууламжийг ашиглалтад оруулах Улсын комиссын гишүүд илтэд хууль журам зөрчдөг болжээ. Бүр тодруулбал тухайн барилгад ширхэг ч тоосго өрөөгүй компанийг барилгын ерөнхий гүйцэтгэгч болгон хувиргаж хууль бусаар бичиг баримт бүрдүүлсэн байгааг нь огт шалгаж үзэлгүй, улсын комисс хүлээгээд авчихсан тохиолдол гарсан байна.

Тухайн барилгад хаанаас худалдаж авсан материал орсон. Тэр нь чанартай байсан уу, үгүй юү, Барилгын амин сүнс болсон бетон, арматур нь стандартын шаардлага хангасан уу. Зураг төслийн дагуу барьж чадсан эсэх, Барилга барихдаа, цутгалт хийхдээ ямар технологиор, ямар маркийн бетоноор, хэдэн сарын хэдэнд цутгалт хийсэн гэдгийг ч нарийвчилж шалгаагүй байна. Энэ нь мэдэгдэж байгаагаар Монгол Улсад барилгын салбар үүсч, хөгжсөнөөс хойш гарсан анхны бөгөөд гайхмаар бас цочирдмоор тохиолдол ажээ.

Сүхбаатар дүүргийн хоёрдугаар хороонд орших “Сант” бүрэн дунд сургуулийн өргөтгөлийн барилгыг НХТЕТГ-ын Хот байгуулалт, дэд бүтцийн хяналтын албаны дарга Т.Эрдэнэтуяа, тус газрын мэргэжилтэн М.Дунгармаа тэргүүтэй төрийн алба хаагчид Улсын комисст ажиллаж, шалгаж үзээд байнгын ашиглалтад хүлээгээд авчихсан байна. Бүр барилгын эзэд болох “Сант” сургуулийн удирдлага “ Сургуулийн өргөтгөлийн барилгын ерөнхий гүйцэтгэгчээр ажиллаж байсан “Бүрэн цутгамал” компани чанаргүй барилга барьсан. Үүнээс болж онц их хэмжээний хохирол манайд учирсан ” гэх шалтгаанаар Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс, Шүүхийн байгууллагад өргөдөл, гомдол өгчихсөн. Тэр маргаан нь шүүхээс эцэслэн шийдвэрлээгүй байхад нь улсын комиссын гишүүд “ чанартай барилга барьсан байна” гээд шууд хүлээгээд авчихжээ.

Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн “Сант сургуулийн өргөтгөлийн барилгын ажлын талаарх хэрэг маргаан хянан шийдвэрлэгдээгүй байна” гэсэн ганцхан лавлагаагаар юуны учир Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрынхан буюу улсын комиссын бүрэлдэхүүн барилгыг “Ярих юмгүй янзтай, сайн баригдсан барилга байна” гээд хүлээгээд авчихсан талаар сурвалжиллаа.

БАРИЛГЫН ҮНДСЭН ХИЙЦ БУЮУ ӨРГӨТГӨЛИЙН БАРИЛГЫГ“БҮРЭН ЦУТГАМАЛ” КОМПАНИ БАРЬЖЭЭ

“Бүрэн цутгамал” компани 2013 оны зургадугаар сарын 6-ны едөр “Сант” сургуультай өргөтгөлийн байр, спорт заалны нийт таван давхар барилга барих гэрээ байгуулсан байна. Ингэхдээ бүрэн төсөвтэйгээр буюу ергөтгөлийн барилгын бүх гүйцэтгэлийгтухайн компани хариуцан хийж, хүлээлгэж өгөхөөр гэрээндээ тусгажээ.

Ингээд 2013 оны зургадугаар сарын 8-ны өдрөөс барилгын ажлыг эхлүүлсэн байна. Гэвч “Сант” сургуулийн удирдлагууд барилгын ажил эхлэх болон үргэлжлэх хугацаанд гэрээгээ удаа дараа зөрчиж, гэрээт хугацаа хүчин төгөлдөр байхад гүйцэтгэгч компаниа хөөж явуулсан аж. “Бүрэн цутгамал” компани барилгын ажлын нийт 80 гаруй хувийг гүйцэтгээд барьсан аж. Өргөтгөлийн барилгын дотоод засал чимэглэл, цонх, хаалга суулгах гэх мэт 20 орчим хувийн ажил үлдээд байжээ.

