Ипотекийн зээл тогтмол олгох гэрээнд арилжааны банкууд гарын үсэг зурлаа

5265Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалаар Ипотекийн орон сууцны санхүүжилтийн журмыг өнгөрсөн оны аравдугаар сарын 25-нд шинэчлэн баталсан. Шинэ журмын дагуу Монголбанк ипотекийн зээлийн санхүүжилтийг ипотекийн зээлээр багалгаажсан бондын эргэн төлөлтөөр cap бүр, урьдчилсан байдлаар олггож байгаа. Шинэчилсэн журмын хүрээнд Монголбанк, Засгайн газар, МИК болон арилжааны банкууд хамтран ажиллах гэрээ байгуулан ажиллаж байгаа бөгөөд өнгөрсөн баасан гаригг арилжааны банкууд гэрээнд гарын үсэг зурж, баталгаажууллаа. Ипотекийн зээлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэгчид хамтран ажиллах гэрээнд заасан үүргийнхээ дагуу ипотекийн найман хувийн хөтөлбөрийг тогтвортой үргэлжлүүлэх юм байна. Энэ талаар Голомт банкны гүйцэтгэх захирал Ө.Ганзориг “Ипотекийн зээлийн санхүүжилтыг нэмэх шаардлагатай гэж үзэж байна” гэв. Орон сууцны ипотекийн зээлийн шинэ журам батлагдсанаас хойш Монголбанк зээлийн санхүүжилтэд 111.8 тэрбум төгрөг олгож, 1646 иргэний ипотекийн зээлийн хүсэлтийг шийдвэрлэжээ.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих