Энэ өдрийн зурхай /2017.01.31/

1559e59cb02d04ff454534d142027db0Өнөөдөр аргын тооллын 2017 оны нэгдүгээр сарын 31. Мягмар гараг. Билгийн тооллын XVII  жарны “Муу нүүрт” хэмээгч Гал бич жилийн өвлийн адаг цагаагчин үхэр сарын 4. Ангараг гараг. Шувуун хушуут одтой, долоон улаан мэнгэтэй, шар морь өдөр.

Барилдлага: Арвидах
Шүтэн барилдлага
: Нэр өнгө
Суудал: 
 Төмөр

Өдрийн наран 8 цаг 08 минутад мандан, 17 цаг 53 минутад жаргана. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, гарагийг тахих, тангараг тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, улаа гаргах, хиншүү хярвас гаргах, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал бие эрхтний, хүч сайжирна.

 

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад бие эрхтний, хүч сайжирна

* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *


ХОНЬ (3/21-4/19)

Болгоомжлол, аймхай байдлыг билэгдсэн өдөр. Худал дүр эсгэх хэрэггүй. Та хэдийгээр шийдэмгий, эрэлхэг зоригтой боловч түүнийг айлгах нөхцөл байдал үүгэхээр гаргавал зөрчил хурцдана. Таныг аймхай гэж харагдуулсан ч, өчүүхэн өрөвдөлтэй, таагүй зүйлүүдэд гомдол мэдүүлэлгүй биеэ барь. Бага зэрэг хулчгар байдал гарга.


ҮХЭР (4/20-5/20)

Хүнд цаг үе ирж байна. Санхүүгийн хүчтэй цохилтод орох, уналт шаталтын үе. Та яахаа мэдэхгүй байгаа болж аргаа барсан ч хуулийн дагуу ажилла. Шийдвэртэй үйлдэл, зорилгодоо хүрэх шаргуу зангаараа та саадыг даван туулж чадна. Амжилтгүй болж мэдэх ажлаас ирээдүйн асуудлуудыг хурцатгахгүйн тулд татгалз. Удаан хугацааны үр дүн хүлээж гар хумхин суух хэрэггүй, ханцуй шамлан уйгагүй зүтгэх үе.


ХАМТАТГАХ (5/21-6/21)

Хамт ажиллагсадтайгаа гар нийлэн муугүй ажиллана. Та хамт олныхоо бүх гишүүдийн хүч чармайлтыг нэгтгэн бат бөх цул багийг бүрдүүлж чадна. Санхүүгийн байдал онцгой сайн байна. Та хэдийгээр санхүүгийн асуудалд хариуцлагатай ханддаг боловч хөрөнгө оруулалт, үл хөдлөх хөрөнгө худалдан авах, эд хөрөнгөө даатгуулах саналуудыг анхааралтай хянаж үз.


 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Та сайн зүйлтэй учрах болно. Сонголт хийхдээ та зөв шийдвэр гаргах хэрэгтэй. Ойр дотны хүмүүсээсээ тусламж ав. Уншсан, таньж мэдсэн зүйлдээ итгэ. Мэдрэлийн систем муудах, сэтгэлээр унах зэрэг нь архаг өвчнийг сэдрээнэ. Бүх зүйлийг аль болох сайхнаар төсөөл. Муухай харсан хүний дотоод сэтгэл рүү өнгий. Хайртай гэж бодсон хүнээс илүү хүн байгааг мэднэ.


АРСЛАН (7/23-8/22)   

Та ажлын эхний өдрүүдэд элдэв үдэшлэг, уулзалт болзоогоор дүүрэн байна. Энэ нь таныг ядраах тул сайн амрах хэрэгтэй. Гэхдээ ажил хэргийн түншүүдийн дунд таныг шүтэн бишрэгч хэн нэгэн байж уулзалтан дээр учирна. Иймд үүнийг алдаж болохгүй, хэрэглэгч нараа хамгаал. Өөрийгөө үнэхээр өв тэгш гэдгийг өнгө будаггүй харуул. Хуучин ужиг өвчин сэдэрнэ.