Гэвч “Сант” сургуулийнхан гэнэт “Бүрэн цутгамал” компанийг барилга хүлээлцэж, гарын үсэг зуралгүйгээр шууд барилгын талбай дээрээс хөөн гаргасан байна. Ингэхдээ “ Бүрэн цутгамал ’’ компанийн өөрсдөөсөө хөрөнгө гарган авсан барилгын материал, ажлуудын зардал, гэрээний мөнгө зэргийг өгөхгүй хэмээсэн аж.

Ингэхдээ компани хийсэн ажлынхаа хөлсийг авна хэмээж, “Сант” сургууль чанаргүй барилга барьсан хэмээн хоёр талаас шүүхэд хандаж, маргаан эцэслэн шийдвэрлэгдэхгүй байсаар өдийг хүрч байгаа аж. “Сант” сургуулийнхан “Бүрэн цутгамал” компанийн захирал Б.Батдэлгэр чанаргүй барилга барьсан. Манайд …. сая төгрөгийн хохирол учруулсан гэх үндэслэлээр хууль хяналтын байгууллагад шалгуулжээ.

Бүр хэргийг хянаж байсан Сүхбаатар дүүргийн хяналтын прокурор, Улсын яллагч Н.Мөнгөнсүх 2016.07.25-ны өдрийн анхан шатны эрүүгийн хэргийн хуралдаан дээр “Бүрэн цутгамал” компанийн захирал Б.Батдэлгэрийг “чанаргүй барилга барьж, бусдад онц их хэмжээний хохирол учруулсан. Залилан мэхэлсэн гэх үндэслэлээр чанга дэглэмтэй хорих ангид найман жил ял эдлүүлэх албан тушаал эрхлэх эрхийг нь 3-н жилээр хориглох “гэсэн яллах санал гаргаж байжээ. Гэтэл зургаан хоногийн дараа буюу 2016.08.01-ний өдөр “Сант” сургуулийнхан “Чанартай барилга болсон. Улсын комиссоо ажиллуулаач. Барилгаа байнгын ашиглалтад оруулья “ гээд хүсэлт гаргаж байжээ.

ШИРХЭГ Ч ТООСГО ӨРӨӨГҮЙ “ГОЛОМТ КОНСТРАКШН” ГЭХ КОМПАНИ ӨРГӨТГӨЛИЙН БАРИЛГЫН ЕРӨНХИЙ ГҮЙЦЭТГЭГЧ БОЛОН ХУВИРАВ

Барилгын тухай хуульд “Тухайн барилгын ерөнхий гүйцэтгэгч компани, захиалагч компанитай хамтран улсын комиссыг зохион байгуулаад хүлээлгэн өгнө” гэж заасан байдаг аж. Барилгын ерөнхий гүйцэтгэгч гэж ямар компанийг хэлэх вэ. Энэ асуултын хариулт маш амархан. Хүн бүр л мэднэ. Тухайн барилгыг барьсан компани болон халуунд халж, хүйтэнд хөрж ажилласан ажилчид, хамт олныг хэлдэг. Барилгын тухай хуулийн 40-р зүйлийн 40.1.9-д “Барилга байгууламжийн суурь, хана, хучилт, шат, араг бүтээц, дээврийн ажлуудыг бие даан гүйцэтгэнэ” гээд заачихсан байдаг.

“Бүрэн цутгамал” компани “Сант” сургуулийн өргөтгөлийн барилгын үндсэн хийц буюу дээр дурдсан гүйцэтгэлийг бүгдийг хийсэн байна. Өөрөөр хэлбэл, тухайн барилгын ерөнхий гүйцэтгэгч мөн юм. Барилгын ажлын 85 хувийг хийж гүйцэтгэсэн нь хаашаа ч эргэж гуйвахгүйгээр тодорхой байгаа юм.

