Г.Ганбаярыг онцгой байдлын албанаас шагналаа

Галын аюулаас дөрвөн хүний амь аварсан Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн эрүүгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч Г.Ганбаярыг өнөөдөр Онцгой байдлын ерөнхий газрын удирдлагууд хүлээн авч, “Онцгой байдлын албаны төлөө-2” тэмдгээр шагналаа.

7511

Г.Ганбаяр нь энэ сарын 24-ний өглөө ажилдаа явах замдаа айлын байшинд гал гарч буйг мэдэн, цонхыг нь хагалан дөрвөн хүний амийг нь аварсан байна.

 

 

Сонгинохайрхан дүүргийн 25-р хорооны тус айлд хөл муутай, босч явах боломжгүй хүн байсан бөгөөд тэднийг цонхоор нь гаргаж, эмнэлгийн тусламж дууджээ.

 


URL:

Нэр: Зочин Огноо: 3 February 2017

Үүргээ биелүүлсэн сайн залуу.Гэвч шагнал нь ихдэх вий

Нэр: Зочин Огноо: 3 February 2017

Харин тийм.Хажуугаар нь тэр Хууль сахиулах сургуулийн Баатаржав бас юу ч билээ дээ

Сэтгэгдэл бичих