Ботаникийн эцэст байрлах Капитал банк бүрэн шатжээ

7556

Сүүлийн өдрүүдэд Онцгой байдлын газраас мэдээллэхдээ объектын түймэр гарах нь буурахгүй байна гэсэн. Энэ долоо хоногийн эхээр л гэхэд нэг өдөрт долоон объектын түймэр гарсан юм. Гэтэл иргэд энэ сэрэмжлүүлгийг төдийлөн анхаарахгүй байгаа бололтой. Өнөөдөр үүрээр БЗД-ын 12-р хороо, Ботаникийн эцэст байрлах “Well Mart” дэлгүүрт гал гарч хоёр давхар барилгын нэг давхар нь тэр чигтээ шатжээ.

Нийслэлийн онцгой байдлын гал унтраах гурван анги шуурхай ажиллаж, галыг унтраав. Одоогоор галын шалтгааныг тодруулахаар ажиллаж байна.


URL:

Сэтгэгдэл бичих