Гэтэл тухайн өргөтгөлийн барилга дээр ширхэг ч тоосго өрөөгүй “Голомт констракшн” гэх компани ерөнхий гүйцэтгэгч болоод гэнэт гараад иржээ. Өмнө нь барилга угсралт хийгдэж байхад Мэргэжлийн хяналтаас эхлээд бүх газар ерөнхий гүйцэтгэгч нь “Бүр байгаа. Мөн “Сант” сургууль өөрсдөө “Бүрэн цутгамал компани манай сургуулийн өргөтгөлийг чанаргүй барьсан” гээд шүүхэд өгчихөөд байхад Улсын комиссынхон энэхүү барилгын ерөнхий гүйцэтгэгч нь “Голомт констракшн” гэх компани байна гээд л хүлээгээд авчихсан байна.

Энгийнээр тайлбарлаж хэлэх юм бол Батын барьсан байшинг Дорж барьсан байна гэж улсын комиссын гишүүд үзжээ. Энэ нь 90 гаруй жилийн түүхтэй барилгын салбарт өмне нь огт гарч байгаагүй, гайхмаар, цочирдмоор зүйл болж байгаа юм байна. Улсын комиссын гишүүдээс барилгын ерөнхий гүйцэтгэгч компани, захиалагч нар айж эмээдэг. Ерөнхий гүйцэтгэгч компанийн нэрийг солих нь битгий хэл нэг ч хуулбар бичиг баримт байлгадаггүй бөгөөд шаардлагатай бүх төрлийн бичиг баримтыг эх хувиараа байхыг шаарддаг учраас эмээдэг.

Тэгвэл “Сант” сургууль яагаад улсын комиссынхонд энэ өргөтгөлийн барилгын үндсэн хийцийг огт хийгээгүй “Голомт констракшн” гэх компани ерөнхий гүйцэтгэгч хэмээн хэлсэн бэ гэх асуулт хариултаа нэхэж байгаа юм. Энэ асуултын хариулт маш амархан. “Сант” сургууль өргөтгөлийн барилгаа байнгын ашиглалтад өгөхөөс өмнө ашиглаад эхэлчихсэн хүүхдүүд хичээллэж байсан юм.

Гэсэн ч Мэргэжлийн хяналтын газраас “Улсын комисс хүлээж аваагүй барилгад үйл ажиллагаа явуулж байна. Улсын комисс хүлээж аваагүй барилгыг ашиглаж болохгүй. Энэ нь хуулийн заалт зөрчиж байна” гээд удаа дараа шалгаад акт гаргачихсан. Үүнээс болоод тухайн сургуулийн хүүхдүүдийн эцэг, эхчүүд санал гомдол гаргаж эхэлсэн байдаг. Өргөтгөлийн барилгаа улсын комисст хүлээлгээд өгөх гэхээр барилгын ерөнхий гүйцэтгэгч “Бүрэн цутгамал” компанитай маргалдаж байгаа шүүхийн маргаанаа эцэслэх шаардлага тулгарна. Ингээд л өөр компанийг ерөнхий гүйцэтгэгч болгон хувиргах арга сэджээ. Хувиргах арга ч бүтэмжтэй болж, тэднийхээр бүх асуудал шийдэгджээ.

ШҮҮХИЙН ХЭН ГЭГЧ АЛБАН ТУШААПТАН ЯАГААД НОТЛОХ БАРИМТЫГ “САНТ” СУРГУУЛИЙНХАНД ӨГСӨН БЭ

Сүхбаатар, Баянзүрх, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс “Бүрэн цутгамал” компаниас барилгын ажлын тэмдэглэл, ил, далд ажлын актуудыг албадан гаргуулж авсан байна. Ингэхдээ тухайн компанийн хуулбар үнэн гэсэн тэмдэгтэйгээр барилгын ажлын тэмдэглэл, ил, далд ажлын актуудыг авчээ. Гэтэл шүүхийн байгууллагад гаргаж өгсөн барилгын ажлын тэмдэглэл, ил, далд ажлын актууд “Сант” сургуулийн удирдлагад “Хууль бус”-аар очсон байжээ. Шүүхээс хоёр компанийн маргаантай холбоотой тайлан, нотлох баримтыг “шүүхийн шийдвэр гарсны дараа бичмэл баримтын эхийг түүнийг гаргаж өгсөн этгээд хүсвэл буцаан өгч болно. Харин уг баримтын нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг хэрэгт үлдээнэ.” гэж Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Хуулийн 44-р зүйлийн 44.3-т заасан байдаг аж.

