Цасан шуурга аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна

16736541_1351689691543642_260761731_n_700x700Хэнтий, Дорнод, Сүхбаатарын нутаг, Төв аймгийн зүүн хэсгээр цасан шуурга шуурна. Цасан шуурганы үзэгдэх орчин хязгаарлагдаж, зам даваа хаагдах, халтиргаа гулгаа үүсэх нөхцөл бүрдэж байгааг цаг уурын байгууллагаас урьдчилан сэрэмжлүүлж байна.

Мөн аюултай үзэгдлийн хэмжээнд хүрэхгүй ч гэсэн өнөө шөнө нутгийн төв хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, маргааш өдөр нийт нутгаар хүйтэрч, салхи шуургатай байхыг онцгойлон анхаарууллаа.


URL:

Сэтгэгдэл бичих