Төв аймагт нохой нь эзнийхээ амийг аварчээ

1485827035588febdb070d3 (1)Төв аймгийн Сүмбэр сумын нутагт энэ сарын 28-нд хүчтэй цасан шуурга шуурч малчин эхнэр нөхөр хоёр айлд оччихоод гэртээ харих замдаа төөрчээ.

Шуурганд төөрч, бээрээд хөдлөх тэнхэлгүй болсон хоёрыг Мишка нэртэй нохой олж осгож байсан гэрийн эзний дээр хэвтэж халуун амьсгалаараа нүүрийг нь төөнөж шөнөжин хэвтсэн байна.

Улмаар гэрийн эзэн нохойныхоо ачаар осгох аюулаас аврагдаж, гэрийн эзэгтэй харамсалтайгаар амь нас хохирчээ. Тэднийг маргааш өглөө нь нутгийнхан олсон байна.

Дашрамд, тус гэр бүл 3 хүүхэдтэй бөгөөд бага нь 9 сартай аж.

 


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих