УИХ-ын 12 гишүүн хамгийн их томилолт аван гадаад улс руу явжээ

6713Ерөнхий сайд гадаад томилолтыг хязгаарлаж, бүсээ чангалах шаардлагатай байгааг сайдын ажлыг авсныхаа дараа хэлж байсан. Гэвч бодит байдал дээр гадаад томилолт багассангүй. Засгийн газрын зүгээс олон ч гадаад томилолт зохион байгуулж, уулзалт хийн эдийн засгаа сэргээхээр мөнгө гуйн яваа. Үүнтэй зэрэгцээд УИХ-ын дарга хүртэл томилолт өвөртлөн зээл тусламж хүсэж байгаа. Гүйцэтгэх засаглалын ажлыг Их хурал нь хийгээд явж байгаа нь тогтолцооны хувьд буруу ч ийм байдалтай л өнөөдөр ажиллаж байна.

УИХ-ын гишүүд ч гадаад томилолтоос хойш суусангүй. Тэд эндэх хууль боловсруулах, батлах ажлаа орхин гадаадад ажиллаж, байнгын хороо, чуулганых нь ирц хүрэх байх жишээний л ажиллаж байна. Сүүлийн гурван сарын дотор 53 гишүүн 17 улс руу томилолт аван гадаад улсад ажиллажээ. Хэдий хэр хэмжээний хүн томилолтын баг бүрэлдэхүүнд ажиллана тэр хэмжээгээрээ улсын төсвөөс мөнгө гарах нь гарцаагүй. Улсын төсвийг танана, бүсээ чангална, элдэв томилолтыг багасгана гэсэн нь үнэн хэрэг дээрээ зүгээр ярьсан зүйл төдий л болж үлдлээ.

УИХ-ын гишүүдээс өнгөрсөн хугацаанд гадаад улсад ажиллах хамгийн их томилолт авсан 12 гишүүн бий аж. Тухайлбал,

Г.Тэмүүлэн

Ж.Бат-Эрдэнэ

Ч.Хүрэлбаатар

Н.Учрал

Б.Жавхлан

Ц.Цогзолмаа

М.Оюунчимэг

Б.Баттөмөр

З.Нарантуяа

Д.Мурат

Т.Аюурсайхан

Г.Мөнхцэцэг эдгээр гишүүд чуулганы ирц дээрээ гадаадад томилолттой хэмээн бичүүлсэн байна.

М.Болор

Цензургүй.мн


URL:

Сэтгэгдэл бичих