Уушгины өвчнийг “ардын” аргаар эмчлье

16508068_379308645770047_6912887359058047693_nХүний биемахбодийн таван цул эрхтний нэг уушиг юм. Уушиг бол амьсгалын гол эрхтэн. Хүн амьсгалахгүйгээр хэдхэн мөчийн дотор ухаан алдаж унана. Тиймээс уушиг бол яах аргагүй хүний биеийн хамгийн чухал эрхтэн юм.
Уушигийг зэсээр эмчлэх нь:
-Зэс саванд тарга бүрж таргаа ногоон болохын хамт уухад уушгинд сайн.
-Хоол цайндаа зэс хамт чанаж хэрэглэхэд тустай.
-Уушги муутай хүн зэс аяганд хоол цай ууж, зэс халбага, шанага, тогоо хэрэглэх.
-Үнээний сүү уух, зэсийг улайсган халаагаад гүүний түүхий сүү айраганд дүрж зэсээр хорхоглон уух.
-Хавтгай зэс уушигин дээрээ тавьж хөхүүлэх сайн.
-Нохой буюу чононы өөхийг зэс саванд чанаж идэх сайн.
Уушигийг ургамлаар эмчлэх:
-Цагаан даль уух, шингэн гавар буцалсан усанд дусааж уу,,.
-Хөх шар дэгд, царван, цагаан лууванг ижил хэмжээтэй найруулан чанаж өдөрт 3 удаа уух.
-Вансэмбэрүү цахилдаганы үндэс, чихэр өвсийг ижил тэгш хэмжээтэй найруулж эмчилгээний журмаар 05 гр-аар өдөрт 2-3 удаа уух.
-20 гр хүнчирыг 300 гр усанд хандалж өдөрт том халбагаар 3 удаа уух.
-Их ханиалганд зээргэнэ чанаж уух.
-Хамхуулын үндсийг буцалгасан усаар даруулж өдөрт 3 удаа 10 хоног уух.
-Баргашинг жамц давстай хольж бүлээтгэж цээжиндээ ороолт хийх.
-Чихэр өвсийг 100 грусанд 1 тунг буцалгаж өдөрт 3 удаа 14 хоног уух.
Уушигийг сүү цагаан идээгээр эмчлэх:
-Цагаан гүүний түүхий сүүнд чацаргана, нэрс хийж эсгээд 14 хоног уух.
-Улаан үнээний болон цагаан гүүний түүхий сүүг бүлээнээр нь уух
-Амаржиж хүү төрүүлсэн залуу эхийн хөхний сүү уух.
-Хөхүүлэг ханиаданд илжигний сүү уух.Үзэм сүүнд буцалгаж уух.
Айргийг эмийн журмаар өдөрт 5 удаа цайны аягаар 30 хоногоор ууж, биеэ арчих.


URL:

Сэтгэгдэл бичих