Гэтэл шүүхийнхэн “Сант” сургуульд хууль зөрчин, “Бүрэн цутгамал” компаниас өгсөн бичиг баримтыг нь гаргаад өгчихсөн байна. Харин “Сант” сургуулийнхан шүүхээс авсан бичиг баримтаа өргөтгөлийн барилгаа улсын комисст хүлээлгэн өгөхдөө ашиглажээ. Эндээс эхлээд л Улсын комиссынхон Монгол Улсын Барилгын тухай хуулийг уландаа гишгэж эхэлсэн байдаг аж.

УЛСЫН КОМИСС ХУУЛБАР БИЧИГ БАРИМТЫГ ҮНДЭСЛЭЭД, ЧАНАРТАЙ БАРИЛГА ГЭЭД ХҮЛЭЭГЭЭД АВДАГ БОЛЧИХСОН УУ

Өргөтгөлийн барилгын ерөнхий гүйцэтгэгч нь ийнхүү өөрчлөгддөг юм байж. Тэгвэл улсын комиссынхонд барилгын ил далд ажлын акт, барилгын ажлын дэвтэр зэргийн эх хувийг яаж өгөх вэ гэсэн асуулт гарч ирнэ. Улсын комиссынхон заавал барилгын ерөнхий гүйцэтгэгч компаниас хуулбар биш, эх хувилбар бичиг баримтыг үзэх ёстой. Засгийн газрын 2012 оны 151 дүгээр тогтоолоор барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх, ашиглалтад оруулах дүрэм баталсан байдаг юм байна. Дээрх батлагдсан дүрмээр улсын комисс барилгыг хүлээж авдаг.барилгын компаниуд ч хүлээлгэн өгдөг байна. 151 дүгээр дүрмэн дээр барилгыг ашиглалтад оруулахад шаардлагатай материал бусад зүйлийг заачихсан байдаг. Мөн Барилгын тухай хуулийн 48-р зүйлийн 48.5-д барилгын ил далд ажлын акт, барилгын ажлын дэвтэр эх хувилбараар байлгана. Зохиогчийн хяналтын дүгнэлт, гүйцэтгэгч компанийн баталгаа байна гээд заасан байдаг аж.

Гэтэл Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын Хот байгуулалт, дэд бүтцийн хяналтын албаны дарга Т.Эрдэнэтуяа, тус газрын мэргэжилтэн М.Дунгармаа тэргүүтэй төрийн алба хаагчид иргэний хэргийн шүүхээс “Сант” сургуулийн “ хууль бус “-аар авсан хуулбарыг харж байгаад л хүлээгээд авчихсан байна. Ил, далд ажлын актууд, материалын шинжилгээний дүгнэлт, угсралт ямар чанартай болсон. Барилгад ямар арматур хэрэглэсэн, ямар төрлийн арматур вэ. Тухайн ил, далд ажлын актуудыг хэн, хэн бичиж байсан. Бүгд эх хувиараа гарын үсэгтэйгээ байх ёстой. Мөн барилгын ажлын тэмдэглэл буюу Улаан дэвтэрт инженерүүд өдөр тутмын үйл ажиллагаа буюу тухайн өдөр тийм ажил хийсэн гээд бичиж тэмдэглэдэг. Даалгавар өгдөг хяналтын инженер ирээд шалгадаг, зохиогч, архитектур шалгадаг гээд шат шатны хүмүүсийн тэмдэглэл бүхий дэвтэр байдаг ажээ.

Мөн барилгад хэрэглэсэн материалын сертификат, гарал үүслийн гэрчилгээ, гишүүдийн өгсөн үүрэг даалгаварын биелэлтийг эх хувилбараар нэг ч шалгаж үзээгүй нь хачирхалтай. Тухайн барилга дээр ямар нэгэн осол гарах, газар хөдлөлт болж барилга нурах аюулд орлоо гэхэд барилгад ямар бараа материал орсон бэ гэдгийг хамгийн түрүүнд архиваас авч шалгаж үзэх ёстой байдаг гэнэ.

