Бүргэд өөрчлөлт хийхийн тулд таван сар өөрийгөө “тамладаг”

1486087562_16473150_1249744865107048_6687213120821959072_nБүргэд 40 нас хүрэхэд хумснууд нь хэт урт, зөөлөн болж олзоо барьж чадахаа больдог. Хошуу нь хэт урт, махир болж юм идэх боломжгүй болдог. Далавч, цээжнийх нь өд сөд нь хэт өтгөн ургаж нисэхэд нь хүндрэл учруулдаг. Энэ үед бүргэдэд нэг бол үхэх, эсвэл 150 хоногийн маш урт, маш хүнд, маш их өвддөг өөрчлөлтийн үеийг туулж өнгөрүүлэхийн аль нэгийг сонгох хэрэгтэй болдог.
Тэр өндөр уулын оргилд зассан үүрэндээ нисэн очиж, хагарч мултарч унатал нь хаданд хошуугаа цохисоор байгаад унагаадаг. Дараа нь шинэ хошуу ургахыг хүлээнэ. Хошуугаа шинээр ургаж дуусмагц хумснуудаа хошуугаараа зулгаасаар байгаад бүгдийг нь мулталж, салгаж хаядаг. Шинээр хумсаа ургасны дараа цээжнийхээ болон далавчныхаа хэтэрхий хүнд өд сөдийг бүгдийг нь зулгааж хаядаг.
Энэ бүх өвдөлт, зовлон бүтэн 5 сар үргэлжилсэний дараа шинэ хошуу, шинэ хумс, шинэ өдтэйгээр дахин 30 жил амьдрах боломжтой болдог.
Амьдрахын тулд өөрчлөгдөх шаардлага бидэнд олон тулгардаг. Зарим үед үүний тулд өвдөлт, айдас, эргэлзээг мэдэрдэг. Бид өөрийнхөө туулж өнгөрүүлсэн олон дурсамж, дадал, ёс, заншлаа орхих болдог. Өнгөрсний хүнд ачаанаас салах нь өнөөдрийг мэдэрч, өнөөдрөөр амьдрах боломжийг өгч ирээдүйд өөрийгөө бэлдэхэд тусалдаг.

URL:

Tags:

Сэтгэгдэл бичих