Эртний Ромын дурсгалуудыг Исламын улс сүйдэлж дуусах нь

451c3cb0678f2b69bigЭртний Ромын эзэнт гүрнээс өнөө үед үлдэж хоцорсон Сирийн Палмира хотын олон мянган жилийн настай, үнэ цэнэтэй түүх дурсгалыг устгахаар Исламын улс бүлэглэлийнхэн бэлтгэж байгааг ОХУ-ын тагнуулчид олж мэджээ. Дахин давтагдашгүй, хүн төрөлхтний өв соёл болсон эртний түүх барилга байгууламжийг устгахаар Исламын улсын хэт даврагсад их хэмжээний тэсрэх дэлбэрэх бодисыг зөөж байгааг ачааны машины хөдөлгөөнөөр олж тогтоожээ.

Дэлхийн архитектурын ховор нандин дурсгал болон үлдэж, ЮНЕСКО-гийн Дэлхийн соёлын өвд бүтнээрээ багтсан Палмира хотын  соёлын дурсгалуудыг 2015 оноос хойш Исламын улсынхан их хэмжээгээр сүйдэлж, танихын аргагүй болгоод байгаа. 2015 оны тавдугаар сард Палмираг эрхшээлдээ оруулсан Исламын улс бүлэглэлийнхэн өнгөрсөн жил Сирийн армид цохигдон нэг хэсэг ухарсан боловч эргээд хяналтаа тогтоож чаджээ. Тэдний гарт эртний Ромын түүхт задгай театр, МЭ 270 оны тэртээд барьж босгосон Тетрпилоны багана, Ялалтын нуман хаалга, Аль-Латын арслан, Баалшамины сүм, Белийн сүм гэх мэт хүн төрөлхтний өв соёл болсон гайхамшигт дурсгалууд сүйдээд байна. Хэт даврагсдад Палмирагийн музейн үзмэрүүд, эртний үнэт олдворуудыг зааж өгөхөөс татгалзсан их сургуулийн профессор тэдний гарт цаазлагдсан юм. Тэд үүгээр ч зогсохгүй эртний Ромын урлагийн ариун дагшин газар байсан задгай театрын цаазын тавцан болгож, олон арван хүний амийг хороосон бичлэгээ дэлхий нийтэд цацаж байсан.

 

Б.СЭВЖИДМАА
Эх сурвалж: www.assa.mn


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.