АРХИВЫН АЖИЛТАН ЯМАР УЧРААС УЛСЫН КОМИССЫН БҮРЭЛДЭХҮҮНД ОРДОГ ВЭ

Засгийн газрын 151-р тогтоолын 4.12.9. ашиглалтад орсон тухайн барилга байгууламжийн зураг төсөл, бичиг, баримтыг архивт хүлээлгэж өгөх гэж заасан байдаг. Архивт барилга угсралт, засал, цахилгаан, сантехник, фасад, холбоо дохиололник, фасад,холбоо дохиолол зэрэг ажилтай холбоотой баримтуудыг буюу уг барилгатай холбоотой баримтуудыг эх хувиар нь хүлээн авахын тулд архивын ажйлтан Улсын комисст ажилладаг. Яагаад гэвэл тухайн барилгад осол аваар,эвдрэл гэмтэл, газар хөдлөлт болж барилга байшин нурах аюулд орлоо гэхэд хууль хяналтын байгууллагууд хамгийн түрүүнд архиваас материал авч дүн шинжилгээ хийдэг учраас баримтууд бүгд бүрэн эх хувиар байхыг шаарддаг.

Гэтэл Архивын газарт энэ бүгд баримтын зарим нь огт байхгүй /Угсралтад хэрэглэгдсэн арматур, бетоны сертификатууд, арматур бетоны шинжилгээний бичгүүд дотор сантехниктэй холбоотой бүх баримт зургийн еөрчлөлтүүд /, байгаа баримтынх нь эх хувь / барилгын ажлын тэмдэглэл ,ил, далд ажлын актууд/ нь байхгүй байдаг. Өөрөөр хэлбэл, улсын комиссын гишүүн, Архивын ажилтан Б.Нямаа нь “Сант” сургуулийн дэд захирал З.Энхмөнхөөс архивт баримт хүлээн авахдаа “Эх хувь нь алга болсон.Дараа нөхөж өгнө.” гэсэн тайлбартайгаар бичиг баримтуудыг хүлээн авч, Актад гарын үсгээ зуржээ.

“БҮРЭН ЦУТГАМАЛ” ХХК УГ БАРИЛГЫН ЕРӨНХИЙ ГҮЙЦЭТГЭГЧ МӨН ҮҮ

Уг өргөтгөлийн барилгыг 2013.06.06-наас “ Бүрэн цутгамал” ХХК нь нийт төсвөөр нь буюу түлхүүр гардуулах нөхцлөөр барьж эхэлсэн бөгөөд 2013.10.25- нд Сант сургуулийн зүгээс гэрээг цуцлан,барилгын талбайгаас хөөсөн билээ. Энэ үед нийт ажлын 85 хувийг хийж гүйцэтгэсэн байдаг. “Сант” сургуулийн захирал Д.Зургаанжин 2015.11.13-ны өдөр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэхдээ “Сант сургуулийн өргөтгөлийн барилгыг “Нийслэлийн Ерөнхий Төлөвлөгөөний Газар”-ын “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс”-д хүлээлгэн өгөхийг даалгах” тухай хүсэлт гаргаж байсан атлаа 8-н сарын дараа Ерөнхий гүйцэтгэгчээ “Голомт констракшн” ХХК гэж Улсын комисст хүлээлгэн өгөх болов.

2016.03.05-ны өдрийн Зохиогчийн хяналтын нэгдсэн дүгнэлтэд “Бүрэн цутгамал” ХХК-ийг төмөр бетон бүтээцийг барьсан гэж зохиогч Ө.Ганболд , Б.Эрдэнболд, Б.Болормаа, Б.Батдэлгэр нар дүгнэсэн. Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Газрын байцаагч нар 2016.03.03-ны өдөр “Сант” сургуулийн өргөтгөлийн барилгад шалгалт хийж, Барилгын тухай хуулийн 19-р зүйлийн 19.2 дахь “Барьж дуусаагүй.дууссан боловч ашиглалтад хүлээж аваагүй барилга байгууламжийг ашиглахыг хориглоно.” гэсэн заалтыг зөрчиж байна гээд Барилгын ашиглалтыг зогсоох тухай 02-07-094/54 актыг гаргасан байдаг. Энэ актад “ Бүрэн цутгамал” ХХК-ийг гүйцэтгэгчээр ажилласаныг тогтоосон билээ. Ил, далд ажлын 51-н акт байдгаас 40 акт, барилга угсралтад орсон материалын сертификатууд,арматур бетоны шинжилгээний бичгүүд / Улсын архивт огт байхгүй байгаа болно./ бүгд “Бүрэн цутгамал” ХХК- ийн нэр дээр байхад Улсын комиссын бүрэлдэхүүнд яагаад оруулаагүй нь сонин байна. “Сант” сургуулийн өргөтгөлийн барилгад ажилласан Улсын комиссын дарга Т.Эрдэнэтуяа, гишүүд Ө.Ганболд, Б.Батдэлгэр, А.Ариунболд, Б.Эрдэнэболд нар нь Сант сургуулийн гомдлоор үүсгэсэн эрүүгийн хэрэгт гэрчийн мэдүүлэг өгч “Бүрэн цутгамал” ХХК- ийг ерөнхий гүйцэтгэгчээр ажиллаж, чанартай барилга барьсан гэж мэдүүлсэн байдаг.

НМХГ-ын байцаагч нар “Сант” сургуулийн өргөтгөлийн барилгыг Улсын комисс ажиллаж, байнгын ашиглалтад Ерөнхий гүйцэтгэгч солигдож өгснийг сонсоод гайхан цочирдож, НХТ, ЕТГ руу тодруулга авахаар 2016.12.13-ны өдөр 02-07/3904 тоот албан бичиг явуулсан боловч өнөөдрийг хүртэл хариу ирээгүй байна. Нийслэлийн Хот Төлөвлөлт, Ерөнхий Төлөвлөгөөний Газраас “Бүрэн цутгамал” ХХК болон Захиргааны хэргийн шүүхэд гаргаж өгсөн албан бичигт 2016 оны наймдугаар сарын 28-нд авсан гэж байдаг юм байна лээ. Гэтэл энэ өдөр нь бүтэн сайн өдөр буюу Ням гариг юм.

НХТ, ЕТГ-ын сайтаас харахад 2016.07.29-нөөс 2016.09.05-ны өдөр хүртэл “ бүтцийн өерчлөлт хийгдэж байгаа учраас Улсын комисс ажиллаагүй “ гэсэн байдаг. Улсын комисс 2016.08.24-нд хуралдсан байхад 2016.08.30-нд үл хөдлөхийн гэрчилгээ байдаг. Долоо хоногийн дотор ийм хурдан хугацаанд Улсын комиссын акт зурагдаж, үл хөдлөхийн гэрчилгээ гарч байсан тохиолдол байдаг болов уу? Жирийн иргэн хүн шинээр үл хөдлөхийн гэрчилгээ гаргуулахаар өгвөл заавал 14 хоногийн дараа гардаг шүү дээ. Шуудхан хэлэхэд чанарын шаардлага хангасан бараа материалаар баригдсан барилга мөн үү, биш үү гэдгийг огт мэдэлгүйгээр, шалгалгүйгээр барилгыг шууд хүлээгээд авчихжээ. Улсын комиссын нэн түрүүнд шалгах ёстой үндсэн чиг үүргээ ингэж л ор тас мартсан байна.

“Бүрэн цутгамал “ ХХК нь 2007 онд байгуулагдсан. Үүсгэн байгуулагдсан цагаас хойш жил бүр 150-250 ажлын байр гаргадаг. Монгол улсын Барилгын салбарт бүрэн цутгамал хийц буюу хайрцагт бүтээцийн эхлэлийг 16 давхар “Twin park” байшинг барьж эхэлснээс хойш 1800-гаад мэргэжилтэй ажилтан бэлтгэж 200 мянга гаруй m2 орон сууц, оффисын барилга буюу дунджаар 3000 орчим айлын орон сууцны барилга угсралтын ажлыг хийж, ард иргэдээ тохилог, тав тухтай орон сууцанд амьдруулах үйлсэд хичээн зүтгэж байгаа хамт олон билээ.

Өдрийн сонин


URL:

Нэр: Zochin Огноо: 30 January 2017

Mongoo tol byua abgai

Сэтгэгдэл бичих