“Баясах трэйд” ХХК-ийн оруулж ирдэг “Kowar” компотноос дахин өт гарлаа гэв

1486784566589e8836338e2“Баясах трэйд” ХХК-ийн оруулж ирдэг “Kowar” компотноос өт гарлаа гэх мэдээлэл өнгөрсөн 2016 онд нийгмийн сүлжээ сайтуудаар 2 ч удаа гарч, улмаар иргэд сэрэмжлүүлэг болгох үүднээс хэвлэлийнхэн рүү баримт болох зургийг нь явуулж байсан байдаг. Тэгвэл фэйсбүүк сүлжээнд бас нэгэн хэрэглэгч  “Kowar” компоттой холбоотой гомдлоо нийтлэжээ. Azbayar Dulguun Khulan гэсэн хаягтай хэрэглэгч Kowar –ын компот дотроот өт гарч ирж байна хэмээснийг энд хавсарган хүргэж байна. Энэ бол тус компоттой холбоотой эхний гомдол биш гэдгийг дахин хэлье.

2016 оны гуравдугаар сард eagle.mn сайтад мөн нэгэн иргэн Kowar –ын компоттой холбоотой асуудлаар хандсан байдаг. Тэнд өгүүлснээр бол “Хан-Уул дүүрэгт оршин суудаг иргэн Э нь өчигдөр Өлзийт хорооллын нэгэн дэлгүүрээс тус компотыг худалдаж авсан байна. Уг компотны хугацаа нь 2017 оны долоодугаар сарын 14-нд дуусна гэсэн байгаа ч интороос өт гарсан аж. Тэрээр иргэдэд сэрэмжлүүлэг болгох үүднээс бидэнд зургийг илгээсэн юм.” гэсэн байдаг.

7097d8e230e2e8019e9a65463b5e06d2

Тэгвэл энэхүү мэдээлэл гарснаас хойш хэд хоногийн дараа буюу 2016-04-05-ны өдөр Жиргээ.мн сайтад бас нэг мэдээлэл гарчээ. Тус мэдээлэлд өгүүлэхдээ “Хэдхэн хоногийн өмнө нийгмийн сүлжээнд нэгэн иргэн Коварын компот автал өт гарлаа гэсэн шуугиан дэгдээд байсан. Харин өчигдөр ахин нэгэн иргэнд ийм зүйл тохиолдсон байна. Уг компотны хугацаа нь 2017.07 сард дуусах юм байна. Хугацаа нь дуусах болоогүй байгаа бүтээгдэхүүнээс өт гарсан нь хачирхалтай. Учир нь үүнд хууль хяналтын байгууллага анхаарлаа хандуулахгүй байна уу? эсвэл тэдэнд хууль хяналт үйлдэггүй юм уу?” хэмээн сэтгүүлч асуусан байсан.

Харамсалтай нь “Kowar” компотноос өт гарлаа гэдэг мэдээлэл дахиад л иргэдээс гарч байна. “Баясах трэйд” ХХК-ийнхан уг асуудалд тайлбар хийх биз ээ.

Эх сурвалж: Шуурхай.мн


URL:

Сэтгэгдэл бичих