ОХИН (8/23-9/22)

Өнөөдөр та өөрийгөө муугүй удирдагч гэдгийг мэдэх болно. Ажилдаа бүрэн төвлөрвөл саад болох хэрэггүй бүхнийг түр ч гэсэн мартана. Хүнтэй муудах хэрэггүй. Та бол лидер, аар саар амьтдыг дуурайж доошоо ороод хэрэггүй. Цухалдаж, уурласан ч түүнийгээ хүнд бус ажилдаа гарга. Ямар ч ажлыг тасар татан залги. Та өнөөдөр амжилтаар өлсгөлөн байна.


ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Амжилтын өдөр. Таны ажил олон нийтээс дэмжлэг авна. Нийгмийн асуудлыг шийдэх, тусламж үзүүлэх, засаг захиргааны ажил хэрэгийг сайжруулах санал санаачлага үр дүнд хүрнэ. Амиа хичээх шунахай зорилго байх хэрэггүй. Та өнөөдөр дүүрэн эрч хүчтэй байна. Гэхдээ хэт эрдвэл, анхаарал алдвал аюул осол ойрхон байна. Машин жолоодох түүгээр зорчихдоо болгоомжил. Цагаан хэл амыг дар.


ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Ердийн нэг цаг хугацаа байх нь танаас хамаарах өдөр. Хэцүү байсан ч урьдчилан төлөвлө, бич эсвэл нүдээ аниад ирэх сард юу болохыг яг кино шиг төсөөлөн харж урьдчилан мэдэхийг хичээ. Танд од эрхэс туслана. Хувь заяагаа өөрийн гараар бүтээ. Хөндлөнгийн хүмүүстэй сөргөлдвөл, бэртэж, хулгайд өртөж болзошгүй. Ажил дээрээ өөрийнхөө карерийн асуудлыг шийдэж чадна. Бүх хүмүүс нойрмог нозоорч байсан ч та өөрийгөө дайчил, саад бэрхшээлийг тоолгүй өөрийнхөөрөө зүтгэ.


НУМ (11/22-12/21)

Хууч өвчнөө эмчлэх өдөр. Хууч өвчин сэдрэх магадлалтай тул сэргийлэх эмчилгээг яаралтай эхэл. Хэдэн өдөр эм ууж, хоол хүнсээ сайн идэх хэрэгтэй. Мөн хууч өвчинд нөлөөлөх ажлын байдал, спортын тэмцээнээс зайлсхий. Ажилаа цагт нь дуусгах, хэт сууж ядрахгүй байх хэрэгтэй.


МАТАР (12/22-1/19)

Хүндлэл хүлээх өдөр. Танд эрхэлсэн ажилдаа боломжыг зөв ашиглавал бусдын хүндлэл бишрэлийг төрүүлэх боломж гарч ирнэ. Гэхдээ ижил тэнцүү нөхцлөөс аль нэгийг нь сонгох хүндхэн сонголт тулгарна. Тогтвортой, найдвартай зүйлийг сонго. Та өөрийн мэдлэг чадвар болон мэдрэмж туршлагадаа итгэ.


ХУМХ (1/20-2/18)

Биеэ хянах өдөр. Таны дураараа, амиа хичээсэн байдал идэвхжинэ. Иймд бусдын санаа бодлыг үл тоомсорлон өөрийгөө хамгаалан зүтгэх хандлагатай байна. Цагийг нь олж зарим зүйл дээр таны зөв ч бууж өг. Өнөөдөр бус ч хожим та үр ашгийг нь хүртэнэ.Бусадтай эвтэй бай. Хэцүү байвал ганцаараа байхыг хичээ. Даруу, ухаалаг бай. Өөрийгөө муулуулах зүйл бүү гарга. Хэрэгтэй хүнд чинь хортой хов хүрнэ.


ЗАГАС (2/19-3/20)

Хүндхэн ачаалалтай өдөр. Хуучин ажил хэргийн асуудлууд босч ирнэ. Өр, зээл, татвараа цагт нь төл. Хууль бүү зөрч. Хяналт шалгалтын байгууллагынхан ирж болзошгүй. Ажлаа цагт нь дуусгаж байх нь амжилттай ажиллах үндэс гэдгийг танд сануулсан өдөр болох нь. Мөн та гэр бүлээ орхигдуулахгүйгээр өөрийгөө ажилдаа зориулах хэрэгтэй болно. Гэр бүлийн асуудлаа зохицуулаад, ядарсан ч ажил хэргийн асуудалд шургуу хандаж илүү цагаар ажиллах хэрэгтэй. Эрүүл мэндээ хамгаалах хялбархан арга замыг үргэлж бодож хэрэгжүүл.

 


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих